“Эй Си Милан” клубийн 21 настай довтлогч Рэфаэл Леау Италийн Сериа А лигт хамгийн богино хугацаанд гоол оруулсан тоглогч боллоо.
Тэрээр “Сассуоло”-тэй хийсэн тоглолтын эхний шүгэл дуугарснаас 6.2 секундийн дараа гоол оруулж дээрх амжилтын эзэн болсон юм. Уг амжилт нь Премьер лиг, Ла лиг, Бундес лиг гэсэн томоохон лигүүдэд бүртгэгдсэн үзүүлэлтийг давуулсан явдал байлаа.
Премьер лигт Шэйн Лонг 2019 оны 4 сарын 23-нд “Ватфорд”-ын хаалганд 7.69 секундэд гоол оруулж рекорд тогтоож байв. Тэгвэл Бундес лигт Байер Леверкузен клубийн Карим Беллараби 2014 онд 9.0 секундэд, Ла лигт Реал Вальядолид клубийн Хосеба Льоренте 7.22 секундэд гоол оруулжээ.
Дээрх үзүүлэлтүүд мэргэжлийн хөл бөмбөгийн лигт хамгийн богино хугацаанд орсон гоолууд.
Харин мэргэжлийн бус лигт хамгийн хурдан орсон гоол ердөө 2.1 секундэд бүртгэгдсэн байдаг. Уг гоолыг Шотландын мэргэжлийн бус лигийн Гэвин Стөүкес хэмээх тоглогч төвийн цэгээс гаргаад шууд хаалганд цохиж оруулж байжээ. Энэ нь дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоол ч байж болох аж.
Эх сурвалж: Sky sports