Мэргэжлийн боксын хүнд жингийн Дэлхийн аварга АНУ-ын боксчин Деонтэй Уайлдер ээлжит бүс хамгаалах тулаанаа өчигдөр хийлээ. Өдгөө мэргэжлийн боксын WBC холбооны аварга цолыг эзэмшиж байгаа тэрээр бүс хамгаалах тулаанаа нутаг нэгт боксчин Доминик Бризилийн эсрэг хийсэн байна.
АНУ-ын Нью Йорк хотын Барклейс ордонд болсон тус тоглолт 1 минут хүрэхгүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд эхний үеийн 43 дахь секундэд Д.Уайлдер өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч, аварга цолоо дахин хамгаалжээ. Мэргэжлийн замналынхаа 42 дахь тулаанаа хийсэн тэрээр 41 дэхь ялалтаа авсан нь энэ байсан бөгөөд үүнийхээ 40-ийг хүнд цохилтоор дуусгасан байна.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч Д. Бризичийн хувьд мэргэжлийн рингэнд өмнө нь 19 удаа тоглож ердөө нэг л удаа ялагдал хүлээгээд байсан шилдэг залуу боксчин юм.
Өнгөрсөн өвөл Их Британийн Тайсон Фюритэй тэнцэж байсан Д.Уайлдерийн дараагийн өрсөлдөг хэн байх бол? Магадгүй нэг удаа тэнцсэн Тайсон Фюри, эсвэл өнөө цагийн Дэлхийн шилдэг гэгдэж байгаа Энтони Жошуа нарын аль нэг нь байх магадлал тун өндөр юм.
Г.Баярмөнх