"Sweetymotion" хамтлагийн ахлагч, дуучин Ц.Сарнайгийн ганцаарчилсан буюу бие даасан уран бүтээлээ эхлүүлжээ.
Ц.Сарнай энэ оны анхны уран бүтээл болох "Хуурч болохгүй" хэмээх цоо шинэ клипээ цацаад байна. Энэхүү дууных нь аяыг "Хурд" хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр зохиож, үгийг Гэрэл бичиж, клипийг "ACE" энтертайнмэнтийн уран бүтээлчид хийж гүйцэтгэжээ.
"Sweetymotion хамтлагийн клипний санд зохиолтой, жүжигчилсэн найруулгатай уран бүтээл тун ховор байдаг аж. Тэр ч утгаараа найруулагч Д.Тулга дуучин Ц.Сарнайг энэ удаад жүжиглэх нууц авьяасыг нь ил болгож, арай өөр талаас илүү шинэлэг өнгө төрхтэй гаргахыг зорьжээ.
Клипэнд шинэхэн хосуудын учрал дундуур өөр нэгэн эмэгтэй гэнэт гарч ирэн хуурч буй үзэгдлийг гаргажээ. Энэ үеэр Ц.Сарнай бүжигчин, жүжигчин М.Бямбааг тас хийтэл алгадаж хүртэл амжина. Хууралт хэмээн андуурсан бодлын учир зангилаа төгсгөлдөө аз жаргалтай хайрын түүх байх ажээ.
Сүүлийн үед "Тэнгэрээс буусан од" киногоороо үзэгчдийн талархлыг хүлээж буй "Хувьсал" продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай ихэр залуугийн дүрд тун чадварлаг тогложээ. Ц.Сарнайг шинэхэн дурлалт залуутайгаа хэрхэн хоршин тоглосныг клипнээс үзээрэй.
"Чин үнэнч хайртайгаа учирсан бол хайртай түүнийгээ хэзээ ч бүү хуураарай. Монголын минь ухаалаг залуус нэг нэгэндээ үнэнч байж хайр сэтгэл, халуун дотно харилцаагаа үргэлж бат бэх байлгаж үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай амьдарч, аз жаргалаар дүүрэн байх болтугай" хэмээн клипний нээлтийн үеэр хэлсэн юм.