“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” тайлангийн нээлт өнөөдөр боллоо.
Уг тайланг НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран гаргаж байгаа юм.
Агаарын бохирдол нь хүүхэд эхийн хэвлийд байх үед амьсгалын замын эрхтэнүүд нь хөгжих явж, уушгины үйл ажиллагаанд нь хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай энэ тайланд дурджээ.
Тэр дундаа
- ургийн өсөлт зогсох,
- дутуу төрөх,
- хатгалгаа, амьсгалын замын хурц үрэвслээр өвдөх зэрэг эрүүл мэндэд ноцтой хор уршиг үзүүлдэг байна.
РОБЕРТО БЭНЕС: БИДЭНД ЗҮГЭЭР СУУХ ЭРХ БАЙХГҮЙ
Тайлангийн нээлтийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес
-Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хоёр дахин хурдан амьсгалдаг. Тиймээс хүүхдүүд бохир агаараар илүү амьсгалж, амьсгалын замын хүнд өвчин тусах магадлал өндөр. Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан нь хатгалгаа байна. Энэ нь нялхсын эндэгдлийн 15 хувийг эзэлж байна.
Ханиад хүндэрч, хатгалгаа болоход нөлөөлдөг нэг гол хүчин зүйл нь агаарын бохирдол. Бидэнд зүгээр суух эрх байхгүй. Монгол Улсын жинхэнэ баялаг бол хүүхдүүд. Алт, зэс, нүүрс биш” гэдгийг онцолсон.
Тэрээр агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээг яаравчлахгүй бол болохгүй гэдгийг сануулаад эхний ээлжинд иргэдэд энэ талаар мэдээлэл өгч, хүн бүр амны хаалт зүүж хэвших, түүхий нүүрс хэрэглэхгүй байх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн ойр орчимд тамхи татахгүй байх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн юм. Хүн бүр хүчээ нэгтгэснээр чимээгүй алуурчнаас үр хүүхдээ хамгаалах нэг арга болно.
ХАТГАЛГААНЫ ЭСРЭГ ВАКЦИН, ЦЭВЭР ТҮЛШ, АМНЫ ХААЛТ...
Дэлхийн өвчний дарамтын судалгаанд Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол асар ихээр нөлөөлж байгааг тогтоосон байна. 2013 оны байдлаар улсын хэмжээнд цаг бусаар нас барж байгаа гурван өвчин нь агаарын бохирдлоос үүдэлтэй байсан гэдгийг дээрх тайланд дурдсан байна.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар "2009 оны судалгаанаас харахад Улаанбаатар хот дахь нийт нас баралтын 9-13 хувь нь агаарын бохирдлоос үүдэж байна. Энэ хэвээр үргэлжилбэл агаарын бохирдлоос үүдэн олон хүн нас барж, олон хүн өвчлөнө.
Агаарын бохирдол нь таваас доош насныхны өвчлөл болон нас баралтын шалтгааны нэгдүгээрт орж байна. Агаарын бохирдол их байгаа үед буюу 06.00-10.00, 17.00-21.00 цагийн үед цонхоо нээхгүй, шаардлагагүй бол гарахгүй байх, гадуур гарахдаа тогтмол амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Амны хаалт хэрэглэхдээ PM2.5 шүүлтүүртэйг хэрэглэх хэрэгтэй. Нарийн шүүлтүүртэй амны хаалт л биднийг бохирдлоос хамгаална.
Мөн агаарын бохирдолд өртөж буй байдлаас харахад 70 хувь нь дотоод агаарын чанараас хамаарч байна. Тиймээс гэр, сургууль, цэцэрлэг, ажил дээрээ агаар цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах шаардлагатай" хэмээн зөвлөж байна.
Судалгааны тайланд хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах бодлогын чиглэл, зөвлөмжийг ч мөн тусгасан байна. Тэр дунд өртөг багатай, цэвэр түлшийг нэвтрүүлэх, хатгалгааны эсрэг вакцин оруулж ирэх зэрэг байгаа юм.
