-Үзэл бодол-
-Үзэл бодол-
-Үзэл бодол-
-Үзэл бодол-
УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн сарын 22-нд гаргаж, нэр холбогдсон гишүүд яллагдагчаар татсан тогтоолтойгоо 25-нд танилцжээ.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн түдгэлзүүлэх санал гаргасан юм.
Саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн сарын 27-нд бүтэн өдөржин хуралдаж, нэр холбогдсон гишүүдээс тус тусад нь хариулт, тайлбар авчээ.
Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулган 29-нд хуралдан, дөрвөн гишүүнийг авч үлдэх шийдвэр гаргав.
Ерөнхий прокурор саналаа албаны нууцын тамгатайгаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Иймд байнгын хорооны, чуулганы хуралдаан хаалттай болов. Хуралдаанд оролцсон гишүүд энэ талаар байр сууриа илэрхийлбэл ял шийтгэгдэх эрсдэлтэй тул ам нээсэнгүй. Иймд дээрх дөрвөн гишүүнийг чухам юунд буруутган, ямар нотлох баримтууд танилцуулсныг олон нийт дэлгэрэнгүй мэдэж чадалгүй өнгөрлөө.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Мөрдөн шалгах ажиллагаанд гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нөлөөлдөг тул УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан. Гишүүдийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөх байгууллагаас (АТГ) санал ирүүлсэн. Саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн, яллагдагчаар татлаа. УИХ-ын гишүүд би буруугүй гэж үзэж байгаа бол өөрөө эсвэл өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөх байгууллагад нотлох ёстой. Тэдний гэм бурууг би шийдэхгүй. УИХ-ын тухай хуулийн 9.8-д УИХ-ын гишүүнд үзлэг хийх, баривчлах, нэгжлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагааг хориглодог. Хэрэв УИХ-ын гишүүний хөрөнгийг битүүмжлэх хэрэгтэй болбол бүрэн эрх нь хөндөгдөнө" гэсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЮУНД БУРУУТГАВ?
Ерөнхий прокурорын саналын дараа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хамгийн түрүүнд ам нээв.
Тэрээр өнгөрсөн сарын 27-нд болсон Халдашгүй байдлын дэд хорооны хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Намайг есөн жилийн өмнөх асуудалд буруутгажээ. 2013 онд Засгийн газрын гаргасан тогтоолыг батлахдаа хууль зөрчсөн гэжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн ганцхан засмал зам байв. Орон нутгийн “Тавантолгой” болон “Тавантолгой” ХК шороон замаар нүүрсээ урагш нь гаргадаг байсан. 2013 онд нэг тонн нүүрсний үнэ 70-аас 30 ам.доллар болж буурсан. Тээврийн зардлаа бууруулах шаардлага үүссэн тул засмал замыг “Эрдэнэс Монгол”-д худалдаж авах, бүх машиныг явуулах, байгаль орчинд ээлтэй тээвэр явуулах шийдвэр гарсан юм.
Нүүрс тээврийн нэг машинаас 2000 төгрөг хурааж, замыг “Энержи ресурс” компаниас худалдан авсан үнээ төлөх болсон. Энэ асуудлыг хөндсөн тогтоолыг хууль зөрчсөн гээд, намайг яллагдагч болгожээ. Намайг Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөнд мөн буруутгасан. Засгийн газрын хуралдаанд асуудал оруулсан яам тооцоо судалгаагаа ЗГХЭГ-т өгдөг. Тус газар тухайн саналыг бусад яамд руу илгээн, саналыг нэгтгэдэг үүрэгтэй. Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар Ч.Сайханбилэг, дэд даргаар Солонгоо ажиллаж байв. Тэгэхээр одоо улс төр явж байна.
Өмнө нь надаас АТГ “QSC” компанитай холбоотой асуудлаар мэдүүлэг авсан тул би тэр тухай л мэдүүлэг өгөх нь гээд очтол огт өөр асуудлаар буруутгажээ. 15 хуудас тогтоол бэлдсэн байна.
Есөн жилийн өмнө тэр замыг 170 тэрбум төгрөгөөр авчээ. Үүнээс хойш замын хураамжаар 320 тэрбум төгрөг цуглажээ. Харин ч бид “Эрдэнэс Монгол”-д ашигтай шийдвэр гаргасан. Б.Батбаяр сайд тухайн үед асуудал оруулж ирэхдээ ч ашигтай байна гэдгийг онцолсон. Гэхдээ “Эрдэнэс Монгол” Хөгжлийн банкнаас 170 тэрбумын зээл аваад төлөөгүй байгаа юм байна. Энэ надад ямар хамаатай юм бэ? Би зээл ав гээгүй. Хөгжлийн банкийг шалгаснаас хойш зохион байгуулалттай ажил хийж байна. Гуя дагаж хүзүү гэдэг л болж байна. Үүгээр далимдуулаад Н.Алтанхуяг олон юм ярьдаг юм чинь дуугүй болгоё гэсэн байх. Есөн жилийн өмнөх Засгийн газрын зөв шийдвэрийн улмаас яллагдагч болно гэхээр инээдтэй сонсогдож байна.
