Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2200, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхт олон ой давхцаж байгаа. Иймээс Үндэсний их баяр наадмыг өмнөх жилийн наадмуудаас өргөн дэлгэр тэмдэглэхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо ажиллаж байна. Одоогийн байдлаар баяр наадмын бэлтгэл 70 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 8 гэхэд бэлэн болгохоор ажиллаж байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар ирэх сарын 1-нд дуусах аж.
Үндэсний их баяр наадмын төсөв урьд өмнөхөөс нэмэгдсэн. Тодруулбал, тэрбум 300 сая төгрөгөөр Үндэсний баяр наадмаа тэмдэглэхээр төсөвлөөд буй. Үүнээс бөхийн барилдааны шагналд 113.46, хурдан морины шагналд 200.5, сур харвааны шагналд 41, шагай харвааны шагналд 16.2, урлаг соёлын тоглолт, арга хэмжээнд 226.7 сая төгрөг зэргээр зарцуулах юм. Өнгөрсөн жилүүдэд түрүүлсэн бөх хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртдэг байсан бол энэ жилээс 15 сая төгрөг болгон нэмжээ.
Харин түрүүлсэн морины эзнийг 600 мянган төгрөгөөр шагнадаг байсныг таван сая, 300 мянган төгрөгийн урамшуулалтай байсан сур, шагайн харваанд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй харваачид дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагналтай боллоо. Түрүүлсэн бөх, хурдан морины бай шагнал өсөхийн хэрээр бөхчүүдийн давааны мөнгө, хурдан морьдын бай, шагнал нэмэгдэх ажээ.
Наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, ҮДБЭЧ-ийн ерөнхий найруулагч Б.Ганболд, хүндэтгэлийн тоглолтыг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар найруулан тавина. Мөн баярын үдэш Сүхбаатарын талбайд болдог "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг өнгөрсөн жил наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулан тавьсан найруулагч С.Ононбат, "Total music" тевийн захирал Ж.Од-Эрдэнэ нар найруулна. Наадмын нээлт, хаалтын тоглолтод 1000 морин хуурч, 100 уртын дууч оролцох аж.
Харин ирэх сарын 5-9-нд жуулчдад зориулсан "Монгол туургатын өдрүүд" арга хэмжээ болно. Энэ үеэр Монгол орноо танилцуулсан уран зураг, гар зургийн үзэсгэлэн, үндэсний хувцас загварын үзүүлбэр, "Монгол гэр", "Цагаан идээ", "Монгол бичиг", "Монгол язгуур урлаг" гэх мэт оноосон нэртэй арга хэмжээ болно. Уг ажлыг БСШУЯ зохион байгуулах юм. Наадмын тасалбар авсан иргэд дотогш орж чадахгүй эсвэл суудал алга хэмээн гомдоллодог. Харин энэ жил Төв цэнгэлдэхийн суудал дугаартай болгожээ. Таван наснаас доош насны хүүхдүүд тасалбаргүй орно. Харин дээш насныхан нь сүүдрэвчтэй 15 хэсгийн хоёр өдрийн тасалбарыг 24, сүүдрэвчгүй хэсгийн суудлын тасалбарыг 13 мянган төгрөгөөр худалдаж авна.
Тасалбарыг ирэх сарын 1-нээс Бөхийн өргөө, Соёлын тев өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн кассаар худалдаалах аж. Энэ жил автомашинуудад найман төрлийн зөвшөөрлийн бичиг олгохоор тогтжээ. 3000-8000 төгрөгийн үнэтэй улаан өнгөтэй зөвшөөрлийн М, Г бичиг нь наадам сонирхогч иргэдийнх гэсэн үг. Улаан М зогсоолын зөвшөөрлөөр зөвхөн Хүй долоон худаг явна.
Ж.Сүх