-Төрсөн өдөр-
Монголын үндэсний олимпийн хорооноос санаачлан хоёр жилд нэг удаа дэлхийн шилдэг тамирчныг тодруулдаг “Chinggis Khaan Trophy” шагналын хоёр дахь эзнээр ОХУ-н чөлөөт бөхийн домогт тамирчин Бувайсар Хамидович Сайтиев тодорч байсан.
Тэгвэл энэхүү алдарт тамирчин маань 1975 оны энэ өдөр ЗХУ-н Дагистанд мэндэлжээ. Тэрээр Чечень үндэстэн бөгөөд таван настай байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн ба бага наснаасаа л үеийнхээ тамирчдаас тодорч, олон амжилтын эзэн болжээ.
Залуу Сайтиев 20 настай байхдаа ОХУ-н гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялааж байсан гэдэг. Бувайсар Хамидович Сайтиев олимпийн гурван алтан медаль мөн дэлхийн болон Европын аваргад тус тус зургаан удаа түрүүлжээ.
Красноярск хотод зохиогддог Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд долоон удаа аваргалсан алдарт бөх юм. Түүний дүү Адам нь мөн чөлөөт бөхөөр олимп, дэлхийн аварга болж байсан удаатай.
ОХУ-ын алдарт бөх, чөлөөт бөхийн домог болсон Бувайсар Хамидович Сайтиев 2008 оны Бээжингийн олимпод түрүүлснийхээ дараа зодог тайлж спортын замналдаа цэг тавьжээ.
Д.Баасанцэнд