VR/Virtual Reality - Виртуал бодит байдал/ төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр дөрвөн жил ажиллаж буй хөгжүүлэгч Данни Биттман уг чихэвч нь хүний нүдний харааг муутгаж болзошгүйг анхаарууллаа.
Тэрээр хараа нь муудаж байгаагаа саяхнаас мэдсэн бөгөөд эмч VR төхөөрөмжтэй холбоотой хэмээсэн байна. Данни "Би гурван жилийн дараа анх удаа нүдний эмчид үзүүллээ. Одоо цаашдаа VR төхөөрөмж хэрэглэх эсэхдээ санаа зовж байна. Би нүдний нягтралын асуудалтай болсон. Эмч үүнийг VR чихэвчтэй холбоотой бөгөөд ихэвчлэн 40 насныханд илэрдэг эмгэг гэсэн" хэмээн Твиттерт жиргэжээ.
Эмч нар өмнө VR орчин нь хүний нүдэнд ачаалал өгдөг хэмээн анхааруулж байсан ч Дэлхийн нүдний эмч нарын холбооноос VR төхөөрөмж нь нүдний хараанд шууд нөлөөлөх эсэхийг хараахан нотлоогүй аж.
"Facebook"-ийн эзэмшдэг компани "Oculus" дэлхий даяар хагас сая гаруй компьютер холболттой VR төхөөрөмж худалдаалсан, хөгжүүлэгч байгууллага юм. Тус компанийн гарын авлагад дурдсанаар VR төхөөрөмж зүүсэн 4000 хүн тутмын нэгд нь л "толгой эргэх, нүд эсвэл булчин өвдөх" зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Мөн эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ашиглахаа больж, эмчид хандахыг зөвлөдөг аж.
VR төхөөрөмжийг өдөрт зургаан цаг зүүдэг байсан Давид Биттман одоо ном, компьютер харах үед нүд нь анивчиж, ачаалласан үед толгой нь өвддөг байна.
Дэлхийн нүдний эмч нарын холбооны Цери Смит Жейнс "Хэрэв та бүхий л өдрийн турш завсаргүй VR төхөөрөмж зүүвэл нүд чинь эргээд бодит ертөнцөд зохицохын тулд хугацаа шаардана. Тиймээс цаг тутамд 5-10 минут завсарлаж цонхоор харж, гадуур алхах зэргээр нүдээ амраагаарай" хэмээн зөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC