УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Ж.Сүхбаатар вирусийн эсрэг эм "Арбидол"-ын үнэ 6000-аас 30000 болж өссөн гэж мэдээлсэн юм. Энэ талаар бид холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.
"Армон фарм"-ын эмийн санчаас тодруулахад
-Арбидол манайд бий. БНХАУ-д үйлдвэрлэсэн хайрцагтаа 10 ширхэгтэй нь 26800, 100 мг-тай 20 ширхэгтэй Оросынхыг 39800 төгрөгөөр худалдаалж байна. Үнийг өмнөхөөс огт нэмээгүй. Ширхэг болон үйлдвэрлэсэн улсаасаа хамаарч үнэ нь өөр. Тухайлбал, 200 мг, 20 ширхэгтэй байдаг бол 100 мг-тай 12 болон 20 ширхэгтэй ч бий.
Иргэд сүүлийн үед их авч буй "Мана дөрөв", "Норов долоо" нэртэй тан одоогоор байхгүй, маргааш өдөр ирнэ. Ирэнгүүтээ л дуусчихдаг. Тан дотроо 9 ширхэгтэй, тус бүрийн 3000 төгрөг, үнийг нэмээгүй" гэсэн хариулт өглөө.
Дээрх эм болон хоёр танг сурагласан иргэдтэй орсон эмийн сан бүрд тааралдаж байв. Иргэд "Арбидол эмийн сангуудад байгаа ч үнэ нь их ялгаатай байна. Энд 40 мянга дөхөж байхад Баруун дөрвөн замд байрлах эмийн санд 28 мянга гэж байна гэж сонссон тул тийшээ явж байна" гэлээ.
"Дакал фарм"-аас тодруулахад "Арбидол дууссан. Манайх Индонез улсынхыг 30370 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Үнийг нэмээгүй, нийлүүлэлт хэвийн байна. Коронавирус гарснаас хойш тус эмийн эрэлт ихэссэн бөгөөд өдөрт ойролцоогоор 30 хайрцгийг борлуулдаг. Зах зээлийн хуулиараа ч бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн, эрэлт их үед үнэ нь улам буурах ёстой шүү дээ" гэлээ.
Тус эмийг нийлүүлэгч "Энто" ХХК-иас тодруулахад "Манайх тус эмийг ОХУ-аас оруулж ирдэг/100 мг, 20 ширхэгтэй/ бөгөөд 34650 төгрөгөөр худалдаалж байна. Үнийг нэмээгүй. Энэ нь бөөний үнэ тул манайхаас авч буй эмийн сангууд тодорхой нэмэгдэлтэй борлуулдаг" гэлээ.
Түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Засгийн газар коронавирусийн халдварын үед хэрэглэх эмийн үнийг тогтворжуулах шаардлагатай. Коронавирусийн халдвар аван гэрээр эмчлүүлж буй хүн 150-200 мянган төгрөгийн эм бэлдмэл авч байгаа нь маш хүнд тусаж байна. Иймээс эмийн компаниудын монополь эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх, эмийн үнийг бууруулах, даатгалд хамруулах, эмийн сангуудад тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна" гэсэн юм.
Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг дараах тайлбарыг өглөө.
Тэрээр, вирусийн эсрэг эм харилцан адилгүй үнэтэй. Сүүлийн үед эмийн үнийг хөөрөгдөх хандлага байгаа тул өчигдөр эмийн зөвлөл хуралдаж, нэг удаагийн импортын лиценз оруулж ирэхдээ ирүүлсэн мэдүүлэг буюу ямар үнээр санал болгож, зөвшөөрөл авсныг олон нийтэд ил тод зарладаг болгох шийдвэр гаргасан. Ингэснээр вирусийн эсрэг эмийг ямар үнээр бүртгэснийг иргэд мэдэх боломжтой болно" гэлээ.