Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд гүйхээр өнөөдөр /2022.05.10/ Хавтгай улааны арын хондны хаваржаанаас гараагаа эхэллээ.
Хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй ахмад тамирчин, дөрвөн хүүхдийн ээж Ч.Цэгмид нь малчдаа төлөөлөн анх удаа холын зайд гүйхээр шийдвэр гаргаснаас хойш сар гаруйн хугацаанд бэлтгэл хангажээ. Тэрбээр Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан гүйж байгаа аж.
Малчин эмэгтэй өдөрт 30 км гүйснээр ирэх зургадугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд очихоор тооцоолсон байна. Тэрбээр бага залуу байхаасаа /1976 оноос хойш/ гүйлтийн спортоор хичээллэж, энэ хугацаанд холын зайн гүйлтээр 70 гаруй тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ.
Нийт 25 өдөр гүйх түүнийг гэр бүлийн хүн нь дэмжиж хамт явах бөгөөд тамирчны биеийн байдалд хяналт тавих эмч дагалдаж явах аж.
Эх сурвалж: Баянхонгор аймаг