Хорвоогийн хүмүүс эхийн хайрыг ярихаас биш эцгийн хайрыг хааяахан л дурсдаг. Айн сандрахдаа “Ээж ээ” гэж уулга алдахаас биш “аав аа” гэж барагтай бол хэлдэггүй. Гэтэл хүн хорвоод бий болоход, бие хүн болон төлөвшихөд, амьдралын арга ухаанд суралцахад гээд олон зүйлд “ААВ” хүний нөлөө их.
Ингээд зарим алдартны хэлсэн аавын тухай ишлэлүүдийг хүргэе.
1. “Хүн хүндээ өгдөг хамгийн сайхан бэлгийг аав минь надад өгсөн. Тэр бол түүний надад өгсөн итгэл юм” Америкийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч Жим Валвано
2. “Хүүхдийнхээ төлөө эцэг хүний хийх хамгийн сайхан зүйл бол тэдний ээжийг хайрлах явдал юм” Анжанэт Гарсия Антелон
3. “Аав минь надад яаж амьдрахыг зааж байгаагүй ч үйл хөдлөл, үлгэр дууриаллаараа хэрхэн амьдрахыг сургасан” Америкийн нэрт зохиолч Кларенс Бадинтон Келланд
4. “Аав маань дүү бид хоёртой цуг гадаа тоглож байсан юм. Гэтэл ээж ирээд “Чи хөвгүүдтэй хамт зүлэг талхлаад байна” гэхэд аав “Бид зүлгийг биш хөвгүүдийг өсгөж байгаа шүү дээ, хонгор минь” гэж хариулсан юм даа” Америкийн бэйсболлийн тамирчин Хармон Киллэбрев
5. “Ядуу эр хэрэв өөрийн гэсэн гэр бүлтэй л бол тэр баян эр гэсэн үг” “M*A*S*H” киноны гол дүр Колонел Поттерийн хэлсэн үг
6. “Ухаантай эцэг өөрийн хүүхдээ сайн мэддэг” Уильям Шекспир
7. “Нэг аав зуун багшаас ч илүү” Английн яруу найрагч Жорж Герберт
8. “Хүүхэд насны өөртэй итгэлтэй, хүчирхэг байдлыг эцгийн хайр, халамж бий болгож байдаг” Австралийн сэтгэл зүйч Зигмунд Фрейд
9. “Эрэгтэй хүн бүр эцэг болж чадах ч зарим нь жинхэнэ аав байж чаддаг” Австралийн хүүхдийн гэрэл зурагчин Энн Геддес
10. “Аавууд эх хүн шиг төрдөггүй ч гэлээ тэдэнтэй адил. Учир нь хүүхдийн хүмүүжилд аавын нөлөө маш их” Америкийн тэрбумтан Дэвид Готтесмэн
11. ““Үхэлтэй нүүр тулахын цагт эргэн санахад амьдралд чинь таван сайн найз байсан бол чи сайхан амьдарчээ л гэсэн үг” гэж аав минь байнга хэлдэгсэн” Америкийн нэрт зохиолч Элберт Хаббард
12. “Зарим хөөрхийлөлтэй аав хүүхдүүдээ орхиж явахдаа өөрийн үнэт өв хөрөнгөө алдаж буйгаа мэддэггүй” Нэрт зохиолч Рут Э.Ренкил
13. “Тэврүүлэх гэж өөдөөс нь гүйн тосох үртэй аав хамгийн баян эр юм” Хэн нэгэн