gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өглөө 06:00 цагт нээдэг, автомашингүй гудамжтай боллоо

Г.Тэгшсүрэн
Нийслэл
2021-07-26
1230
Twitter logo

Хүрэн, ногоон, шар, улаан, бор цэнхэр... Өнгө нь л өөр цонх, дизайн нэгэн жигд зургаан байшин. Энэ зургаан байшингийн өмнөх 1647 ам.метр талбайг “Өглөөний гудамж” болгон тохижуулж байна. Талбайн тохижилтын ажилтнууд “Өглөөний гудамж”-ийг өнөөдөр хүлээлгэж өгнө гэдгийг хэллээ. Гэсэн ч “Өнөөдөр нээнэ” гэж хэнээс ч юм сонссон хүмүүс хэрэг болгон зорин иржээ.  

1647 ам.метр талбайг “Өглөөний гудамж” болгон тохижуулж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Өглөөний гудамж талбайн баруун талд Гутлын 22-ын орчинд нээгдэх ба үйлчилгээний газрууд өглөө 06:00 цагаас үүд хаалгаа нээнэ" гэж мэдээлсэн. Энд “Anjura book art café", “Pizza Hut”, “Route 22” кафе, “Caffe bene” зэрэг газар ажил, үйлчилгээ явуулж байна. Эндээс хамгийн эрт онгойдог нь “Anjura book art café” буюу 07.00 цагт нээдэг аж. Энд кофе ууж, номыг нь цэвэрхэн уншиж ашиглаад буцаан өгөх боломжтой юм байна. Худалдагч охин “Өглөөний гудамж нээгдэхээр манайх 06:00 цагт онгойно” хэмээв.  

Д.Түвшинтөр: ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖААС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШААРДЛАГАГҮЙ
“Өглөөний гудамж” нээснээр иргэд өглөөний 06:00-09:00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулах боломжтой гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн.

Харин “Өглөөний гудамж”-ийг өнөөдөр нээгдэнэ гэсэн хүлээлттэй ирсэн иргэн Д.Түвшинтөр хүний бөөгнөрөл үүсч болзошгүй учраас төрийн үйлчилгээ заавал байх албагүй хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр "Дажгүй л юм. Бүрэн засварууд нь хийгдэж дуусаад нээгдвэл илүү гоё болох байх. Ямартай ч “Өглөөний гудамж”-тай болж байгаа нь сайн хэрэг. Энэ гудамж хотын соёлыг илтгэх байх. Энд заавал төрийн үйлчилгээ байх шаардлагагүй. Төрийн үйлчилгээ гэхээсээ илүү хувийн хэвшлүүд үйлчилгээгээ өргөн хүрээнд нээх боломжийг нь гаргаад өгөх хэрэгтэй. Төрийн үйлчилгээг эхлүүлчихвэл олон хүний бөөгнөрөл үүсэх болов уу гэж бодоод байна. Үүний оронд хүмүүс өглөө кофегоо уучихдаг, орой очоод шар айргаа уучихдаг орой хаадаг, өглөө эрт онгойдог гудамж байвал сайхан.

Энэ хавь хүмүүсийн ажил хэргийн уулзалт хийдэг цэг учраас аятай, тухтай байх боломжуудыг нь гаргаад өгөх хэрэгтэй

Энэ хавь хүмүүсийн ажил хэргийн уулзалт хийдэг цэг учраас аятай, тухтай байх боломжуудыг нь гаргаад өгөх хэрэгтэй. Гудамж хараахан нээгдээгүй ч тохижилтыг харахад сайхан санагдаж байна. Бас энд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд үйлчилгээнүүдээ илүү төрөлжүүлбэл зүгээр” гэв. Мөн “Шөнийн гудамж”-ийн алдааг давтахгүйн тулд “Өглөөний гудамж”-нд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газрууд нэг хүнд хоёр л шил шар айраг худалдах зэргээр стандарт тогтоох нь зүйтэй хэмээн санал, сэтгэгдлээ хуваалцлаа.  

