Жил бүрийн есдүгээр сард хичээлийн шинэ жил эхэлдэг. Энэ үед нийслэлийн авто замын түгжрэл эрс нэмэгдэж, иргэдийг бухимдуулдаг.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж автомашинуудыг 7 хоногийн турш улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулсан. Энэ шийдвэр наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд хэрэгжиж дууссан ч Хотын даргын зүгээс үүнийг цаашид ч үргэлжлүүлэх талаар яриад буй. Гэхдээ энэ асуудлыг иргэдийн дунд санал асуулга явуулж, шийдвэрлэнэ гэж Нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм.
Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах нь оновчтой шийдвэр мөн үү?. Машинаа унахгүй өдрөө иргэд автобусанд сууна. Тэднийг багтаах автобус нийслэлд бий юу? Нийтийн тээврийн хүрэлцээ, хүртээмжийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?
GoGo.mn дээрх асуултуудад хариулт хайн сурвалжилга бэлтгэхээр Баянхошууны эцэс, 21 дүгээр хороолол, Таван шар, Саппоро зэрэг автобусны буудлаас сурвалжилга бэлтгэж, иргэдийн үзэл, бодлыг хуваалцав.
Иргэдийн зүгээс тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулснаар автобусанд суух хүний тоо улам нэмэгдэнэ. Гэтэл өнөөдөр автобуснууд өглөө, оройд маш их хүнд үйлчилж, зарим тохиолдолд зорчигчид багтахгүйд хүрч, бухимдал үүсгэж буйг хэлэв. Мөн тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулсан долоо хоногт замын түгжрэл хэвээр байсан тул энэ нь үр дүнгүй шийдвэр гэлээ.