Улаанбаатар хот, 2019 оны 4-р сарын 23
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг энэ жил найм дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад энэ сарын 20-23-нд болж, төрийн болон хувийн хэвшлийн 7 их дээд сургуулийн 14 багийн нийт 70 оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Олимпиад эрсдэлийн менежмент, зах зээлийн эрсдэл, банкны тухай хууль, ня-бо бүртгэлийн цогц бодлого, зээлийн эрсдэлийн шинжилгээ, худалдааны санхүүжилт, банкны менежментийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан Н.Баясгалан, дэд байрт МУИС-ийн 4-р дамжааны оюутан А.Өнөрбуян, гуравдугаар байрт “Мандах бүртгэл” их сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Буянжаргал шалгарлаа. Харин “Мандах бүртгэл” их сургуулийн 4-р дамжааны оюутан Х.Ариунаа, МУИС-ийн 4-р дамжааны оюутан Б.Амаржаргал нар ижил оноогоор 4, 5-р байрт байрын эзэд болсон юм. Ялагчид буюу эхний 5 байрт шалгарсан оюутнууд батламж, мөнгөн шагналаас гадна ХААН Банкинд ажиллах урилга гардан авдаг нь оюутнуудад хамгийн том шагнал болдог гэдгийг олимпиадад оролцогчид болон их, дээд сургуулийн багш нар онцолж байлаа. Мөн олимпиадад оролцогчдоос 3-р дамжааны шилдэг нэг оюутанд Ж.Питер Морроугийн нэрэмжит тэтгэлэг олгодог уламжлалын дагуу энэ удаа ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн, СЭЗИС-ийн оюутан Н.Баясгалан 500,000 төгрөгийн тэтгэлэг хүртэхээр боллоо.