Мөн шашны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад тавих хяналт байхгүйгээс цэг салбараа дураараа өргөтгөх, хүүхдийг асран халамжилж байгаад орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгдөг зохицуулалтгүйгээс өөр улс оронд үрчлэгдэх, хууль бус наймааны золиос болох зэрэг анхаарвал зохих хэд хэдэн асуудал байгааг холбогдох байгууллагад уламжилсан аж. Гадаадын ТББ-ын төсөл, хөтөлбөрийн хүрээнд ажлын байр шинээр бий болгох, амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болгох зэрэг бодитой үр дүн дутмаг байгаад шалгалтынхан шүүмжлэлтэй хандаж байна.
Манай улсын хэмжээнд хүмүүнлэгийн туслалцаа, нийгмийн халамж үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын 140 ТББ байдгаас уг шалгалтад 31 байгууллагын 981 ажилтан албан хаагч, 65 иргэн хамрагджээ. Ер нь ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд авсан зөвшөөрөл, үйл ажиллагааны чиглэлийн дагуу хуулийн хүрээнд ажиллаж, эмзэг бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг болж чадаж байна гэсэн дүгнэлт гарсан аж.
Б.Туул