УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ИЗНН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр нийгмийн сүлжээнд идэвхтэй бөгөөд цахим хуудсаараа дамжуулан бараа сурталчлах бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан ба УИХ-ын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш уг үйл ажиллагаагаа явуулсаар буй юм.
УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн даваа гарагаас /2024.08.12/ эхлэн хуралдаж эхэлсэн бөгөөд тэрбээр хүндэтгэх шалтгаангүйгээр наймдугаар сарын 16, 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан байна. Иймд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр /2024.08.19/ УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт хандан Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара-д хуулийн хэрэгжилтийг хангуулахыг хүсэж, албан бичиг хүргүүлжээ.
Албан бичигт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь наймдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын даргын захирамж гараагүй байхад өөр улсад /БНХАУ/ зорчиж, цахим хаягаараа бараа сурталчилсан.
УИХ-ын гишүүн гадаадад явах журамд заасан заалтыг зөрчсөн зэрэг түүний хууль зөрчсөн үйлдлүүдийг тусгажээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн нь албаны болон хувийн ажлаар гадаад явах бүрдээ ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж, УИХ-ын даргын захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэх заалтыг зөрчсөн үзжээ.
Мөн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга долоодугаар сарын 31-ний өдөр гишүүний албан өрөөнд биечлэн уулзаж, УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэх ажил болон гишүүнд хориглох үйл ажиллагааны талаар танилцуулсан байна. Иймд УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд заасны дагуу холбогдох арга хэмжээ авахыг уг албан бичгээр дамжуулан сануулжээ.