Хэл шинжлэлийн ухааны доктор, АНУ-ын Конгрессын номын сангийн монгол мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.
-Таны сайн мэдэхээр нь Вашингтоны талаар асуултаа эхэлье. Вашингтонд хэчнээн монгол насанд хүрэгчид болон хүүхдүүд амьдарч байна вэ?
АНУ-ын хүн амын тооллогын тандалт мэдээллээр бол 2017 он гэхэд тус улсад нийт 28 мянга орчим монгол хүн аж төрж байна
-Яг төд өд гэсэн тодорхой тоо байхгүй. АНУ-ын хүн амын тооллогын тандалт мэдээллээр бол 2017 он гэхэд тус улсад нийт 28 мянга орчим монгол хүн аж төрж байна гэсэн статистик тоо бий. Үүний таван мянга орчим нь Вашингтон Ди си орчимд амьдардаг байж болох юм.
-Таван жилийн өмнө танаас ярилцлага авахад Вашингтоны монгол хүүхдүүдээ монгол хэлний зуны сургалтад хамруулдаг байсан. Энэ үйл ажиллагаа нь хэр өргөжсөн бэ?
Зөвхөн Вашингтоны хүүхдүүд биш, угаасаа Америк дахь монгол хүүхдүүдэд зориулсан зуслан л даа. Таван жилийн өмнөхтэйгөө харьцуулахад өргөжсөөн өргөжсөн. Нэгд, нэг биш хоёр ээлж хичээллэдэг боллоо. Хоёрт, АНУ дахь Өвөр Монгол хүүхдүүд, мөн Канадын монгол хүүхдүүд ирж амардаг, сурдаг болсон.
-Хүүхдүүдийн монгол хэл сурах хүсэл тэмүүлэл хэр байгаа талаар та үнэнийг өгүүлээч. Саяхан америк явчихаад ирсэн эрхэм “тэнд байгаа монгол хүүхдүүд монгол хэлээр ярих нь бүү хэл өөрийгөө монгол гэж хэлэхээс ч ичиж байна. Харахад өндөр боловсролтой монгол хүн мөн боловч дотоод сэтгэлээс нь бид тэднийгээ алдчихсан юм биш байгаа гэх бодол төрлөө” гэж ярихыг сонслоо.
Бүгд Америкт төрсөн боловч далаад хувь нь өөрийгөө зөвхөн монгол гэж, хорь гаруй хувь нь “монгол, бас америк” гэж, ердөө гуравхан хүүхэд “америк” гэж тодорхойлсон
-Ганц хоёр зүйл залруулалгүй горьгүй нь. Хүүхдүүд өөрийгөө монгол гэж хэлэхээс ичиж байна гэдэг ташаа мэдээлэл байна. Судалгаа, үндэслэлтэй ярих хэрэгтэй. Би ноднин Америкт төрсөн 83 монгол хүүхдээс судалгаа авсан юм. Хэл соёлтой холбоотой асуултууд байсны дээр “өөрийгөө хэн гэж үздэг” тухай асуулт байсан юм. Бүгд Америкт төрсөн боловч далаад хувь нь өөрийгөө зөвхөн монгол гэж, хорь гаруй хувь нь “монгол, бас америк” гэж, ердөө гуравхан хүүхэд “америк” гэж тодорхойлсон байв. Тантай ярилцсан тэр хүн магадгүй тэр гурван хүүхдийн нэгтэй нь таарсан байж болох юм. Ганц хүүхэд ичиж байгаа нь бүгдээрээ ичдэг гэсэн үг биш л дээ.
Гэхдээ тэр хүний “монгол хэлээрээ ярьж чадахгүй байна” гэж шүүмжилсэн нь бол үнэн. Тэр нь хүүхдээс гэхээсээ илүү эцэг эхээс нь шалтгаалж байгаа хэрэг. Бага жаахан хүүхдэд монгол хэл суръя гэсэн тэмүүлэл өөрөө цаанаасаа төрөхгүй шүү дээ. Учир нь хэл бол нийгмийн үзэгдэл, цуснаас шалтгаалахгүй. Тэр тэмүүллийг эцэг эх нь төрүүлж өгөх ёстой юм. Үгүй бол хүүхэд том болоод эцэг эхдээ гомдоно. Би олон тийм хүнтэй таарч байсан. Саяхан нэг серби гаралтай америк бүсгүй бас л тэр тухай ярина лээ. Өвөө нь Сербиэс ирэхдээ аавыг нь дагуулж ирсэн юм гэнэ. Аав нь сербиэр зүгээр ярьдаг, серби хүн мөртлөө охиноо огт сургаагүй аж. Охин нь тэгээд том болсон хойноо “Та намайг энэ сонирхолтой хэлээр яриад сургачихгүй яав аа? Үнэгүй бас ямар ч зовлонгүй сурах байсан ш дээ, би” гэж аавдаа гомдоллосон гэнэ. Нээрээ бяцхан хүүхэд юугаа мэдээ аж дээ.
-Хүн сурсан зүйлдээ уусдаг гэсэн таны яриаг хүмүүс төдий л сайн ойлгохгүй байх шиг. Гадаадад амьдарч байгаа томчууд маань эх орноо гэсэн сэтгэл нь бий. Харин тэдний хүүхдүүд, тэдний ач, зээ нарт тийм сэтгэл байх болов уу? Тэр сэтгэлийг хэрхэн бий болгох вэ. Бид үнэхээр тэднийгээ алдчихаж байгаа юм биш биз дээ?
-Эцэг эхчүүд нэг юмнаас айгаад байдаг юм. Монголоороо яриад байвал англи хэл нь муудаад, үеийн америк хүүхдүүдээсээ хоцорчих вий гэж. Үнэн хэрэгтээ тэл хэлээр яг зэрэг ярьж өссөн хүүхдүүд ганц хэлтэй хүүхдүүдээс оюун ухаан, амьдрах чадварын хувьд хавьгүй илүү байгааг судлаачид хэдийн тогтоочихсон шүү дээ.
-Таван жилийн өмнөх ярилцлагад та “манай төрийн бодлого үнэхээр жулдаж байна” гэж ярьж байсан. Америкт олон улс орны иргэд амьдарч байгаа. Бусад улсуудын төрийн бодлого хэрхэн илэрдэг юм бэ?
Төр засгаа “муулахаасаа” өмнө үр хүүхдийнхээ монгол хэлийг хадгалах гол хариуцлагыг эцэг эхчүүд үүрэх юм шүү гэж ахин нэг сануулъя.
-Төр засгаа “муулахаасаа” өмнө үр хүүхдийнхээ монгол хэлийг хадгалах гол хариуцлагыг эцэг эхчүүд үүрэх юм шүү гэж ахин нэг сануулъя. Хариуцлага хүлээх дэс дарааллаар нь “муулах” нь зөв биз. Эцэг эхчүүд угаасаа чадахгүй нь тодорхой байхад төр засаг юм бодох ёстой юм. БНСУ-ын туршлагын талаар би өөрөө дэлгэрэнгүй өгүүлэл бичсэн учраас энд давтан нуршилгүй, ганцхан зүйлийг л хэлье. Гадаад суурьшихаар хүн гараад явахад Монгол улсын засгийн газар юу гэж үзэх ёстой вэ гэхээр нэг хүнээ алдлаа даа, нэг хүнээр цөөрлөө дөө гэж биш нэг нутаг нэмж байна даа, нэг алхам тэллээ дээ гэх ёстой юм. Монгол хүний байгаа газар бүхэн Монгол улсын эрх ашиг хамт явж байдаг байх ёстой. Түүнийгээ дагаад монгол соёл, монгол хэл дэлхий нийтээр түгж байх ёстой.
-Манай төрөөс, БСШУЯ-наас юу хийгээсэй гэж та хүсч байна вэ?
-Сүүлийн үед нэг их юм хүсэхээсээ илүү элдэв үймээн самуун, хэрүүл уруул болж ажил хийхэд саад битгий болоосой л гэж боддог болж байна шүү. Суугуул улсын төр засаг үймээнтэй, эх нутгийн засаг төр самуунтай байгаад байхаар ажлын үр бүтээлд муу нөлөөтэй байх юм. Тиймээс би сүүлийн үед нийтийн сүлжээгээр орох цагаа эрс багасгасан. Ер нь гэхдээ БСШУЯ, Гадаад Яам хоёр гадаадад байгаа иргэддээ хандаж юм хийх нь ч хийгээд байгаа юм шүү.
-Гадаадад байгаа хүүхдүүдэд Монголд байгаа хүүхдүүдээс өөр арга, агуулгаар заах ёстой гэж та хэлж байсан. Яаж заах ёстой юм бэ?
-Эцэг эх, гэр бүлийнхээ хэлээс өөр хэлтэй улсад сурч байгаа хүүхдүүдэд эцэг эхийнх нь хэлийг заана гэдэг нь өдгөө тусгай шинжлэх ухаан болон хөгжиж байна. Даяаршлын эрин үед шинээр үүсэж байгаа ухаан гэх үү дээ. Тийм хүүхдүүдийг Өв хэлтэн гэнэ. Өв хэлтнүүд эх хэлээ эх нутагтаа сурч байгаа хүүхдүүдээс их өөр, бас аливаа хэлийг харь хэл болгон сурч байгаа улсаас ч өөр. Шинэ ухаан учраас тогтсон жор одоогоор гараагүй, багш сурган хүмүүжүүлэгчид янз бүрээр өөрсдөө зааж үзэн, илүү үр бүтээлтэй аргыг тодорхойлж байна. Судалгаа, туршилтынхаа үр дүнгээс удахгүй хуваалцана аа.
Төр засгаас юу хийх ёстой вэ гэсэн асуултуудын хариу болгоод baabаr.mn сайтад нийтэлж байсан богино өгүүллээ хуваалъя.