Хүн бүр төрийн бодлогоос ангид орших боломжгүй гэдэгчлэн иргэдийн оролцоо улс орны бодлого шийдвэрт чухлыг болон боловсролын бодлогод хэрхэн оролцох боломж хийгээд ач холбогдлын талаар МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандоржтой ярилцлаа.
ТА ӨӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, ЭРХ АШГАА УЛСЫН БОДЛОГОД ТУСГАЖ ЧАДВАЛ ЭЗЭН БАЙЖ ЧАДНА
-Монгол Улсын боловсролын салбарын ололт амжилтаар яриагаа эхлэе?
-Боловсролоо өөд татах гээд чармайж яваа дэлхийн 200 гаруй улсын дунд одоогийн бидэнд байгааг бий болгож чадаагүй нь цөөнгүй бий шүү. Африк тивийн олон арван орон орчин үеийн сургуулийн байр, нөхцөлийг бий болгож амжаагүй тул тэнд хүүхэд модны сүүдэрт суугаад бичиг үсэг сурах гэж хичээж байна.
Үүнтэй харьцуулахад бид улс орноо бүхэлд нь хамарсан боловсролын тогтолцоо, дэд бүтцийг бий болгож чаджээ. Модон дээр суугаад хичээл хийж буй, оромжинд цуглараад сургалт явуулж байгаа нөхцөл, байдалтай харьцуулахад Монгол Улс боловсролын орчин цагийн дэд бүтэц бүхий сургууль, орчин цагийн тогтолцоог бий болгож чадсан байна.
Энэ бол үе үеийхний их хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм. Бас энэ улсын хойч үеийнхэнд байгаа асар их боломж юм. Сум хороо хүртлээ орчин цагийн боловсрол, сургуулийн албан болон албан бус бүтэц, тогтолцоо бий болсон нь одоо бид боловсролоо өөд татахын шимт хөрс болж байгаа юм.
-Дэд бүтэц гэдэгт юу орох вэ?
-Одоо байгаа сургуулиуд, хэрэгжүүлж буй төлөвлөгөө, хөтөлбөр, нэг хүүхдэд хүрч буй үйлчилгээ, тэдгээрийн зохицуулж буй харилцааг үүнд багтааж ойлгож болно. Дотуур байр бий болгосон, хувьсах зардлыг төсвөөс өгч байна. Хичээл заах мэргэжлийн багш нар байна.
Багш хичээлээ тогтсон хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зааж байна. Манай боловсролын салбар дэд бүтцийн хувьд олон улсын жишигт ойртсон, орчин цагийн чиг хандлагатай уялдсан. Үүнийг дандаа дурдаж, бахархаж байх ёстой юм.
Боловсролын бодлогыг өмчилнө гэдэг асар том баялагтай болж байна гэсэн үг.
Хоёрдугаарт дэд бүтэц байгаа хирнээ ажиллахгүй, эзэнгүй байгаа юм биш шүү дээ. Энэ бүтцийг ажиллуулж байдаг механизм нь байна. Түүний нэг хэсэг нь хүний нөөц.
Тааруу сурдаг хүн багш болдог гээд л шүүмжилдэг. Гэвч сайн муугаар хэлэгдэх багш, түүнийг бэлтгэх тогтолцоо байгаа нь сайн хэрэг. Товчхондоо хүний нөөц байна, дэд бүтэц орчин нь байна, үүнийг ажиллуулах хүн нь байна. Мэдлэг үйлдвэрлэх институчлэл буюу байгууламжийг амьдруулж буй механизм нь ч байна.
Энэ бол 1990 оноос өмнө бий болгосон гол ололт. Энэ мэт болж, бүтэж байгаа зүйл олон. Энэ бүхэн байхгүй улсынхан бол жишээ нь, “Монголд ирж суръя, монголын боловсролын тогтолцоо их сайн” гэж ярих нь л дээ.
-Цаашид зайлшгүй засч, сайжруулах алдаатай ямар зүйл байна вэ?
-Боловсролын бодлогоо хийх үйл явц нь болохгүй байна. Социализмын үед үүнийг мэргэшсэн шинжээч хийдэг байв. Төвлөрөл буюу нэг хүн бодож байгаа учраас алдаа байсан ч нарийн мэргэшсэн хүн бас ч нуруутай юм хийнэ л дээ. Энэ нь төвлөрлийн давуу тал байж. Одоо “оролцоотойгоор бодлогоо тодорхойлно” гэнгүүт иргэд нь оролцож өгөхгүй. Тэгээд л бодлого дорой болчих юм.
-Боловсролын салбарт судлаач нар байна уу, яагаад бодлого доройтно гэж?
-Судлаачид бий. Төвлөрлийг сааруулах буюу оролцоонд түшиглэе гэдэг нь олон талын байр суурь, тухайлбал, миний болон таны эрх, хүсэл сонирхлыг бодолцож, тусгасан бодлого байвал алдаа бага байх юм болов уу л гэсэн логик.
Бодлогод оролцуулъя, нэг хүн биш хамтаараа зөв бодлого боловсруулъя л гэсэн санаа. Хоёр толгой нэгээсээ дээр гэдэг. Энэ нь хандлагын хувьд зөв ч иргэдийн оролцоо сул бол учир дутагдалтай болдог. Монголчууд бид бодлогод нэг л оролцож өгдөггүй нь том сул тал шүү.
-Шалтгаан нь юу вэ?
-Би хоёр талтай гэж боддог. Нэгдүгээрт, 1990 он хүртэл нэг хүнд эрх мэдлийг өгч, төвлөрүүлж явсны гай. Энэ мэргэжлийн хүн юм чинь надаас гайгүй юм хийчих байлгүй гэж бусдад найддаг хандлага, зуршлаасаа иргэд салж чадахгүй байна. Мундаг, шалгарч гарч ирсэн нь удирдаж байсан нь мэдлэгт тулгуурласан бодлогын үндэс байсан байх. Гэтэл одоо хандлага өөр болчихлоо.
Хэн оролцохгүй байна тэр энэ нийгмийн хохирогч болно.
Бид нийгэмд тэгш байдлыг хангана, оролцоог чухалчилна гэж ардчилсан замыг сонгосон. Гэтэл оролцоо бий болохгүй бол хэрэгжихгүй.
Оролцохгүй болохоор нэг хүн “Яана аа, яана аа” гэж байгаад цаг нь тулахаар нэг бодлого гаргадаг, тэр нь социализмын үеийн шинжээчийн дайтай юу гэдэг нь эргэлзээтэй. Би оролцохгүй бол миний байр суурь байхгүйн улмаас сул тал бий болно.
Зориуд муу бодлого хийе гэж яамынхан ч юм уу, хэн нь ч бодохгүй. Оролцуулна гэдэг механизмаа ажиллуулж чадахгүй байгаа учраас бодлогоо хугацаанд баригдаад л томьёологдчихно. Социализмын үед тэр хүн сайн бодлого хийхгүй бол толгойгоо авахуулна. Буух эзэн буцах хаягтай байж.(Инээв)
Бодлого хэрэгжээд эхлэнгүүт “Хүүе ээ, би үүнийг хүсээгүй, энэ бодлого чинь намайг хохироож байна” гэцгээнэ. Чи үүнийг тусгахгүй яав аа, энэ шийдвэр чинь надад тохирохгүй байна гээд жагсаж эхэлдэг.
Нийгмийн олонх оролцоогүй шийдвэрийг хөрсөн дээр буулган хэрэгжүүлэх гэхээр л болдоггүй, алдаатай болдог. Хоёрдугаарт, социализмын үед төлөвшүүлсэн сайн юмны муу тал юу вэ гэвэл шилдэг нь дагуул, бид хөтлөгдөөд явья гэдэг сэтгэлгээ бид нарыг оролцож сурахгүйн нэг шалтгаан болж байгаа юм.
Жагсаал бол оролцож эхэлж байгаагийн нэг хэлбэр л дээ.
-Гэхдээ бодлого хийхэд биш хэрэгжээд эхэлсний дараа жагсдаг?
-Яг тэгдэг. Оролцоонд хойрго ханддагийн өөр нэг шалтгаан нь тал нутаг, амар амгалан байдал, нүүдлийн ахуй соёлтой холбоотой. Би малаа л хариулж байя, номын мөр хөөснөөрөө Лувсандорж чи миний өмнөөс оролцчих гэдэг. Гэтэл капиталист, ардчилсан замаар замнаж буй өнөө үед бодлого өмчлөх нь сонирхлын бүлгүүдийн гол асуудал болдог, яг л газар өмчлөх шиг.
Газрыг бид худалдаж авч, түүнээсээ ашиг олж байна аа даа. Нийгмийн бүлгүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалж, өөрсдийн үнэт зүйл, соёлоо бодлого буюу нийтийн дагаж мөрдөх үнэт зүйл болгож авснаараа түүнээс газраас дутахааргүй ашиг олох том өмчтэй болдог, ийм нөхцөл бүрддэг юм.
Учир нь тэдний үнэт зүйл, сонирхол, соёл бодлого болжээ. Иймд тухайлбал, боловсролын бодлогыг өмчилнө гэдэг асар том баялагтай болж байна аа гэсэн үг л дээ.
-Нийгмийн бүлгүүдийн гол өрсөлдөөн хэн бодлогыг өмчлөх вэ гэдэгт дээр өрнөдөг, түүндээ дээр “алалцаж” буй нь харагддаг шүү дээ. Иргэд үүнийг анзаардаг байх. Гэхдээ оролцохдоо хойрго ханддаг нь харамсалтай.
-Нэг хүн хятад хэлийг монголын хоёрдогч гадаад хэл болгоно гэсэн тушаал гаргасан байг. Үүнийг дагаад хятад хэлний бизнес газар авна. Одоогоор англи хэл манай улсын нэгдүгээр гадаад хэл байна. (Бүр бодлогоор шүү)
Тэгэнгүүт англи хэлний сургалтуудыг гаднаас оруулж ирнэ. Англи хэлтэй бүх улс үүн дээр мөнгө хийж эхэлдэг. Яагаад гэвэл үнэт зүйл нь боловсролын бодлого болсон байна.
Та бод доо, юуг бодлого болгох вэ гэдгээс та боол байх уу босс байх уу гэдэг нь шийдэгдэнэ. Та өөрийн үнэт зүйлс, эрх ашгаа улсын бодлогод тусгаж чадвал эзэн байж чадна. Үгүй бол бусдын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхэд хүчин зүтгэнэ л гэсэн үг. Энэ утгаараа, боол болж байна. Үүнийг сайтар ойлгоод өгөөч. Ингэхэд оролцоо эхэлнэ.
Монголд байгаа боловсролын бодлогыг хэн нь өмчлөх вэ? Үүний төлөө тархиа ажиллуулж, өрсөлдөж, лобби хийж, хамтын ажиллагаа өрнөнө гэсэн үг шүү дээ.
-Хүүхдээ өндөр боловсролтой болгохыг маш их хүсдэг хэрнээ иргэд яагаад боловсролын бодлогод өөрийн эрх ашгаа тусгаж оролцохоо урьтал болгодоггүй юм бол?
-Маш чухал асуулт байна. Оролцож өгдөггүй, чи хийчих гэдэг уламжлалт хандлага нь алтнаас ч үнэтэй, газраас ч цэнэтэй боловсролын бодлогоо өөртөө тустай ашиглаж чадахгүйд хүргэж байдаг.
Боловсрол гэдгийн цаана боловсролын бодлого л байгаа шүү. Юуг хүн бүрийн дагаж мөрдөх бодлого болгох вэ гэдэг л чухал болно.
Үүний төлөө нийгмийн бүлгүүд оролцооны бүх хэлбэрээр дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Танд ч, надад ч хүртээлгүй боловсролын бодлого гэж үгүй .
Надад хамаагүй гээд таныг хувиа борлуулж, довоо шарлуулж суухад сонин юм бодлого болоод гараад ирнэ шүү дээ. Жишээ нь, Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөө хэсэгт:
-Хүн сурч боловсрох эрхтэй гэж бий. Энэ бол үндсэн хуулийн шинжтэй заалт мөн.
-Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Энэ ч байж болно.
-“Хувийн сургуулийг байгуулж болно” гэсэн заалт бас бий.
Энэ яагаад үндсэн хуулийн хэмжээнд яригдах ёстой заалт болчхов. Зарчим мөн үү? Үүний цаана юу байна вэ гэхээр 1990 оноос хувийн өмчийг чухалчилж, нийгэм өөрчлөгдөнгүүт хуулийн заалтууд үүнд чиглэж байгаа хэрэг юм. Энэ нь боловсролыг яаж мөнгө болгох вэ, боловсролыг яаж өмч болгох вэ гэсэн үндсэн санааг агуулж буй хэрэг.
Гэтэл энэ бодлоо бодлого болгож, бүр үндсэн хуулийн заалт болгож байхад хэн ч энэ талаар нэг их юм бодоогүй өнгөрч л дээ.
-Би хувийн сургууль байгуулах ч биш дээ гэж бодсон нь ч бий л байх даа.
-Тэгэж бодсон нь ч байсан байх. Гэтэл энэ заалт хэрэгжээд эхлэхэд үр дагаврыг нь бид амсаад эхэлнэ. Одоо манай улсын ерөнхий боловсролын сургуулийн талаас илүүг гадаадын хөрөнгө оруулалттай хувийн сургууль эзэлж байгаа биз.
-Эцэг эхчүүд аль болох хувийн сургуульд хүүхдээ сургахыг эрмэлзэж байна шүү дээ.
-Ялгаварлал, тэгш бус байдал, нийгэмд буй хилэн, бухимдал, талцал энэ бүхэн тус заалтаас улбаатай ч байж мэднэ шүү.
Хувийн сургууль байгуулж болно гээд үндсэн хуулиндаа оруулчихсан. Үүнийг үндсэн хуулийн заалт биш гэж би үздэг. Учир нь үндсэн хуулийн заалт байгууллагын дүрэм шиг биш, зарчим бодлогод тулгуурласан, Монгол улсын хөгжлийг хөтлөх шинжтэй байх ёстой.
Гэтэл хэсэг хүмүүс боловсролоор бизнес хийж, хөлжиж, өөрсдийн эрх ашгийг хамгаалж, үндсэн хууль болгож чаджээ. Бид одоо түүнийг нь дагаж мөрдөх ёстой. Өөрийн эрх ашгаа хуулиар хамгаалах буюу хууль болгосноор тэд боловсролыг биднээс илүү өмч болгон ашиглаж чадаж байна.
-Надад ч боловсролыг өмчлөх эрх бий ч оролцохгүй бол алдаж байгаа хэрэг байх нь?
-Ардчилсан нийгэмд үнэт зүйлээ хууль болгож чадсан нь илүү өмчтэй, баялагтай болох нь ээ. Хувийн сургууль байгуулна гэж зорьж байсан хүмүүс 1992 оны үндсэн хуульд энэ заалтыг нэмсэн байх. “Өөрчлөх” гэж Монголын багш нарын холбоо их явсан.
Хэн их оролцоно тэр бодлогыг их өмчилнө, сайн сайхан амьдарна.
Нөгөө хүмүүсийн лобби, үндсэн хуулийн хамгаалалт зэрэг шалтгаанаар өөрчлөлт оруулах боломж олгосонгүй. Хувийн сургууль байгуулсан болон энэ заалтыг оруулсан хүнийг би буруутгаагүй. Нөгөө талаас нь харвал дээрх заалтыг оруулсан нийгмийн бүлэг бол нийгмийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн, оролцоотой, идэвхтэй хэсэг гэж л харагдаж байна.
Үүнийг хуулийн заалт болгож болохгүй ээ гэчих байр суурь тухайн үед байгаагүй л байхгүй юу. Энэ маш том асуудал. Энэ заалтыг оруулахгүй байх боломж байсан ч бид оролцоогүй учраас тэр хуулийн заалт болжээ.
Өнөөдөр ч мэдээлэлтэй, оролцооны үнэ цэнийг мэдэрчихсэн хэсгүүдэд боломж их л байгаа.
-Ямар боломж байгааг та дурдахгүй юу?
-Нийгмийн олонх нь аливаа шийдвэрт оролцдоггүй. Тиймээс оролцож байгаа хэсгүүдийн хүсэл сонирхол, эрх ашиг бодлого болох магадлал маш өндөр байдаг. Эндээс Монголчууд нэг юм сурах ёстой. Муу юм ч гэсэн сайн талтай гэдэг. Бодлогын хулгай хийж буйгаас бид ийм юм боломжтой байна гэдгийг л харж байна. Тиймээс хууль, бодлого надад хамаагүй гэж бүү бод л доо.
Боловсролын бодлогоос ангид байх боломжгүй учир хүн бүр хүчээ өргөх ёстой.
Хүссэн хүсээгүй хэрэгжээд гэрт тань яваад хүрнэ. Та зайлшгүй дагаж мөрдөх л болно. Тэгэхэд та өөрийнхөө үнэт зүйлийг орхиж, бусдын хүсэл, үнэт зүйлийн хүрээгээр амьдарна шүү дээ.
Тод жишээ нь, монгол хүн Монгол Улсдаа монгол хэлээрээ ярьж, ойлголцоод сайхан амьдарч болохгүй юм байна, тийм үү? Заавал англи хэлтэй сургууль сурч, эх орон, ахуй нөхцөлөөсөө холдон, харь улсад амьдраад явах юм байна, өнөөдрийн хандлагаар. Ийм л байна.
Энэ огт сайн зүйл биш.
Англи хэлтэй, англи хэлийг зардаг, англи хэл мэдлэг, өмч нь болсон, тэр нь бидний үнэт зүйл, соёл болонгуут бид бүхэлдээ түүнд хөтлөгдөөд, үйлчлүүлээд эхэлнэ. Англи хэл сураагүй бол Монгол хүүхэд сайн иргэн байж чадахгүй мэт болтол сурталдаж чадаж байна.
