gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
4.15
Зурхай
0
Цаг агаар
2850 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Аялал
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - ЦССҮТ
  • - Соёл урлаг
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
Аялал
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
ЦССҮТ
Соёл урлаг
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
Ярилцлага
Хүмүүс
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
Нүүр
Хайх
Цэс
  7   Жиргээ
  Цэс
Улс төр

Монголоос тодорсон хутагт, хувилгаадыг шадар сайд М.Энхболд хүлээн авч уулзлаа

  7   Tweet

Шадар сайд М.Энхболд Цагаан сарын баярын өмнөхөн төрсөн нутагтаа морилон ирээд байгаа хутагт, хувилгаадыг 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Монгол нутгаас төрөн гарсан, одоо Энэтхэгийн Гоман дацанд шавилан сууж, бурхны ном үзэж байгаа Ренбүчи нар Монголд суурин суугаа 9 дүгээр Богдод золгохоор ийнхүү анх удаа бүгд ирээд байна. Энэтхэгийн Гоман дацанд Манзушир хутагтын хойд дүр Д.Цэвээндорж, Ламын гэгээний хойд дүр Б.Эрдэнэбат, Жалханз хутагтын хойд дүр Ч.Данзанчойжинванчиг, Ханчин ринбүчийн хойд дүр Н.Гантөмөр, Гачэн ренбүчийн хойд дүр Н.Ренчинсамбуу, Сариадорж номун ханы хойд дүр С.Даваасүрэн, Дугар зайсангийн хойд дүр Н.Амгалан нар шавилан сууж, бурхны ном үзэж байна.

Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлдэг. Сүүлийн жилүүдэд бурхны шашин түгэн дэлгэрч байгааг Шадар сайд М.Энхболд хэллээ. Мөн 9 дүгээр Богд Монголд заларсан нь монголчуудын бурхан шашны түүхэнд шинэ хуудас нээсэн гээд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бурхны шашинтай холбоотой олон чухал түүхийн хуудсыг онцолсон гэв. Шадар сайд М.Энхболд эх нутагтаа морилон ирсэн хутагт хувилгаадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа тэднийг ахалж ирсэн Гоман дацангийн лам Гүндүүлэн дацаг илэрхийллээ.

Хэдийгээр нэг үе Монгол оронд шашин, номын харилцаа эрс багассан ч 1990 оноос хойш бурхны шашин дахин сэргэж, нийгмийн хандлага өөрчлөгдөж байгаад талархаж явдагаа тэрээр хэлэв. 9 дүгээр Богд Монголд суурин заларснаар бурхны шашинт улсууд Монгол орныг үнэлэх үнэлэмж их өөрчлөгдсөн. Шашны соёл, уламжлалаа хүндлэн дээдэлдэг монголын ард түмэн бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд асар их хувь нэмэр оруулна гэж бодож явдагаа Гүндүүлэн дацаг айлтгалаа. Монголын томоохон хутагт, хувилгаадын шашин номын үйл хэрэгтШадар сайд М.Энхболд амжилт хүсээд эрдэм мэдлэгээрээ ирээдүйд сайн сайхныг бүтээж,  ард түмэндээ тус дэм болж явахыг хүсэн ерөөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ангилал
Улс төр
Хэзээ
2012-02-15

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ

© 2007 - 2021 Mongol Content LLC