gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголчууд ХДХВ/ДОХ-ын эсрэг үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай гэв

Б.Гантуяа
Эрүүл мэнд
2011-09-06
0
Twitter logo
Б.Гантуяа
0
Twitter logo
Эрүүл мэнд
2011-09-06
ХДХВ/ДОХ-ын асуудлаархи Азийн орнуудын хуралдаан БНСУ-ын Пусан хотноо өнгөрөгч сарын 26-30-ны өдрүүдэд болж өнгөрчээ.

Төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий Монголын 14 төлөөлөгч энэхүү хуралдаанд оролцсон байна.

Манай улсын хувьд халдварын тархалтын нөхцөл байдалдаа маш анхааралтай хандах шаардлагатай орнуудын тоонд зүй ёсоор багтаж байгаа аж.

Учир нь Монгол Улс ХДХВ/ДОХ-ын тархалт багатай орны тоонд багтдагч бүртгэгдэж буй ХДХВ-ийн халдварын тохиолдлын тоо болон тархалтын судалгаагаар тодорхой бүлгийн хүн амын дунд халдварын тархалт өссөөр байгаа нь зайлшгүй анхаарвал зохих асуудал юм байна.

Хуралдаанаар бүс нутгийн хувьд халдварын шинэ тохиолдол 2009 онд 2001 оныхтой харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг болон халдварт өртөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхах явдал байсаар байгааг онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн бүсийн хэмжээнд ХДХВ-ийн халдвар голчлон биеэ үнэлэгчид болон тэдгээрийн үйлчлүүлэгчид, мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид, эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, трансжендер хүмүүсийн дунд төвлөрсөн байдлаар тархсан хэвээр байна.

"Ази, Номхон далайн орнуудад, ялангуяа хот, суурин газруудад ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын ихэнх хувийг эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд эзэлж байгаа нь тэдний дунд халдвар хурдтай тархаж байгааг илтгэж байгаа бөгөөд хүмүүсийг ялгаварлан гадуурхах нь ХДХВ/ДОХ-ын сэргийлэх арга хэмжээний үр дүнд саад тотгор бол байна" гэж ХДХВ, ДОХ-ын Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч. Бямбаа онцлон тэмдэглэв.

НҮБ-ын ДОХ-ын Хөтөлбөрийн илтгэлд хэдийгээр ХДХВ-ийн халдвараас сэргийлэх үр дүнтэй болох нь нотлогдсон хөтөлбөрүүд олон байгаач эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид болон тэдний бэлгийн хамтрагч нарын дунд хэрэгжүүлж буй ХДХВ-ийн халдвараас сэргийлэх хөтөлбөрүүд нь хамарч буй хүрээ ний хувьд тун хангалтгүй байгааг дурджээ.

НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Монгол дахь зохицуулагч Д.Аптанчимэгийн тэмдэглэснээр: "Шинжлэх ухааны нээлт олширч, засгийн газрын авч хэрэгжүүлж буй шинэлэг хөтөлбөр улам өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, зарцуулах санхүүжилт нь, хамгийн хэрэгцээтэй арга хэмжээнд голлон төвлөрсөн тохиолдолд л ХДХВ-ээс сэргийлэх ажил илүү ашиг шимээ өгөх болно" гэжээ.

Г.Ирмүүн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан