Коронавирусийн эсрэг арга хэмжээ авахаар анх 2020 оны нэгдүгээр сарын 27-нд хөл хорио тогтоож байв. Үүнээс хойш хэсэгчилсэн, бүтэн гэх мэтээр хөл хорио ээлжлэн тогтоосоор жил гаруй болжээ.
Энэ хугацаанд зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь өр зээлэндээ баригдан тун хүндхэн байдалд ороод байна. Аж ахуйн нэгжийн ард хүн байгаа гэдгийг дурдах хэрэг үгүй биз ээ.
Хөгжлийн төлөөх судалгааны байгууллагаас 2020 оны төгсгөл ЖДҮ эрхлэгчдийн дунд "КОВИД- 19 БА ЖДҮҮ" сэдвийн хүрээнд үндэсний хэмжээний санал асуулгын судалгааг хийж тайланг бэлтгэсэн байна. “Энэхүү санал асуулгын судалгаа нь цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдлыг тодруулахаар Монгол Улсад анх удаа үндэсний хэмжээнд хийснээрээ онцлогтой” хэмээн Хөгжлийн төлөөх судалгааны байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Пунсанцогвоо тэмдэглэжээ. Судалгаанд 97248 байгууллагаас 2000 ААН хамрагдсан байна.
Судалгаанд оролцогчдын сүүлийн хоёр жилийн орлого:

Ингээд харвал манай ихэнх аж ахуйн нэгжүүдийн орлого 100 сая хүртэл төгрөгт багтдаг аж.
ЖДҮ-ИЙН БИЗНЕСТ КОВИД-19 ЦАР ТАХАЛ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨВ
Дээрх асуултад судалгаанд оролцогчдын 96.4% нь хатуу хөл хорионоос өмнөх үед буюу 2020 оны 1 сараас - 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд “ямар нэгэн байдлаар нөлөөлсөн” гэж хариулж байжээ. Харин хатуу хөл хорионы үед буюу 2020 оны 11 сарын 8-ны өдрөөс 2020 оны 12 сарын 28–ны өдрийг хүртэлх хугацаанд 98.6% нь “ямар нэгэн байдлаар нөлөөлсөн” гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮ эрхлэгчдийн бизнес, үйл ажиллагаанд Ковид-19 цар тахал маш их нөлөөлж байгааг доорх графикаас харж болно. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 69.9% маш их нөлөөлсөн, 16.2% их нөлөөлсөн, 9.3% их дунд зэрэг нөлөөлсөн хэмээжээ.

Хоёр ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна. Хатуу хөл хорионы үед эрүүл мэнд, уул уурхай, ХАА-н салбарынхан бусдаасаа илүү хэвийн горимоор ажилласан байна. Харин аялал жуулчлал, үйлчилгээ, барилга, зам, дэд бүтэц, хүнсний бус боловсруулах үйлдвэрийн салбаруудыг бусад салбартай харьцуулахад бүрэн зогсолт хийсэн хувь хэмжээ нь өндөр байна.

Ковид-19 вирусын халдвар, тархалтаас үүдэж танай байгууллагын ажиллагсдын цалинд ямар өөрчлөлт орсон бэ?
Ковид-19 вирусын халдвар тархаж эхэлснээс хойш танай байгууллагын (таны) үйл ажиллагаа явуулж буй хэлбэр?

АЖЛЫН БАЙРАА ХАДГАЛЖ ҮЛДЭЖ ЧАДСАН УУ?
Гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа 1 сар хүртэлх хугацаанд мөн гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа 3 сар хүртэлх хугацаанд хадгалж үлдэх боломжтой хэмээн хариулжээ. Ийнхүү нийт ЖДҮ эрхлэгчдийн гуравны хоёр буюу 60% нь одоогийн ажлын байраа 3 хүртэлх сараар хадгалж үлдэх нөөц боломжтой байна. Түүнчлэн гурван ЖДҮ тутмын нэг нь одоогийн ажлын байраа ямар хугацаанд хадгалж чадах эсэхээ тодорхой хэлж мэдэхгүй байгаа нь мөн л анхаарал татсан онцлог дүн байлаа.
Хатуу хөл хорионы үед ажлын байрны тоог цөөлсөн хувь хэмжээ хөл хорионы өмнөх үетэй харьцуулахад өндөр байна. Мөн хатуу хөл хорионы үед ажлын байрны тоог орон нутагт цөөлсөн хувь хэмжээ хөл хорионы өмнөх үетэй харьцуулахад олон байгаа бөгөөд АНН-үүдийн орлогын хэмжээ бага байх тусам ажлын байраа цөөлж байгаа нь судалгааны дүнгээс ажиглагджээ.

