gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Аагим халуунаас “нуугдаж” болох хүрхрээн аялал

2017-05-16
0
Twitter logo

Олны хөлд дарагдсан том хотод зорчиход наад зах нь цүнх, хувцсаа хулгайд алдах, интернэтээс олж мэдэх боломжтой үзвэрт өндөр үнэ төлөх гээд жуулчдыг гонсойлгох зүйл цөөнгүй. Мөн том хотуудад террорист халдлага гарах болсон нь жуулчдыг үргээж байна. Тухайлбал, Францын Парис хотод жилд 30 гаруй сая жуулчин хөл тавьдаг байсан бол 2015 оны халдлагын дараа энэ хэмжээ эрс буурсан. Өнгөрсөн жил дөнгөж 1.5 сая жуулчин Парист ирсэн байна. Тэгвэл эсрэгээрээ, байгалийн үзэсгэлэнт цогцолборыг бүрдүүлсэн усан хүрхрээг зоригсдын тоо нэмэгдэж байна.

Викториа хүрхрээг манай улсын жуулчдын тооноос 100 дахин олон хүн үзжээ

Зуны улирал аагим халуун болох тусам жуулчид сэрүү татсан агаарт, байгалийн сайханд амрахыг хүсэх болсон. Шатам халуун өдөр өндрөөс сэрүү татан унах хүрхрээний доор зогсоно гэдэг жуулчдын хувьд мартагдашгүй таашаал болдог. Хүрхээ орчмын газарт чийг ихтэй тул ургамал, ан амьтдаар баялаг. Цүнхээлээс загас барих, ойролцоох уул хад, ой модоор аялах гээд уйдах зав гарахгүй.

Дэлхийн хамгийн том, хамгийн өндрөөс буудаг Викториа хүрхрээ Африкийн Зимбабве, Замби улсуудын хил дээр оршдог. Викториа хүрхрээ нь 108 метр өндрөөс унадаг бөгөөд ойролцоох 66 ам метр газрыг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ. Зам тээвэр, зочид буудал, хоол хүнс гээд бүхий л салбарын бизнес энд цэцэглэдэг. Өнгөрсөн онд хоёр сая орчим жуулчин зочид буудалд ганц шөнийг өнгөрөөхөд 630 ам.доллар төлөхөөс татгалзалгүй, байгалийн сайханд амрахаар тэнд очжээ.

Хүрхрээг байгалийн үзэсгэлэнт цогцолбор, аялал жуулчлалын татах цэг болгож чадсан олон орон байдгийн нэг нь Канад. Тус улсын Онтариа мужид гэхэд том, жижиг 100 гаруй хүрхрээ бий. Үүнээс хамгийн алдартай нь Ниагарагийн хүрхрээ бөгөөд жилд 12-14 сая хүн энд амрахаар ирдэг байна. Харин хэмжээгээрээ дэлхийд 14-т ордог Виржиниа хүрхрээ Канадын баруун хойд хэсэгт бий.

Монгол улсад 2016 онд 400 мянга гаруй жуулчин хөл тавьсан байдаг. Гэтэл өнгөрсөн онд зөвхөн Виржиниа хүрхрээнд амрахаар 45 сая жуулчин тэнд очсон нь манайхаас даруй 100 дахин их юм. Эдгээр жуулчид Канадын эдийн засагт 24 тэрбум ам.долларын орлого оруулсан байдаг. Мөн Виржиниа хүрхрээг тойрсон амралтын газар, зам дагуух үйлчилгээний газруудад ажлын байр ганцхан жилийн дотор 230 мянгаар нэмэгджээ. Энэ мэтээр хүрхрээн аялал жуулчлал зарим орны эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байна.

Хүрхээ орчмын газарт чийг ихтэй тул ургамал, ан амьтдаар баялаг

Харин Монгол Улсад байгаа хүрхрээг албан ёсоор тоолж байгаагүй ч газар зүйч О.Сүхбаатар 13-14 газарт хүрхрээ бий гэсэн аман мэдээ цуглуулжээ. Манай орны усан хүрхрээ хэмжээгээр бага ч байгалийн үзэсгэлэнгээрээ бусдаас дутахгүй гэлцдэг билээ. Өвөрхангай аймгийн Улаан цутгалан хүрхрээг жилд 3-5 мянган аялагч зорьдог гэсэн албан бус тоо бий. Сүүлийн үед хүрхрээг гаднын жуулчдаас илүү дотоодын аялагчид сонирхох хандлагатай болсон байна. Энэ зун хямд төсөр хэрнээ дурсамжтай аялахыг хүсч байгаа хэн бүхэнд Монголын хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүдийн талаар хүргэе.

УЛААН ЦУТГАЛАН: ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, БАТ-ӨЛЗИЙ СУМ

Улаангол, Хангайн нуруунаас эх авсан ус Орхоны хавцал руу унахдаа 24 метр өндөр хүрхрээ үүсгэжээ. Ус ихтэй үедээ 30 метр хүрэх боловч ихэнхдээ 9-12 метр өргөнтэй байдаг аж. Ус бага үед хоёр салаа болж урсдаг бөгөөд ган, ганчигтай жилд хүрхрээний ус тасрах тохиолдол бий. Гэхдээ хүрхрээ тасрах үзэгдэл ихэнхдээ нэг жил л үргэлжилдэг.

Хоёр жил дараалан ус татрах нь 60 жид нэг удаа л тохиолдог гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Улаан цутгалан хүрхрээний ус доош унахдаа шууд хүрмэн чулуун ханаас 2-3 метр зайтай олгойдон бууж, гурван метр шахам гүн цүнхээл үүсгэдэг юм байна. Хүрмэн чулуун хавцлын хана, олгойдон буух ус хоёрын дундуур завиар явахад халуун өдөр шүршүүрт орж буй мэт санагддаг. Түүнчлэн, хүрхрээнээс доош урссан гол Орхон голтой нийлэх үед хоёр голын ус холилдолгүй, 300 шахам метр газарт хоёр өөр өнгөөр урсах нь сонирхолтой.

ОРХОНЫ ХҮРХРЭЭ: ӨВӨРХАНГАЙ АЙМАГ, БАТ-ӨЛЗИЙ СУМ

Улаан цутгалангаас дээш 1.4 км зайд, Орхоны хөндийд оршдог энэ хүрхрээг Монголын хамгийн өргөн хүрхрээнд тооцдог. Орхон голын усны хэмжээнээс хамаарч хэмжээ нь 25-50 метрийн хооронд хэлбэлздэг байна. Бороо ихтэй үед хэдхэн цагийн дотор үерлэж, өндөр нь 60 метр хүрэх нь бий. Өмнө нь Цагаан цутгалан, Улаан цутгалан, Орхоны хүрхээг нийлүүлэн гурван хүрхрээний хөндий гэж нэрлэдэг байсан нь өдгөө мартагджээ.

РАШААНТЫН ХҮРХРЭЭ: ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМ

Улаанбаатараас 1300 км, Ховд аймгийн Ховд хотоос 150 км зайтай Жаргалантын нуруунд энэ хүрхрээ бий. Жаргалантын нуруу нь Их нууруудын хотгорт Хар ус, Зэрэг, Дөргөн гэх зэрэг олон нуурын дунд оршдог. Далайн түвшнээс дээш 3797 метр өндөртэй. Уулын цас нь зун орой хайлж, намар эрт тогтдог учраас мөнх цаст уул гэх нь ч бий. Рашаантын хүрхрээ нь энэ уулын цас, мөсөөр тэжээгдэн гантай жил ч тасардаггүй онцлогтой. Тус хүрхээний дэргэд рашаан урсдаг учраас ийнхүү нэрлэжээ.

ТАВАН БЭЛЧИРИЙН ХҮРХРЭЭ: БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦОГЦ БОЛОН БАЯН НУУР СУМ

Мөнх цаст Цамбагарав уулын Таван бэлчир уулан дахь үзэсгэлэнт хүрхрээ. Таван бэлчир уул нь далайн түвшнээс дээш 3658 метр өндөр бөгөөд жилийн 11 сард нь цастай байдаг аж. Энэ уул нь хэдийгээр Монголын мөнх цаст уулсаас хамгийн намхан нь ч түүнээс унадаг хүрхрээ нь Монголдоо хамгийн өндөрт байрладаг гэдгээрээ онцлог.

ГООЖУУРЫН ХҮРХРЭЭ: УВС АЙМГИЙН ХОВД СУМ

Хархираагийн мөнх цаст уулын өврөөс эх авдаг Гоожуурын голын эхэнд бий. Ихэнх хүрхрээ голынхоо нэрийг авсан байдаг бол энэ хүрхрээгийн нэрээр голыг нь нэрлэжээ. Ус нь өндрөөс буухдаа савнаас ус гоожиж буй мэт нарийхан урсдаг учраас ийм нэр хайрласан түүхтэй юм байна. Энэ хүрхрээнээс холгүй Хархираа, Түргэний мөнх цаст уулсаас гадна буган хөшөө, хадны сүг зургууд байдаг. Мөн Гоожуурын хүрхрээний орчимд дөрвөд, урианхай, өөлд, мянгад, хотон, казах үндэстэн ястнууд нутагладаг учраас олон үндэсний өв соёл, ахуйг нэг газраас үзэх боломжтой.

УС ХИЙСДЭГИЙН ХҮРХРЭЭ: ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ СУМ

Уг хүрхрээний ус доош буухдаа тухайн өдрийн салхинаас хамаарч ийш тийш шилжин, өөр өөр газар буудаг байна. Мөн хүрхрээний ус буухдаа ойр орчимд цацардаг учир ийнхүү нэрлэжээ. Ус хийсдэгийн хүрхрээний ойр орчимд Дэдэнтүмбэ, Хонгор азарга, Алтанхөл, Бухлагт зэрэг сүрлэг уулс сүндэрлэнэ.

Энд ирсэн аялагчдад Тэсийн голын өргөн хөндий, Тунамал нуур, Хүн чулуу ба бугын зурагт хөшөө зэрэг сонирхох зүйл олон бий.

Б.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан