юдтлУИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төсвийн байнгын хороонд тус асуудлыг оруулж ирэхэд хуулийн хоёр зөрчилтэй тулгарсан. Тодруулбал нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслүүд дээр зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани бий. Тухайн компани регистрийн дугаараа аваагүй бөгөөд сүүлийн гурван жилийн турш ашигтай ажилласан байх тухай Өрийн удирдлагын тухай хуультай зөрчилдсөн. Хоёрдугаарт, 2.8 тэрбум долларын өртөгтэй LRT төсөл болон 565 сая ам.долларын баталгааг Тавантолгойн цахилгаан станцын төсөлд гаргах шаардлагатай байгаа. Энэ нь манай улсын өрийн босгыг зөрчихөд хүргэж магадгүй. Өрийн таазтай холбоотойгоор Төсвийн байнгын хороогоор тус асуудлыг хэлэлцээгүй. Аливаа төсөл хуул журмын дагуу явагдаасай гэсэн зарчмыг баримталж байна" гэв.