Украины парламент пүрэв гарагт шинэ Ерөнхий сайдаар Юлия Свириденког томилохыг дэмжлээ.
Тодруулбал мягмар гарагт Ерөнхий сайд байсан Денис Шмигаль албан ёсоор огцрох өргөдлөө өгсөн.
Үүний дараа ерөнхийлөгч Володимир Зеленський 39 настай Юлияг Ерөнхий сайдаар томилох санал дэвшүүлж парламент үүнийг баталлаа.
Тэрбээр Украины анхны эмэгтэй Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан юм. Шинэ сайд улсын төсөвт аудит хийхээ мэдэгдсэн ба энэ нь бодит хэмнэлт хийх зорилготой хэмээн тодорхойлов.
Зеленський дайны талбарт ашиглаж буй дотоодын зэвсгийн хэмжээг 50 хувьд хүргэхийг шинэ Засгийн газраас хүсэж буйгаа хэлсэн.
Свириденко шуурхай, шийдэмгий хөдөлнө гээд “Зэвсэгт хүчинд тогтвортой хангамж үзүүлэх, дотоодын зэвсгийн үйлдвэрлэлийг өргөтгөх нь гол зорилт байх болно” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Тэрбээр АНУ-Украины “ашигт малтмалын хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Барууны түншүүдтэй хийсэн өндөр түвшний уулзалтуудад Украиныг байнга төлөөлж оролцдог.
Ерөнхий сайд байсан Денис Шмигалийг Батлан хамгаалахын сайдаар томилсон байна.
Эх сурвалж: Reuters