Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэдийн асуултад хариулав.
Тэрбээр "Төрийн алба хаагчдын цалинг ирэх жилээс эхлэн үе шаттайгаар нэмнэ. Ингэхдээ эдийн засгаа тэлнэ эсвэл орон тоогоо хасна. Маш олон хүн халагдаж байгаа учраас тэдний ар гэрт асуудал үүснэ. Тэдний хувьд бид тийм ч таатай улсууд биш. Гэхдээ нийгэмдээ оруулж буй хувь нэмрийн хувьд хэзээ нэгэн цагт хэн нэгний хийх л байсан шинэчлэлт. Энэ шинэчлэлтийг хийхийн тулд хамтдаа ил тод ярилцаж шийддэг байх ёстой" гэв.
Орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах орон нутагт хүн амыг төвлөрүүлэхийн тулд ипотекийн зээл болон аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор программ боловсруулж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мөн хэлсэн юм.
Ерөнхий сайд болон Засгийн газрын есөн гишүүн Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр өглөө Даланзадгад хотод ШУТИС-ийн шинэ салбарын барилгын шавыг тавьсан.