“Сүүлийн дөч гаруй жил манай дүрслэх урлагийн ертөнцөд болоогүй онцгой үйл явдал бол “Монгол хээний нууц: БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д. Манибадар, Ардын зураач А.Сэнгэцохио” тусгай үзэсгэлэн юм” хэмээн куратор, урлаг судлаач Н.Оргилболд онцолжээ.
Энэ үзэсгэлэнг өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээв. Нийт арав хоног үзэгчдийн хүртээл болох үзэсгэлэн таныг монгол хээний нууцын чанадад аялуулна.
Нүүдэлчдийн дүрслэх урлагийн язгуур бол хээ угалз юм. Хээ угалз мянганы тэртээгээс хөгжиж, шигшигдэн шилэгдэж ирсэн бидний сонгодог урлаг. Тиймээс тус үзэсгэлэнгийн хамгийн чухал холбогдол нь өнөөгийн үзэгчдэд язгуур угшил руугаа өнгийж танин мэдэх, өвөг дээдсийнхээ сонгодог урлагтай танилцах, үндэстний ялгарал, амин чанараа олоход тусална хэмээн зохион байгуулагчид танилцуулав.
Үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалж буй хээ угалз бүхий нийт 107 бүтээлийг дэлгэжээ. Үүнд БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д.Манибадарын бүтээсэн 55, Ардын зураач А.Сэнгэцохиогийн бүтээсэн 52 бүтээл байна.
Орчин цагт Монгол хээ угалз “Монгол зураг” хэмээх дүрслэх урлагийн нэгэн гайхамшигт хэв маягтай нягт уялдаатай хөгжсөөр байна. Өдгөөгөөс зуугаад жилийн тэртээ “хуучны хоцрогдсон”, “бурангуй урлаг” хэмээн ад үзэгдэж байхад Ардын зураач Ү.Ядамсүрэн "Өвгөн хуурч" бүтээлээрээ орчин үеийн "Монгол зураг"-ийг тунхаглаж байв.
Түүнтэй мөр зэрэгцэн монголын дүрслэх урлагт шинэчлэл хийж байсан уран бүтээлч бол “Марзан” хочит Б.Шаравын шавь Долгорын Маньбадар юм. Тэрээр монголчуудын хээ угалзыг зурж цуглуулсан анхны зураач, өдгөө түүний өв бидэнд уламжлагдан үлджээ.