Гэр болон сургуулиудыг цэвэр түлшээр хангах ба дүүргийн дулааны хангамжийг сайжруулах замаар агаарын бохирдлыг бууруулах,
Дархлаажуулалтын хамралтыг сайжруулж, уушигны хурц үрэвслийг өрхийг эрүүл мэндийн төвийн түвшинд эмчлэн уушигны хурц үрэвсллийн өвчлөлийн тохиолдлыг бууруулах
Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, үүнд тамхины утаанд өртөх, хоол тэжээлийн дутагдал, эхийн сүүгээр дагнан хооллохгүй байх зэрэг багтах юм.
Д.БОЛД: ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭВЭЛ АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДНА ГЭЖ ИТГЭДЭГ
Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогджээ. Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагаанд ая дуугаа өргөж, агаарын бохирдлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ илэрхийлэв.
“Дуучин гэдэг утгаараа биш, гурван хүүхдийн аавын хувьд өөрийн дуу хоолойг нэгтгэж байна. Хүүхдүүдээ агаарын бохирдлоос хамгаалах арга тэр бүр алга. Хичээл сургууль гээд л хотод амьдарч байгаа учир сэргийлэх боломж улам багасч байна.
Манай гэр бүлийн хувьд ч агаарын бохирдлоос үүдэлтэй асуудал тулгарч байгаа учраас өөрийн чадах зүйлээ зориулах гэж энэ арга хэмжээнд ирсэн. Хүүхдүүд маань хүйтний улиралд ханиад хүрч, энэ нь яваандаа харшлын шинжтэй болсон. Энэ мэтчилэн олон эцэг эхчүүд ийм асуудалтай байна.
Тиймээс шийдвэр гаргах түвшний хүмүүс, ээж аав нар, НҮБ-ын Хүүхдийн сан гээд бүгд хүч нэгтгэн ажиллавал агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадна гэж би итгэдэг. Бүгд дор дороо хичээвэл энэ асуудал амар байх болов уу” хэмээн өөрийн бодлоосоо хуваалцсан юм.
Б.СҮРЭНЧИМЭГ: АГААРЫН БОХИРДОЛ ХҮҮХДИЙН ӨСӨЛТӨД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн В.Сүрэнчимэг агаарын бохирдлын сөрөг нөлөө болон бид хэрхэх талаар хэлэхдээ,
-Агаарын бохирдол жирэмсэн эхчүүд, урагт нөлөөлж байна. Бага насны хүүхдүүдийн өсөлт маш сайн явагдаж байдаг. Тав хүртэлх насанд өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Ханиад, хатгааг хүндрүүлэхэд агаарын бохирдол ихээр нөлөөлж байна. Мөн жирэмсэн ээж нарт нөлөөлж байна. Өсөлтгүй жирэмслэлт, ураг амьгүй төрөх, зулбах зэрэгт агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нөлөөтэй.
Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд хамгийн түрүүнд цэвэр нүүрсний хэрэглээг газ, цахилгаан зэрэг хорт хий бага ялгаруулдаг зүйлсээр нэн даруй солих шаардлагатай байна. Хоёрдугаарт болдог бол автомашины хэрэглээг багасгах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх хэрэгтэй байна.
Эрүүл мэндийн байгууллагуудаас жирэмсэн болон бага насны хүүхэдтэй бол гэртээ зайлшгүй агаар шүүгч хэрэглэхээс гадна бага насны хүүхдийн хооллолтын тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Хүүхдийг багадаа зургаан сар хүртэл хөхөөр хооллож, товлолт вакцинд заавал хамруулах шаардлагатай. Энэ жилээс хоёр дүүрэгт уушгины хатгалгааны эсрэг вакциныг хоёр дүүрэгт хийж эхэлсэн. Үүнийг товлолт вакцин болгох тал дээр анхаарч, хатгалгааны эмийг даатгалын сангаар дамжуулан хөнгөлөлттэй олгох зэрэг ажлыг эхэлсэн байна лээ. Энэ мэтчилэн аргуудыг хэрэглэх нь чухал байна. Иргэд өөрсдөө мөн түлш эрчим хүч, эрүүл мэндийн салбар, төр засгийн хэмжээнд олон талын хамтын ажиллагаанд чухал гэсэн юм.