Төв аймгийн Баянчандмань сумын нутаг сумын төвөөс зүүн зүгт 23 км-т орших Эрдэнэ багийн Замтын булаг гэдэг газарт Налайх дүүргийн иргэн 37 настай, эрэгтэй А /сэтгэцийн эмгэгтэй/ долоодугаар сарын 20-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 10:35 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн долоодугаар сарын 30-ны өдрийн 05:00 цагаас эхлэн “52-ын айлууд” гэдэг газраас Хавцгайтын-Ам гэдэг газар хүртэл 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул ар гэрийнх нь хүсэлтээр 17.00 цагт түр зогсоолоо хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.