Таван хүн тутмын 2 нь халтирч унаснаас гэмтдэг аж. Тиймээс цас орсон энэ үед халтирч унахаас сэргийлж, аюулгүй байдлаа хангасан хувцас, хэрэгсэл өмсөж анхаарал болгоомжтой байхыг ГССҮТ-өөс сэрэмжлүүлж байна. Мөн та цас орж, халтиргаа үүссэн эдгээр өдрүүдэд дараах зөвлөмжийг баримталбал унаж гэмтэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Үүнд:
- Өндөр өсгийгүй, халтирдаггүй гутал өмсөх
- Пингвин алхалтаар явах
- Явган хүний зориулалтын замаа явах
- Халаасандаа гараа хийлгүй, бээлий өмсөж явах
- Д амин дэмийг зөв тунгаар хэрэглэх нь ясны сийрэгжилт болон яс хугарахаас сэргийлнэ.
Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байна
Нийтийн эзэмшлийн гудамж талбайг өчигдрийн 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.
Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник хэрэгслээр өглөөний 05:00 цагаас эхлэн хотын гол болон алслагдсан зам, гэр хорооллын дундын замуудад давс, бодис цацан аюулгүй болгож буй юм.
ААН-үүд ойр орчмынхоо цасыг цэвэрлэх нь халтирч гэмтэх эрсдэлийг бууруулна
ГССҮТ-д ААН, албан байгууллагын ойролцоо эсвэл орох гарах явцдаа гэмтсэн иргэд өвлийн улиралд олноор ханддаг байна. Тиймээс байгууллага бүр гаднах талбайн цасыг цэвэрлэх нь тухайн байгууллагын үйлчлүүлэгч болон хамтрагчдынхаа эрүүл мэндэд санаа тавьж буй хариуцлагатай үйлдэл юм. Энэ нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй унаж бэртэх эрсдэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй.