Испанийн өмнөд хэсгийн алслагдсан газар амьдардаг Мигель Анхель Гонзалес Каррилло гэх эрэгтэй уулаар чоно дагуулан алхах аяллаар олны анхаарлыг татаад байна. Тэрбээр чонын гурван бэлтрэгийг тэжээсэн бөгөөд Иберийн хойгийн хамгийн өмнөд хэсэгт орших Андалусигийн Альмерия мужийн Инстинсион хотод жуулчдад чоно дагуулж алхах аяллыг санал болгодог аж.
Гонзалес Каррилло мөн аутизм болон альцгеймерийн өвчтэй хүмүүстэй чонуудаа уулзуулж, эмчилгээнд нь дэм болохоор хот руу аваачдаг байна.
Тэрбээр “Чононуудыг сургасан хэдий ч тэдний зэрлэг амьтны араншин өөрчлөгдөхгүй. Тэд хоорондоо чонон сүргийн ёсоор харилцдаг. Хамтдаа тоглож буй нь, бэлтрэгүүддээ хандах хандлага зэрэг нь байгалийн жамаар үргэлжилдэг. Хүмүүс чононд маш дуртай. Хамт алхаж, зургаа даруулж цагийг өнгөрөөхөөр манайхыг зорин ирдэг” хэмээн ярьжээ.