“Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Тэгвэл дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм. Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь энэ сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг “Барьцаалан зээлдүүлэх газар”-т 60.000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Гар утасгүй бол гэртээ харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан байна.
Тухайн хүүхэд нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй бөгөөд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийн дагуу олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.