ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр үгийн буруу сонголт хийж “улны айлууд” хэмээсэндээ уучлал хүсэж буйгаа мэдэгдэн мэдээлэл хийв.
Тэрбээр “Өчигдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” хэмээн болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. ХНХЯ гурван том бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, цалин, тэтгэвэр, халамжаас-хөдөлмөрт шилжих шинэчлэлтийг хийхээр зориг шулуудан хичээн ажиллаж байгаа юм.
Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Ийм үед иргэдээ, ялангуяа залуусаа хэрхэн ажил, хөдөлмөр эрхлүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулж байна.
Энэ хүрээнд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж буй. Өчигдөр жишээ болгон ярьсанчлан 1520 хүнийг үсчин болгоно гэсэн үг биш. Ямар мэргэжлийг тухайн хүн эзэмшвэл сардаа сая төгрөг ба түүнээс дээш орлого олох вэ гэдэгт чиглэсэн бодлого юм.
Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсад “bottom” хэмээн хэрэглэдэг нэр юм. Үүнийг манай мэргэжилтнүүд “улны” хэмээн ашигладаг гэж надад ойлгуулсан. Уг үгээр олон хүнийг гомдоож, үгийн сонголтын алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Уг агуулгаар 1520 хүнийг сонгож, зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээс хоёр сарын хугацаанд эзэмшүүлэх тухай ярьсан юм.
ОРОН НУТАГТ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР 28 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО
Бидний хийж хэрэгжүүлэх ажлын агуулга, цар хүрээ өргөн. Миний хэлсэн үгэнд их анхаарал өгч байна лээ. Би олон хүүхэдтэй айлын охин. Хэн нэгнийг амьдралынх нь түвшнээр ялгаварлах санаа бодол огт байхгүй. Хоёр жил бид халамжаас-хөдөмөрт гэж ярилаа. Одоо эрчимтэй ажлаа явуулъя гэсэн санааг л илэрхийлсэн.
Цаашдаа үгийн сонголтод анхаарах ёстой гэдгээ ойлгож байна.
Судалгаагаар 200 гаруй мянган залуус ажил хөдөлмөр эрхлээгүй байна. ХНХЯ залуусыг залхуу учраас ажил хийхгүй байна гэдэг шалтгааныг авч үзэхгүй байгаа. Залууст олдож буй ажил нь хоногийн хоолонд хүрэхгүй шахам байгаа учир ажиллах хүсэл эрмэлзэлгүй болсон.
Залуучууд, иргэд мэдээлэлгүй учраас дэмжлэг тусламж хүсэж байгаа. Тиймээс иргэдэд ажил эрхлэлтийн хувийн төлөвлөгөө гаргаж өгнө. Монголд үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-ийн 19 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон. 40000 ажлын байр байвч залуус очихгүй байна. Залуус залхуу учраас биш цалин хангалтгүй учраас ажилд орохгүй байна. Тэгэхээр бид залууст орон байрныхаа зээлийг төлж, өөрийнхөө хүссэн машиныг лизингээр авч аз жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэх бизнесийнх нь суурь, санхүүгийн дэмжлэгийг үзүүлье хэмээн ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан хөдөө, орон нутагт ядуурлыг бууруулах зорилгоор 28 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгоно. Улаанбаатарт 20 тэрбум төгрөгийн зээл олгоно. Үүнд эмэгтэйчүүдийг 50 хувьтай тэгш хамруулна” гэлээ.