Бусдын мөнгө хийдэг арга хэрэгсэл таны дагаж мөрдөх ёстой үнэт зүйл, үйлийн хэм хэмжээ болж байгаа байхгүй юу даа. Ингэхээр энэ бодлогыг өмчлөгч босс мэт, харин түүнийг дагагч нь боол мэт амьдрах болж байна.
Би эзэн гэж хэчнээн бодовч бусдад үйлчлэх болно л гэсэн үг. Бодлогыг хэн өмчлөх вэ гэдэг ширүүн өрсөлдөөн явагдаж байна, ялангуяа боловсролын гэдгийг онцолъё. Бодлого өмч. Би энэ тухай бичихээр “Та багш хүн байж улс төржлөө” гэх юм. Энэ буруу хэллэг. Уг нь жинхэнэ сүржигнэх, улс төржих асуудал л байлтай. Үүн дээр би монголчуудыг сайн улс төрж гэж хэлнэ.
Боловсролын бодлогоос ангид байх боломжгүй учир хүн бүр хүчээ өргөх ёстой баймаар. Иргэд өөрт нь халтай бодлого хийх явцад гэртээ дуугүй хэвтэж байснаа хэрэгжээд эхлэнгүүт энийг ч зөвшөөрөхгүй, энэ ч таалагдахгүй гээд талбай дээр жагсаад эхэлдэг шүү. Энэ бол оролцооны сайн хэлбэр биш шүү.
-Яаж оролцох вэ гэж асуух хүн бий байх?
-Ганцаараа яваад байхаар учир дутагдалтай тул оролцоо хамтжиж эхэлдэг. Холбоо, нэгдэл, хөдөлгөөн бий болно. Янз янзын хэлбэр байж болно. Түүхэн үүднээс авч үзвэл пиво ууж суух клубээс л эхэлж байгаа шүү дээ. Хүмүүсийн бөөгнөрлөөс үүснэ.
Facebook грүпп үүсгэж, бусадтай нэгдэн нийлж, дуу хоолой, байр сууриа бэхжүүлэхээс эхэлж ч болно.
Нийгмийн томоохон өөрчлөлт ч хэсэг хүмүүс суугаад “бидний эрх ашиг яагаад гээгдэв, үүнийг яагаад төрийн бодлогод тусгуулж болохгүй гэж” зэрэг энгийн язгуур эрх ашгаас үүдсэн байдаг. Та тухайн асуудалд үнэхээр их санаа зовж, өөрчлөх арга замыг эрэлхийлж буй бол боломж олдоно. Орчин үед оролцооны маш олон хэлбэр бий болсон.
Наанадаж Facebook грүпп үүсгэж, бусадтай нэгдэн нийлж, дуу хоолой, байр сууриа бэхжүүлэхээс эхэлж ч болно шүү дээ. Зорилго тань тухайн үедээ биелээгүй байсан ч таны үйлдэл нийгэмд иргэдийн утга учиртай оролцооны хэлбэр болж, соёл, хандлагыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байдаг. Үүний ач холбогдол, үр дүн үгээр хэлшгүй өндөр ч байж болно гэдгийг мартаж болохгүй.
-Амжилттай болсон иргэдийн оролцоог та дурдахгүй юу?
-Монголын багш нарын хөдөлгөөн, ажил хаялт байна. Үүгээр багш нар бид иргэд нэгдэн нийлж, төрд дуу хоолойгоо хүргэж, шийдүүлж болдог гэдгийг нийгэмд харуулсан. Сайн оролцох хэрэгтэй. Гэхдээ энэ нь талбайд гарч жагсах гэхээсээ илүү бодлого хийх явцад оролцох, анхаарахыг илүү хэлж байгаа юм шүү. Үүнд үлгэр болсон олон жишиг бий болоосой.
Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөр ч үүнд чиглэх ёстой. Үзэл бодлоо илэрхийлэх, эрх ашгаа хамгаалахад оролцох хандлагыг хүүхдүүдэд төлөвшүүлэхэд анхаарах ёстой. Ардчилсан нийгэмд амьдрах ирээдүйн иргэний гол чадвар бол багаасаа үзэл бодлоо илэрхийлэх ур ухаанд суралцах явдал юм.
Ардчилал бол хаант засаглал биш. Ардчилсан нийгэмд оролцоогоор бодлогоо аваад явна. Хэн их оролцоно тэр бодлогыг их өмчилнө, сайн сайхан амьдарна. Хэн оролцохгүй байна тэр энэ нийгмийн хохирогч болно.
-Ярилцсанд баярлалаа.