Номын баяр нартай, хуртай бас талархал дүүрэн болж өнгөрөв. Зургаадугаар сарын 12-нд Төв талбайг зориход бороо зөөлөн шивэрч, үе үе салхи хүчтэй сэвэлзэх нь зарим асрыг найгуулж, ил тавьсан самбаруудыг ч унагаад авав. Гэсэн хэдий ч хүссэн номоо авахаар эсвэл шинэ “ертөнцийн” хуучин ном авахаар хүсэл “өвөртлөн” ирсэн уншигчдын буцах шалтгаан болсонгүй.
Тэд бороонд норсон ч нүдэндээ баяр тээсээр асраас асар руу шилжин, ном үзэцгээнэ. Бид уншдаг ард түмэн гэж бахдам хэлмээр санагдсаныг нуугаад юун. Намайг эхний асраар зочилчхоод эргэтэл гартаа хэдэн ном тэвэрч, хайрцаг барьсан залуус зогсоов. Тэд намайг гурван асуултад хариулаад үнэгүй ном авах уу хэмээв. Би ч уухайн тас зөвшөөрөв. Ингээд тэдэнтэй танилцлаа.
Залуус бид нийгмийг өөрчлөхийг төр засгаас хүлээх бус хувь хүн миний оролцоо юу байж болох вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Энэ залуус “Uncage mongolia” клубын гишүүд аж. Тэд автобусны буудлуудад жижиг номын сан байгуулахаар санаачилж, хандив цуглуулж буйгаа хэлэв. Ингэж л бум бужигнасан Төв талбайд зорилго тээн өглөөнөөс орой хүртэл хайрцаг тэврэн холхих залуусын мөрөөдөл шингэсэн орон зайд түр саатан хэсэг хором ярилцсан юм.
Автобусны буудал болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийт цугладаг газар номын сан бий болгох санаачилгыг “Uncage mongolia” клубийн тэргүүн, 19 настай З.Сумъяабазар санаачилжээ. Улмаар клубийнхээ гишүүдэд танилцуулснаар тэд санаагаа бодит болгохоор зорьсон байна.
Бид “Uncage mongolia” клубийн талаар болон номын сан байгуулах төслийнх нь тухай ярилцсаныг хүргэж байна.
ХҮМҮҮС УНШИЖ ДУУССАН НОМОО НОМЫН САНД ҮЛДЭЭЖ, ХООРОНДОО СОЛИЛЦОХ БОЛОМЖТОЙ
-Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад “Uncage mongolia” клубийн талаар мэдээлэл өгөөч?
-Сайн байцгаана уу. Манай клуб 2020 оны долоодугаар сарын 15-наас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаа, хувь хүний хөгжил, стартап гэсэн 3 чиглэлийн дагуу ажиллаж байна. Манайд Монголын их дээд сургуулиуд болон Улаанбаатарын ЕБС-иудын 11, 12-р ангийн хүүхдүүд буюу 17-22 насны гишүүд байдаг. Бүгд нэг зорилго дор гэр бүл, найз нөхөд, баг хамт олон болж хамтардаг. Нийт 230 гаруй залуусын төлөөлөл болсон чөлөөт сэтгэлгээний клуб гэж хэлж болно.
-Автобусны буудалд жижиг номын сан байгуулах төслийнхөө тухай танилцуулбал. Анх хаанаас төрсөн санаачилга вэ?
-Интернетээс гудамжны номын сангуудын зургийг олж харсан. Тэгээд надад маш их таалагдаад судалж эхэлсэн. Манай залуус хөл хориог зүгээр өнгөрүүлээгүй. Бүгд долоо хоногт нэг удаа цахимаар хуралдаж, нийгэмд мундаг төлөөлөл болсон хүмүүсээс суралцахаас гадна, ирээдүйн хийх ажлуудаа төлөвлөж байсан. Энэ үеэр би өөрийн санааг танилцуулсан юм. Үнэнийг хэлэхэд анх дэмжигдээгүй. Зарим гишүүн маань “Өвлийн улиралд яах бол. Номуудыг маань хүмүүс авч яваад байвал яах вэ. Бороонд номууд маань норвол яах вэ?” зэрэг олон асуулт тавьсан. Гэсэн хэдий ч энэ санааг шууд хаячхаагүй. Шантралгүйгээр боломжит хувилбаруудыг дахин судалсан. Ингээд өөрийн хийсэн судалгааны үндсэн дээр мөн шийдлүүдээ илэрхийлсний дараа дахин төслөө танилцуулахад залуус маань бүгд дэмжсэн.
-Номын сангийн төслийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөгийн хандив цуглаад буй бол?
