Хааяа гэнэтхэн зогтусаад 35 миллиметрийн дурангаар харж буй мэтээр эргэн тойрноо зав гарган ажиж чадвал жавартай өвөл, шуургатай хавар, аагим халуун зун, навч шаргалтсан намарт ч, ер жирийн өдрүүдэд ч аз жаргал бий.
Гэхдээ яг л хүрдэн дотор ороод эргэж байх шиг байнга яардаг, тэвддэг, завгүй адгуу амьдралын хэмнэл дундаасаа бид төдийлөн толгой өндийж аливаа юмсыг ажиглаж амждаггүй.
Тиймээс “Өө нээрээ энэ чинь л амьдрал шүү дээ” гэж буй бүхэндээ талархаасай, хамтдаа нэг хотод амьдарч буй бусдыгаа хэрэг болгоод нэг анхааралтай хараасай, зүгээр л бүхнийг тайвнаар мэдрээсэй гэдэг зорилгоор гэрэл зургийн “35 ММ-ИЙН ДУРАНД” буланг нээж байна.
Өглөө ажилдаа явдаг, орой хүүхдээ хичээлээс нь аваад харьдаг. Өглөө дахиад л сэрүүлэг дуугардаг. Нэгэн хэвийн мэт боловч өдөр бүр өөр өөрийн түүхтэй.
Тэр түүхүүдийг бид “Би хоёр жилийн өмнө залуу байж шүү”, “Жилийн өмнө би ийм гутал авч байсан, энэ нээрээ хаачсан юм бол”, “Хүүш ээ, миний охиныг хараач дээ, ийм жаахан байжээ” гэж урсаад л өнгөрсөн, гойд зүйлгүй өдрүүдийн гэрэл зургаас л эргээд харж чаддаг.
35 ММ-ийн дуранд үүн шиг л онцын зүйл огтоос үгүй жирийн л нэг долоо хоногийг, эзнээсээ төөрч хүн бүрийг үнэрлэн дагах хөөрхий нохойг, тэр нохойг эвийлж тэсэлгүй “Гэртээ аваад харья” гэж алга хавсран ааваасаа гуйх жаалыг, таксинд яваа, автобусны жолоо мушгиж яваа, аль эсвэл даргыгаа гарч ирэхийг хүлээн зүүрмэглэх жолоочийг, гутал засварчин эгчийг, өглөө эртлэн босож өөртөө цаг гаргасан бүсгүйг гээд эгэл, энгийн л зүйлсийг буулгах юм.