Скотт де Бруиний “вагю” буюу япон махны үүлдрийн үхэр сүрэг Хятад улсаас 7200 километрийн алс оршдог. Гэсэн ч Австралийн мах үйлдвэрлэгч өөрийнхөө гол зах зээлтэйгээ тун холбоо сайтай.
Дээд зэрэглэлийн өөхлөг стэйкийг нь худалдан авдаг хятад үйлчлүүлэгчдийн захиалга тавдугаар сард жилийн өмнөх үеэс 50 хувиар өссөнийг Бруин өгүүлсэн юм. Түүний үйлчлүүлэгчдийн тоонд Шанхайн түүхт Пуши дүүргийн Nest ресторан, Бээжингийн Park Hyatt зочид буудал багтдаг юм. Дэлхийн гахайн махны гол зах зээлд 2018 оноос хойш гахайн африк мялзан тархсанаас үүдэн үхрийн махны худалдаа цэцэглэж байна. Өвчин дэгдсэний улмаас гахайн махны үнэ өсөж, бусад төрлийн махны эрэлт ихэслээ.
“Яриа байхгүй манай хамгийн хурдацтай өсөж байгаа зах зээл” хэмээн Өмнөд Австралийн Миллисент дахь 3050 гектар талбайтай Маюра фермд цэвэр цусны 8500 толгой вагю үхэр үржүүлдэг де Бруин тайлбарлав.
Үхрийн махны импорт 2018 онд нэг сая тонн давснаар Хятад улс гол зах зээл болж хувирсан юм. Мөн хонины махны импортоор тус улс өмнө нь дэлхийд тэргүүлэгч болжээ.
Халдварт өвчин Хятадын гахайн махны дотоодын нийлүүлэлтийг хямраасан ч Бразилаас Шинэ Зеланд хүртэлх дэлхийн өнцөг булан бүрээс үхэр, хонь, гахай, шувууны мах, далайн гаралтай махан бүтээгдэхүүн импортлох явдал эрс ихсэхэд хүргэв. Үхрийн махны импорт 2018 онд нэг сая тонн давснаар Хятад улс гол зах зээл болж хувирсан юм. Мөн хонины махны импортоор тус улс өмнө нь дэлхийд тэргүүлэгч болжээ.
Хүнд аюултай эсэх нь одоо ч тодорхой бус халдварт өвчин энэ жил Хятадын гахайн махны нийлүүлэлтийг 2030 хувь багасгаж, хомсдол үүсгэх төлөвтэй боллоо.
“Гахайн африк мялзан ирэх хэдэн жилд, магадгүй жил дэлхийн махны зах зээлд нөлөөлнө” хэмээн Meat & Livestock Australia худалдааны группийн зах зээлийн шинжээч Тим Райан тайлбарласан юм. Тиймээс “дэлхийн мах нийлүүлэлт үүсчхээд байгаа цоорхойг нөхөж амжих ч үгүй болов уу” хэмээн тэрбээр онцлов.
Үндсэндээ Европын Холбоо, Канад, Бразилаас нийлүүлж буй гахайн махны импорт энэ онд 40 хувь өсөж 1.7 сая, 2020 он гэхэд бүр 2.1 сая тоннд хүрэх төлөвтэйг Хятадын албан ёсны хэвлэл “Ардын өдрийн сонин” өнгөрсөн сард Хөдөө аж ахуйн яамны тайлангаас эш татаж мэдээлсэн юм. Бразилаас нийлүүлэх гахайн махны хэмжээ энэ жил 61 хувиар өсөж, 250 мянган тоннд хүрэх тооцоог Rabobank-ны шинжээч Адольфо Фонтес энэ сард гаргалаа.
БНХАУ-ын гахайн махны дотоодын нийлүүлэлт энэ онд 30 гаруй хувиар буурахаар байгааг Нью Жерсид төвтэй Phibro Animal Health Corp-ын гүйцэтгэх захирал Жэк Бэндхейм тавдугаар сарын 7-нд мөн мэдэгдлээ.
Хятад нь дотоодын үйлдвэрийн гахайн махны суларсан орон зайг импортын гахай, тахианы махаар нөхөж байгааг Австралийн Red Meat Advisory Council үйлдвэрлэлийн группийн тэргүүн Дон Макки тайлбарлаж байна.
Австралийн үхрийн дээд зэрэглэлийн мах нь гахайнхаас тав, зургаа дахин үнэтэй учраас Хятад дахь хэрэглээ хязгаартай хэмээн Meat & Livestock Australia-гийн Тим Райан анхаарууллаа.
Үхрийн махны жижиглэн худалдааны үнэ 2018 оны дунджаар килограмм нь 65.14 юань болж буйг Хятадын ХАА, Газар Тариалан, Мал Эмнэлгийн хороо тооцоолжээ. Мөн дунджаар тооцвол тахианы мах 19.19, гахайнх 22.47, хониных 62.34 юань байна. Вагю нь махны ширхэг хооронд нэвчсэн “гантгиг хээ” гэгддэг их хэмжээний өөх бүхий махны үхрийн тусгай үүлдэр. Японд үхрийн галзуу өвчний анхны тохиолдолд 2001 онд бүртгэгдсэнээс хойш тус улсаас мах экспортлохыг Хятад улс хориглосон.
Жэйсон Гэйл