-Энэ жилийн номын баяраар бид мэдлэг түгээх сонирхолтой асуулт болон үнэгүй номын сугалаа явуулж ялагч болсон хүмүүст нийт 200 гаруй номыг бэлэглэж, хараахан бүрэн хариулж чадаагүй хүмүүст чихэр бэлэглэн номын сан бий болгох санаачилгаа танилцуулж, нийт 930 мянган төгрөгийн хандив цуглуулсан. Бид хотын 10 байршилд жижиг номын сан байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Аль автобусны буудал, ямар олон нийтийн газар номын сангаа байрлуулахаа шийдсэн үү? Үүнд ямар шалгуур үзүүлэлт тавьж байна вэ?
-Хотын төвийн таван автобусны буудал болон олон нийтийн зугаалж, чөлөө цагаа өнгөрөөдөг таван байршилд жижиг номын сан байгуулахаар зорьж байна.
Хүмүүс уншиж дууссан номоо номын санд үлдээж, хоорондоо солилцох боломжтой байх ба санал хүсэлтийн дэвтэр болон ном авч явахдаа бүртгэл үлдээх, кодлох гэх мэтчилэн ажлыг төлөвлөсөн. Мөн долоо хоног хоног болгон манай клубийн хоёр гишүүн номын сангуудад хяналт тавьж, номуудаа арчлах, шинэ номоор сэлбэх, уншигчдын санал, хүсэлтийг хүлээн авах ажлыг хийнэ. Номын сангаа хийхдээ бороо нэвтрүүлэхгүй байхад сайн анхаарах хэрэгтэй юм билээ. Хүйтний улирлаар номын сангаа хураан авч, дулаан цагт буцаагаад гаргаж тавьж байхаар тогтсон.
-Нэг номын сан хийхэд хэчнээн төгрөгийн зардал гарна гэж төсөвлөсөн бэ?
-Нэг номын санг 300-400 мянган төгрөгөөр бүтнэ гэж төлөвлөсөн. Нийтдээ 3-4 сая төгрөгөөр арван ширхэг жижиг номын сан бүтээх боломжтой. Түүхий эд, материалаасаа хамаараад номын сангийн бүтэх өртөг өөр байна. Тиймээс аль болох сайн материалаар хийвэл илүү гоё болно. Цугласан мөнгөндөө тааруулж номын санг бололцоогоороо босгоно гэж төлөвлөсөн.
-Номын санг өөрсдийн гараар хийнэ гэж ярьж байсан.
-Тийм ээ. Манай залуус маш мундаг, тун хөдөлмөрч. Бид материалаа барилгын бөөний төвөөс цуглуулаад өөрсдөө хийнэ. Мөн зарим гишүүний гэр бүлээс туслалцаа үзүүлэхээр болсон. Хөвгүүд угсарч, охид будаж, чимэглэхээр ажлаа хуваарилж авсан. Миний номын санг хийхдээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, бид өөрсдөө хийх явцдаа суралцана.
-Танайд одоогоор хэчнээн ном цуглаад байна. Ном болон мөнгөн хандив өргөх хүсэлтэй хүмүүс танайхтай яаж холбогдох вэ?
-Манай төслийг дэмжихээр бол Uncage фэйсбүүк хуудас, Uncage_mongolia инстаграм болон 95289877 дугаараар холбогдох боломжтой. Номын болон мөнгөн хандив өгсөн хүмүүст манай клубийнхэн бяцхан талархлын бичгийг гардуулж байгаа. Залуусын сайн дурын үйл ажиллагааг дэмжих бодолтой хүмүүст манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
-Танай клубээс санаачлан зохион байгуулсан онцлох ажлуудаасаа дурдвал?
-“Хүссэн мэргэжлээрээ хүссэн сургууль руугаа”, “ Хайраар мэдлэг түгээе” гэсэн уриан дор 11, 12-р ангийн хүүхдүүдэд мэдээлэл өгөх зорилготой цахим өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөг дөрвөн өдрийн турш үргэлжилсэн ба 1500 хүүхэд, залуус оролцсон. Энэ өдөрлөгөөр ЭЕШ болон гадаадын тэтгэлгүүдийн талаар мэдээллүүд өгсөн юм. Мөн дүрэмт хувцасны хандивын аян, “Байгальд хогны машин ирэхгүй” уриан доор хог цэвэрлэх аян, хамгийн сүүлд зургаадугаар сарын 5-ны өдөр Зүүн салааны эцэст 120 залуус 500 ширхэг шинэс мод тарьсан.
-Залууст хандаж юу гэж уриалмаар байна вэ?
-Залуус бид нийгмийг өөрчлөхийг төр засгаас хүлээх бус хувь хүн миний оролцоо юу байж болох вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Хүн тасралтгүй хөгжиж, амьдралынхаа туршид суралцдаг болохоор үүргэвчээ үүрээд шинэ зүйлсийг зорилгоо болго. Мөрөөдөлдөө хөтлөгдөж, өөрсдөө эрж хайн судал. Суралцсаар л бай. Чиний амьдрал чиний гарт байгаа. Номтой сайн нөхөрлөөрэй. Ном таны харах өнцөг, хандлагыг өөрчлөх хүчтэй шүү.