Монголчуудын өдөр тутмын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжийн дагуух зохистой хэрэглээнээс гурав дахин бага байна. Тиймээс иргэдийнхээ сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, өдөр тутмын хүнсээр дамжуулан зохистой шим тэжээл авах боломжийг өсгөх нь Монгол Улсын сүүний ууган үйлдвэрийн гол зорилго билээ.
2022 онд Сүү Хувьцаат компани бэлтгэн нийлүүлэгчдээсээ нийт 21.2 сая литр сүү худалдан авч, 27.8 тэрбум төгрөгийн шууд орлогыг малчиддаа бүрдүүлжээ. Тус дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 62.3 хувь өссөн байгаа юм. Мөн нийт сүүний урамшууллын 60% нь Сүү ХК-ийн бэлтгэн нийлүүлэгч, малчдад олгогдож байна. Түүнчлэн, энэ онд малчдыг дэмжих зорилгоор 800 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 1380 тонн хивэг тараажээ.
“Сүү” ХК нь сүү бэлтгэлийг шинэ түвшинд хүргэж, түүхий сүүний чанарыг сайжруулах зорилгоор малчдыг хоршоожуулах хөтөлбөрийг эхлүүлсэн.
Анх 2020 онд бэлтгэн нийлүүлэгчдийг хоршоожуулах төслийг санаачлан улсдаа анх удаа “Ар Гүнт Марцад” жишиг хоршоог байгуулсан бол өнөөдөр хоршоодын тоо нийт 12 болтлоо өсөн нэмэгджээ. Компанийн зүгээс хоршоодод нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлдэж өгснөөр хоршоо өмнөхөөсөө 2.5 дахин их, мөн илүү чанартай сүүг үйлдвэрт нийлүүлж, бусад сүүний аж ахуй эрхлэгчдэд зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Хоршоог хөгжүүлснээр малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, урт хугацаа зарцуулан гар аргаар хийдэг байсан ажлыг хоршооны тусламжтайгаар хийх нь бүтээмжийн хурдыг нэмэгдүүлэх давуу талтай. Жишээлбэл малчид саасан сүүгээ хоршоондоо өгөх, хоршоо нь “Сүү” ХК-ийн стандартын хөргүүрт сүүг хүргэж, хүлээлгэн өгөх юм. Ингэснээр саальчдын цаг хугацаа, зардлыг хэмнэх өндөр ач холбогдолтой аж.
Манай улсын хувьд цаг агаар болон мал маллах уламжлалт арга барил, монгол хүний сэтгэлгээ, зан араншин гэх зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж онцлогт тохирсон хоршооны үйл ажиллагааг нэвтрүүлсэн юм. Үүнээс гадна Япон улсын сайн туршлагыг судалж, аймаг орон нутгуудад хэрэгжүүлжээ. Үүний нэгэн жишээ нь хамгийн сүүлд байгуулагдсан “Баян Толгой” хоршоо юм. Тус хоршоонд “Сүү” ХК Япон улсын “Макүбэцү” хөдөө аж ахуйн хоршоотой хамтран хамгийн орчин үеийн сүү бэлтгэлийн системийг нэвтрүүлсэн юм. Өндөр хөгжилтэй улс орнууд жилийн дөрвөн улиралтай газрууддаа хоршооны системийг хөгжүүлдэг. Малчид фэрмэрүүд нэгдэн хоршооны нэгдсэн систем бий болсноор сүүний хэмжээ, чанар сайжирч, сүү хүлээн авах хүчин чадал улам бүр өргөн тэлэх боломж бүрдэнэ.
Сүү бэлтгэн нийлүүлэгчид хоршооны зохион байгуулалтад орсноор:
- Сүү боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх сүүний чанар сайжрах, улмаар чанарт суурилсан үнийн бодлогын хэрэгжилтийг далайцтай болгох,
- Сүүний аж ахуй эрхлэгчдэд ХАА-н зохистой дадлыг нэвтрүүлэх,
- Тоног төхөөрөмж сайжрах,
- Эрчимжсэн МАА-н тоо нэмэгдэж, урт хугацаандаа сүү бэлтгэлийн улирлын хамаарал багасах,
- Төрийн байгууллагад албан ёсоор дуу хоолойгоо өргөн, асуудлаа шийдвэрлүүлэх,
- Дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авах, мөн олон улсын байгууллагуудаас тусламж авах боломжоор хангагдах,
- Малчид үүрэг хариуцлага бүхий хуулийн этгээд болсноор хамтын хөдөлмөрийн нэгдсэн зохион байгуулалтад орж үйл ажиллагаа сайжрах гэх зэрэг олон давуу талтай юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөн эхлүүлэх санаачилга өргөн дэвшүүлж, Засгийн газраас энэ оныг хоршоодын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аймаг орон нутгийн удирдлагууд энэ оныг “Ногоон хөгжил, баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгож зарласан юм.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн хэрэгжүүлэлтэд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ стратегийн хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг тогтвортой, байгальд ээлтэй байдлаар бэлтгэн нийлүүлэх нь үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд анхаарал хандуулах нэн чухал асуудал болоод байна.
“Сүү” ХК-ийн тухайд
Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК нь 1958 онд нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтайгаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Эдүгээ бид 500 гаруй ажилчинтай, хоногт 130-180 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4000 цэгт хүрч, зах зээлд нийлүүлж байна.
Бид Улаанбаатар хот орчим болон Төв, Дархан, Сэлэнгэ, Орхон, Хэнтий аймгуудын нийт 30 гаруй чиглэлийн 2500 гаруй малчид, фэрмерүүдээс жилийн дөрвөн улирал тасралтгүй сүүгээ цуглуулан авдаг. 2021 оноос малчдыг хоршоожуулах хөтөлбөр хэрэгжүүлж, өдгөө 12 малчны хоршоо байгууллаа. Ирэх 2023 онд 10-13 орчим хоршоог шинээр байгуулахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн 2015 онд “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фэрмийг байгуулж, тус чиглэлээр салбартаа тэргүүлж байна.