Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг хүргэж байна.
- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирж иргэдэд олгох юм байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд чиглэл өгсөн бөгөөд худалдан авах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын ажлын алба хариуцна. Санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсөв болон нийслэлийн төсөвт зохицуулалт хийн гаргах юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдолтой тэмцэхэд аливаа нэг асуудал гарвал бодлогоо зогсоох алдаатай шийдвэрийг үе үеийн Засгийн газар гаргаж байсан. Энэ удаагийн Засгийн газар үүнийг давтахгүй. Хүний амь эрсэдсэнтэй холбоотойгоор хариуцлагын асуудал яригдах ч хариуцлага нэрийн дор сайжруулсан түлшээр хангах ажлыг зогсоохгүй” гэдгээ мэдэгдлээ.
- Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа. Ерөнхийлөгч “Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч! Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна гэжээ.
- “ФИБА 3х3 Жежү” дэлхийн гранпри тэмцээнд түрүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” баг өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэдний дараагийн зогсоол Саудын Арабын Жеддах хотноо болох Их дуулгын тэмцээн байх юм. Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг ФИБА-гийн энэ улирлын хамгийн сүүлийн дэлхийн гранпри Жэжүгийн гранприд 13:10 харьцаатай Словений Пиран багийг хожиж АВАРГА болcон. Ази тивийн баг анх удаа Дэлхийн гранприд түрүүлсэн нь энэ юм байна. “Улаанбаатар ММС Энержи” баг тэмцээн эхлэх өдөр бүх багаас долдугаарт эрэмбэлэгдэж байлаа. Харин тэмцээний сүүлийн үр дүн үед тэд бүх багийг тэргүүлж АВАРГА авч, багаараа нэг тоглолтонд хамгийн олон блок хийж, дундаж оноо авалтаараа тавт бичигдэж дуусгажээ. Мөн тус тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP-гээр Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч ОУХМ Даваасамбуугийн Дэлгэрням шалгарсан юм.
- Монгол Улсын ес дэх Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан гэр буюу Хэлмэгдэгсдийн музейг сэргээн засварлахаар буулгаад байна. Энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Гэндэнгийн нэрэмжит музей нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар 1652 квадрат метр газартай, музей конторын зориулалттай барилга юм. 2016-2017 онд музей конторын зориулалтаар сэргээн засварлаж барих архитектур төлөвлөлтийн даалгавар гарч байсан. 16 давхар барилгын нэг давхарт нь одоогийн Гэндэнгийн байшинг музей хэлбэрээр нь хадгалах буюу шилэн хоргонд байрлуулахаар зураг төслийг манай байгууллагаас баталсан. 17 хүний бүрэлдэхүүнтэй төрийн байгууллагуудаас бүрдсэн газар барилгажилтын мэргэжлийн хурлын зөвлөлийн хурлаар дээрх шийдвэрийг гаргаж байсан. Гэндэн сан тухайн барилгыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 47-р зүйлд заасны дагуу анхны төрх, бүтээл хийцийг хадгалж үлдээх нөхцөлтэйгөөр хийх ёстой байгаа юм. Одоо зураг төсөл батлагдсаны дагуу барилга байгууламжийг буулгаж, сэргээн засварлах үйл ажиллагаа явагдаж байна” гэлээ.
- УИХ-ын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө. Монгол Улс “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор, “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах; эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх; оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх; хар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өгөв. Түүнчлэн авсан арга хэмжээнийхээ талаар ФАТФ-т захидал илгээж, мэдэгдэхээр боллоо.