О.Энхбилэг: ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ БАЙСАН
Хамт олноороо “Өглөөний гудамж”-ийг сонирхож яваа О.Энхбилэг "Манайд өглөөний гудамж үнэхээр хэрэгтэй байсан. Энэ гудамж байршил, цагийн хуваарийн хувьд гээд бүх зүйл нь таалагдаж байна.

Үйлчилгээний газрууд хүмүүсийн ажил эхэлсэн хойно онгойж, тарангуут хаадаг нь их хэцүү санагддаг. Жишээ нь өнөөдөр энд 08:00 цагт ирэхэд хоёр кофе шоп л онгорхой байна. Заримдаа кофе шопууд өглөөний цай дуусчихсан гэнэ. Эсвэл их дараалал үүсчихсэн байх нь бий. Тэгэхээр “Өглөөний гудамж” юм чинь өглөөд зориулсан үйлчилгээ нээлттэй, хүртээмжтэй байвал сайхан байна. 

Манайх цомхон хамт олон. Өглөө хурлаа хийж дуусаад өглөөний цайгаа зорьж ирээд “Anjura book art café” ороод уудаг. Тэгэхээр “Өглөөний гудамж” дахь үйлчилгээний газрууд нь илүү өргөжвөл үнэхээр гоё санагдаж байна. Бас банк, нэг цэгийн үйлчилгээ, лавлагааны ТҮЦ машин гээд оочер үүсгэдэг үйлчилгээнүүдийг төвлөрүүлбэл таатай” хэмээн ярилаа.

А.Уянга: ЭНД ӨГЛӨӨНИЙ ЦАЙТАЙ ГАЗАР ХОВОР ЮМ БАЙНА
Энэ өглөө мөн л “Өглөөний гудамж”-ийг зорьж ирсэн А.Уянга сэтгэл дундуур буцаж явна. Тэрбээр "Манайх бага насны хүүхдүүдтэй.

Тиймээс өглөө 06.00 цагт сэрдэг. Асар их ачаалалтай үед өглөө эрт гэрээсээ гараад нэг газар очоод төвлөрөөд сууя гэхээр тийм газар  Улаанбаатарт байдаггүй. Эртдээ л 07.00 цагт онгойдог цөөн газар бий. Үүнээс эрт онгойдог газар ховор доо. Нэгэнт л “Өглөөний гудамж” юм чинь өглөөний цай, кофегоо уугаад тав тухтай суух орчин их зүгээр санагддаг. Гэтэл яг энд хүрч ирээд цайгаа ууя гэхээр өглөөний цайтай газар ховор, дийлэнх газар нь өдрийн хоол идэхэд тохиромжтой байна. Тэгэхээр миний бодлоор өглөө 06.00 цагт нээгдэж байгаа газрууд хөнгөн чанарын эрүүл хоолтой байвал таатай.

Өглөө хүмүүс хүрч ирээд цайгаа уунгаа, уулзалтаа хийгээд гардаг бүтээлч шинэлэг орчинг л хүлээж байна. Өнөөдөр бол хүлээлтээс жаахан доогуур санагдлаа. Өмнө нь байсан, хүнд төрлийн хоолтой  газрууд яг л хэвэндээ байгаа болохоор төсөөлж ирснээс өөр юм. Өөрчлөгдсөн зүйл гэвэл замаа, байшингаа будаад машин оруулахаа больсон байна. Өөр бусад нь өмнөх хэвэндээ, үйлчилгээний газрууд нь онгойгүй хэвээр” гэлээ.   

Хэзээ нээх нь тодорхойгүй ч Улаанбаатар хот бусад орны жишгээр, аль нэг Америк киноноос л харж, аль эсвэл аялж яваад үзсэн “Morning street” буюу “Өглөөний гудамж”-тай боллоо. 

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Цэрэндоржийн гудамж. Сүхбаатарын талбайн баруун талд, "Гутлын 22" 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан