УИХ-ын 2020 оны сонгуульд эвсэл болж орсон Шинэ эвслээс мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр энэ удаагийн сонгуульд МАН илүү боломжтой байсан төдийгүй сонгуулийн саналыг 100 мянган төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдээллийг өглөө.
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "Ер нь хүсэж мөрөөдөж байсан сонголт явагдлаа. Миний бодож тооцоолсноор 76 суудал МАН авах бүх нөхцөл бүрдсэн байсан. Үүнд коронавирус их тусаллаа. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Ахмадууд 2-3 жилийнхээ тэтгэврийг мөнгөөр хүүхдээ эрхлүүлж, приус машин аваад өгчихсөн, шинэ хосуудад ганц, хоёр өрөө орон сууц авахад урьдчилгаа болгоод өгчихсөн байсан. Гэр орны том зовлон байсан өр зээл, дарамтыг тэглэмэгц ахмадууд ач, гуч, дөчтэйгөө шинэ дээлээ өмсөөд сонгуулиа МАН-д өгсөн.
Би 28 жилийн хугацаанд дарамтанд байсан. Би ярьж байгаагүй. Би ишиг шиг майлдаггүй, хурга шиг дуугай босоод явдаг
Энэ нэг шалтгаан. Хоёр дахь шалтгаан хүүхдийн мөнгө. Коронавирусийг далимдуулан олон хүүхэдтэй ээжүүдийг дэмжиж мөнгө өгсөн. Үүнийг бас чухам МАН өгч байна гэж хүлээж авч саналаа өгсөн. Дараагийн нэг мөнгө нь ямаа бүрийн тоогоор 6000 төгрөг тарааж өгсөн нь малчид төрийн минь сүлд, Ардын нам минь мандтугай гэж хүлээж авах уриа болсон.
2016 онд 60 тэрбумын эзэн Энхболдын хийсэн нэг том ажил болох сонгуулийг мөнгөөр хийдэг болгож, саналыг худалдан авдаг ажлыг эхлүүлсэн. Энэ жилийн сонгуулийн нэг саналын үнэ 60-100 мянган төгрөг байлаа. Дээлээ өмсөж өглөө саналаа өгөөд 100 мянган төгрөг ав гэсэн уриаг ил тавьсан байсан. Ингээд банкнаас очиж мөнгөө авсан. Залуус дээлээ өмсөөд саналаа өгөөд 100 мянган төгрөгөөр саналаа худалдсан.
Саналаа худалдаж 100 мянган төгрөг авсан юм чинь тэрийгээ дөрвөн жил хэрэглэх хэрэгтэй шүү
Тоон үзүүлэлт яг хэвээр, хүн нь л солигдлоо. Энэ бүх бурууг би Ардчилсан намд тохож байна. 1992 оноос хойш залуус, хүүхдүүдэд ардчиллын үнэт зүйлийг өгч чадаагүй, зөвхөн хувиа хичээж хуйвалдаж хуваан идэх зарчим руу явж байсан.
Иргэд энэ сонгуулиар нэг ч сурталчилгааны материал тоож үзээгүй. Намууд ч мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй. Зүгээр л үүрийн таван жингээр уралдаж мөнгө тараасан. Иргэд мөнгөө хүлээж байсан. Болсон сонгууль ийм.
Өнгөрсөн дөрвөн жилд би, энэ залуус шударга бус явдалтай тэмцэж ирсэн. ЖДҮ, оффшорыг эсэргүүцсэн. Бүтэн дөрвөн жил ярьсан. Гэтэл яг тэр хэвээр нь сонгочихлоо. Энэ юу харуулж байна вэ. Монголд дахиж эрх чөлөөний тухай ярих шаардлагагүй юм байна. Монголд дахиад ардчиллын тухай ярих хэрэггүй юм байна. Дахиад оффшорчдын тухай ярих хэрэггүй юм байна.
Би 28 жилийн хугацаанд дарамтанд байсан. Би ярьж байгаагүй. Би ишиг шиг майлдаггүй, хурга шиг дуугай босоод явдаг. Би энд хорссондоо биш харамсалтай байна. Манайх шиг шившигтэй, ичгүүртэй сонгууль хийж байгаа улс дэлхий дээр алга. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо 100-хан мянган төгрөгөөр худалдчихаад юу ч болоогүй юм шиг маргааш нь танд, та нарт саналаа өгсөн шүү гэж худлаа ярьдаг. Фэйсбүүк, твиттер, вэб сайтаар ороход таныг дэмжиж байгаа шүү, танд саналаа өгнө шүү гээд хашгираад байдаг. Гэхдээ хэзээ ч хэн нь ч дэмжээгүй байхгүй юу. Саналыг 50 мянгаар худалдаж авч байсан бол энэ удаад 100 мянган төгрөгөөр худалдаж авсан.
Монголд дахиж эрх чөлөөний тухай ярих шаардлагагүй юм байна. Монголд дахиад ардчиллын тухай ярих хэрэггүй юм байна.
Надад саналаа өгсөн, шударга ёсны төлөө байдаг иргэддээ баярлалаа. Харин тэр үзэл бодолгүй саналаа худалддаг, морь унасан толгойгүй хүмүүс хүн амын дийлэнх буюу 60-70 хувь болчихоод байна. Тэд өөрсдийгөө ядуу байна, бид өлсөж байгаа учраас мөнгөө авч байна гэж ярьдаг юм билээ. Тэр хүмүүс хувь заяатайгаа эвлэр. Бид одоо дахиж ЖДҮ, оффшор ярихгүй. Одоо оффшортойгоо, ЖДҮ-тэйгээ, муу муухай бүх юмтайгаа эвлэрцгээ. Дахиад битгий илүү дутуу юм ярь. Бид сонгуульд хайран залуу насаа зориулж, цаг хугацаагаа зармааргүй байна. Хувьсгал хийнэ гэхээр бүгд аймхай, бэртэгчин, хувиа хичээсэн. Ийм хүмүүс хэзээ ч хувьсгал хийдгүй юм билээ. Улс төрч хүний нүдээр харахад энэ бүхэнтэйгээ эвлэрцгээ. ЖДҮХСангаа УИХ-ын гишүүдэд хувьчилж өг. Нэг гишүүн багадаа миллиард гаруй төгрөг зарсан. Нэг саналыг 100 мянган төгрөгөөр худалдаж авч байна гээд бодоод үздээ. Орон нутгийн сонгууль энэ чигээрээ л болно, МАН ихэнх суудлыг авна. Бид орон нутгийн сонгуульд орж цаг хугацаагаа зарах хэрэг байна уу.
Тойрог дээрээ харж байхад та хэдийг өгөх юм, мөнгө өгөхгүй бол таныг дэмжихгүй байх, та ер нь гарахгүй байж магадгүй гэж багийн маань нөхөд хэлж байгаа юм. Намайг битгий дэмж, багаар нь дэмжвэл дэмж гэж хэлсэн. Сонгууль бол миний төлөө биш өөрсдийнхөө төлөө өг.
Саналаа худалдаж 100 мянган төгрөг авсан юм чинь тэрийгээ дөрвөн жил хэрэглэх хэрэгтэй шүү " гэлээ.
Тэрбээр сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд сонгуулийн үр дүн ийнхүү гарахад иргэдийн буруу бий гэдгийг хэлсэн юм.
Б.Жаргалсайхан 25-р тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн. Тус тойрогт 3 мандатын төлөө 33 нэр дэвшигч өрсөлдөн Б.Жаргалсайхан 16680 санал авч дөрөвдүгээрт бичигдсэн юм. Түүний өмнө МАН-аас нэр дэвшсэн Ж.Сүхбаатар 6685 саналаар илүү буюу 23365 саналаар гурав дахь мандатыг өвөртөлсөн.