Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Япон Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр “Empowering Voices” буюу "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Иргэний Нийгмийн Байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүллээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1325 дугаар тогтоолоор баталсан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал (WPS) хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн зөрчил мөргөлдөөний үеийн болон мөргөлдөөний дараах онцгой нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрснөөрөө онцлог бөгөөд энх тайвныг бэхжүүлэх, шийдвэр гаргах бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бататгасан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, цахим аюулгүй байдлын асуудлууд улс орнуудын аюулгүй байдалд ихээр нөлөөлж байгаа тул эдгээр асуудлыг WPS хөтөлбөрт хамруулдаг болсон нь Монгол зэрэг зэвсэгт мөргөлдөөнгүй улс оронд өндөр ач холбогдолтой юм.
25 жилийн өмнө батлагдсан WPS хөтөлбөрийн тухай иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, WPS-ийг Монгол Улсад хэрэгжүүлэх Үндэсний Үйл Ажиллагааны Төлөвлөгөөнд олон нийтийн дуу хоолойг хүргэх зорилгоор хэрэгжсэн Empowering Voices хөтөлбөрт энх тайван, тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлын төлөө үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон хувь хүн бүхий 80 оролцогч нийслэл, орон нутгаас хамрагдлаа.