НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын манай улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг болон төрийн гурван өндөрлөгтэй ганцаарчлан уулзаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.
Антонио Гутерреш үдээс хойш НҮБ-ын төв байранд зочилж, манай улсад хэрэгжүүлж буй төслүүдийн мэдээллийг сонслоо. НҮБ-ын ажилтнууд бүгд монгол дээлээр ижилсэн, мөнгөн аяга барин, түүнийг угтав.
НҮБ-ын системийн 11 байгууллага манай улсад ажилладаг. 2017-2021 оны хооронд эдгээр байгууллага 191 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлжээ. Нийслэл болон 21 аймагт 190 төсөл хэрэгжүүлсэн байна. Эдгээрээс КОВАКС, цар тахлын үеийн хариу арга хэмжээг (вакцинжуулалт, хүүхдүүдэд зориулсан алсын зайн сургалт гэх мэт) онцлон дэлгэрэнгүй танилцуулав.
Дараа нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш төслийн үр шимийг хүртсэн иргэдийн төлөөлөлтэй уулзав. Тэдний зарим нь орон нутгаас иржээ.
Завхан аймгаас ирсэн н.Отгондэмбэрэл дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Тэрээр цагаан идээ боловсруулан худалддаг байна. Өглөө бүр 35 тогоо өрөм загсаадаг гээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад цагаан идээ боловсруулах үе шатуудыг нэг бүрчлэн тайлбарлан, шимийн архи гаргадгаа ч хэлэв. Гэрийн нөхцөлд архи хийдэг талаар анх удаа сонсож байна хэмээн гайхахад НҮБ-ын ажилтнууд даргадаа "Сайн чанарын архи нэрдэг" хэмээн тайлбарласан юм.
НҮБ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад ихээхэн анхаарч, улс орнуудыг хүлэмжийн хийг бууруулахыг уриалдаг юм. 2030 он гэхэд хүлэмжийн хийг 22 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарал хамгийн өндөр. Иймд эдгээр салбарын тогтвортой хөгжлийг хангах төслүүд хэрэгжүүлдэг байна.
Архангай аймгаас ирсэн н.Оюунгэрэл “Манай улсад малын тоо хэт өсөж, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлт малчдын өдөр тутмын амьдрал, амьжиргаанд шууд нөлөөлдөг” гэсэн юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тус аймагт сүүний цех байгуулсан нь малчдын орлогыг нэмэгдүүлжээ.
НҮБ малчдын амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах олон төсөл хэрэгжүүлжээ. Эмзэг бүлгийн малчдыг нийгмийн даатгалд хамруулах, өрхийн үйлдвэрлэлийг нь дэмжих, амьдрах ухаанд сургах ажлууд явуулдаг байна.
Н.Нарантуяа нийслэлд амьдардаг. Тэрээр 2018 онд ажил хийхээр Чех Улсыг зорьжээ. Ковидын халдвар гарахад нутагтаа ирэхийг хүссэн ч цалингаа гэр бүлийнхэндээ зориулдаг байсан аж. Иймд тэрээр НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас зохион байгуулсан нислэгээр эх орондоо ирсэн байна.
Хилийн чанадаас нийт 1300 иргэн Монголд эргэн ирсэн. Тэдний 518 нь 17 улсад гацсан байдалтай байсан тул НҮБ ГХЯ-тай хамтран ажиллаж, эдгээр иргэдийг авчирчээ. Мөн тэдгээр иргэд ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлж, н.Нарантуяа оёдлын цехтэй болж, дээл урладаг болсон гэв. НҮБ дэлхийн өнцөг булан бүрээс эх орондоо ирсэн иргэдэд эргэн суурьшихад нь дэмжлэг болгон дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ.
Үндэсний цөөнхийг төлөөлж Баян-Өлгийн аймгаас Багдаулет ирсэн байв. Казах залуус монгол хэл сайн сурах орчин нөхцөл сайн бүрдээгүй байдгаас төгсөх ангийн олон сурагч ЭЕШ-ын монгол хэлний шалгалтад өндөр оноо авч чаддаггүй. Энэ нь цаашдын ажил амьдралд нь сөргөөр нөлөөлдөг. Баян-Өлгий аймагт залуус өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх сургалтын төв цөөн байдаг аж. Харин НҮБ-ын Залуучуудын хөгжлийн төв энэ орон зайг нөхөж, залуучуудад хөтөч болдог гэсэн юм. Тэрээр ЭЕШ-даа өндөр амжилт үзүүлсэн тул Ерөнхийлөгчөөс илгээлт өвөртлөн, гадаадад тэтгэлгээр сурах юм байна.
НҮБ-ын харьяанд Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага бий. Тэд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран ажиллажээ. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батчимэг хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулав.
Тэд хонины ноосоор эсгий, хивс л хийдэг гэх ойлголтыг эвдэж, хонины ноосон хөнжил туршжээ. Хонины ноос сэргээгддэг баялаг бөгөөд нүүрстөрөгчийн хийг саармагжуулдаг, био задралд хурдан ордог, задарсныхаа дараа бордоо болдог гэх мэт давуу талтайг НҮБ-ын мэргэжилтнүүдэд тайлбарлав.
Хонины ноосон хөнжил хүнийг хурдан нойрсуулдаг гэх мэт эрүүл мэндэд үзүүлэх олон эерэг талтай аж. Энэ төсөл хэрэгжсэнээр малчид, ноос бэлтгэгчид, үйлдвэрлэгч гээд 300 хүн төслийн үр шимийг хүртсэн байна.
НҮБ-ын дарга Антонио Гутерреш иргэдтэй уулзсаны дараа НҮБ-ын төв байрны хашаанд барьсан монгол гэрт зочлов. Тэрээр энэ сарын 11-нийг хүртэл манай улсад айлчилна.