Ажлын байраа цөөлсөн АНН-үүд ажилчдаа дийлэнх тохиолдолд тодорхойгүй хугацаагаар цалингүй амраасан байна. Хатуу хөл хорионы өмнө болон хөл хорионы үед ажилгүй болсон ажиллагсдын 12% ажлаасаа халагджээ. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлавал ажилгүй болж буй арван хүн тутмын нэг нь ажлаасаа халагдсан байна. Энэ дүр зураг хөл хорионы өмнө болон хөл хорионы үеүдэд ч ижил хэмжээтэй байгаа бөгөөд цаашид ч ажилгүй бологсдын тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

ОРЛОГО, МӨНГӨ
Аж ахуйн нэгжүүд хөмхий зуун тэссээр байгаа энэ хүнд хэцүү үед тэдний ихэнх нь банкны зээлтэй байгааг доорх судалгаанаас мөн харж болно. ЖДҮ эрхлэгч нарын 73.9% нь ямар нэгэн зээлтэй байна.

ЖДҮ эрхлэгч нарын 56% нь 1 – 20 сая хүртэлх төгрөгийн зээлтэй, 19% нь 21 – 50 сая хүртэлх төгрөгийн зээлтэй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл нийт зээлтэй ЖДҮ нарын 75 хувь нь 50-н сая хүртэлх төгрөгийн бичил зээлтэй байна. Мөн түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80.6% нь 1 – 20 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байлаа.

ЖДҮ эрхлэгч нарын 94% нь Ковид-19 цар тахлаас үүдэж борлуулалтын орлого буурсан хэмээжээ. Хатуу хөл хорионы үед ЖДҮ эрхлэгч нарын борлуулалтын орлогын тал хувь нь бүрэн тасарсан ба, 30 гаруй хувь нь борлуулалтын орлого 50-99 хүртэлх хувиар буурсан гэж хариулсан байна. Хатуу хөл хорионоос өмнөх үед борлуулалтын орлого аажмаар тогтмол буурч байсан байгаад хатуу хөл хорионы үед орлого бүрэн тасарсан байгааг доорх графикаас дэлгэрүүлэн харна уу.

ЖДҮ эрхлэгч нарын 36% нь энэ сардаа хүрэлцэх бэлэн мөнгөний нөөцтэй, 31% нь огт бэлэн мөнгөний нөөцгүй болсон байна. Цаашид бараа, үйлчилгээний борлуулалтаа идэвхжүүлэх (41.6%), банк санхүүгийн байгууллагаас зээл авах (21.4%) замаар бэлэн мөнгөний нөөцөө бүрдүүлэхээр төлөвлөж байна.

ЦААШДАА ХЭРХЭХ ВЭ?
Хөл хорионы дараа үйл ажиллагаа болон бизнесээ сэргээхэд шаардлагатай байгаа дэмжлэгүүдэд төрийн шийдвэр, тогтоомжийг тодорхой гаргах, уялдаа холбоог сайжруулах (44.9%), зээлийн хүүг бууруулах (хүүгийн хөнгөлөлт үзүүлэх) (42.1%), ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд буцалтгүй тусламж үзүүлэх (30.1%), арилжааны бус хөрөнгө
оруулалтын банкнаас бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй зээл олгох (26.7%) зэрэг дэмжлэгүүд ЖДҮ эрхлэгч нарт нэн тэргүүнд шаардлагатай байна хэмээн хариулжээ.

ЖДҮ эрхлэгчид хатуу хөл хорионы үед ч халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд сахиж үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжтой хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч үйлчилгээний салбарт ЖДҮ эрхлэгчдийн 41.1% нь халдвар хамгааллын дэглэмийг сахиж үйл ажиллагаагаа явуулахыг зөв эсэхийг хэлж мэдэхгүй байгаа нь цар тахлын үеийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, бизнесийн үйл жиллагаагаа нарийн төлөвлөх боломжгүй, амаргүй цаг үеийг даван туулж байгааг илтгэж байна. Гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа 1 сар хүртэлх хугацаанд, мөн гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа 3 сар хүртэлх хугацаанд хадгалж үлдэх боломжтой байна. Хүнсний чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн салбараас бусад бүх салбарт ажлын байрыг урт хугацаанд хадгалах боломж хомс байна.
Эх сурвалж: “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн Ковид-19 цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал” санал асуулгын судалгаа, Хөгжлийн төлөөх судалгааны байгууллага