Энэ асуудлыг нээлттэй хэлэлцэх нь зөв. Би сая асуулт асуусан ч Ерөнхий прокурор хариулт өгөхгүй гэлээ” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2022 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж буйгаа мэдэгдсэн.
УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг Төв талбайд цугласан залуучуудын шаардлагыг, дэмжиж уг шийдвэрээ гаргаж байна хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.
Тэрээр “Хөгжлийн банканд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг жирийн иргэний нэгэн адил шалгуулах шаардлагыг дэмжиж байна” хэмээгээд Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулаад асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэхийг гишүүддээ уриалсан. Гэвч “ангийнхан нь” түүний хүсэлтийг хүлээн авсангүй.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг мөн л Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбон шалгаж байна.
Түүнийг "НВЦ" компанийн захирал Ц.Баатарбилэгээс хахууль авсан асуудлаар шалгаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Би мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй, зугтаагүй. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа учраас энэ талаар хамаагүй зүйл ярьж болохгүй гэсэн.
"НВЦ"-гийн захирал Ц.Баатарбилэгийг танина. Бид олон жил нөхөрлөж байна. Ц.Баатарбилэг 2017 онд Хөгжлийн банкаас зээл авахад би нөлөөлөөгүй. Ийм асуудал үүссэнд харамсч байна” гэсэн юм. Тэрээр 2017 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүний амьдаа Хөгжлийн банкнаас 2017 оны есдүгээр сард 21 сая ам.долларын зээл авчээ. Үндсэн зээлийн өр 7.2 сая ам.доллар, үндсэн хүүний өр 4.7 сая ам.доллар, хуримтлагдсан хүү 216 мянган ам.доллар, торгуулийн хүү 54 мянган ам.доллар болжээ. Ингээд нийт үлдэгдэл 26 сая ам.доллар буюу 74 тэрбум төгрөг байгаа юм. Тус компани өндөгний үйлдвэрлэлээ эрхэлж байгаа тул зээлээ төлнө гэдгээ мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг эгчийнхээ компанид Хөгжлийн банкнаас зээл авахад нь нөлөөлсөн гэх мэдээлэл гарсан.
Харин тэрээр үүнийг эрс үгүйсэж, би тухайн үед УИХ-ын гишүүн байгаагүй, бизнес эрхэлж байсан тул нөлөөлөх ямар ч боломжгүй гэж мэдэгддэг.
Ямартаа ч өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шөнө 01.00 цаг хүртэл хуралдаад, Халдашгүй байдлын байнгын хорооны шийдвэрийг хэвээр үлдээлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссор Ч.Жаргалбаатараас энэ талаар тодруулахад “Бид УИХ-д дахин хүсэлтээ гаргаана. Нотлох баримтад үндэслэж л дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн. Өмнө нь ийм хүсэлт гаргахад УИХ хүлээн аваагүйн улмаас шалгуулж байсан УИХ-ын нэг гишүүн хилээр гараад явсан тохиолдол бий” гэв.
Тэгэхээр АТГ дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэсэн байр сууриа хатуу хамгаалах нь. Харин МАН ямар хариу өгөх бол?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тууштай тэмцэн, авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах амлалт өгсөн ч...
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тууштай тэмцэн, авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах амлалт өгсөн. Тодруулбал өнгөрсөн арваннэгдүгээр сард “Монгол Улс авлигын индексээр 111 дүгээрт жагсаж байна. Энэ таатай үзүүлэлт биш. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Үүнтэй хялбар тэмцэх аргагүй.
Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй. Авлигын хэрэгт хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, хэн нэгэн завшиж болохгүй.
Авлигын ял хөнгөн учраас ял авч, гарч ирээд олон юм яриад байдаг. Ял хөнгөрүүлэх бодлого дээр манай улс энэрэнгүй. Зөвхөн авлига авч байгаа албан тушаалтнуудаас илүү хөрс суурийг нь нарийвчлан тооцоолох шаардлагатай" гэсэн юм.
Гэвч намын дарга, Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл зөрж, авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагаас оруулж, прокурор давхар хянасан саналыг эрх баригч нам буцаасан нь МАН авлигатай үнэхээр тэмцэж чадах уу? гэсэн эргэлзээ төрүүлж эхэллээ. Ерөнхий сайдад дээд түвшний авлигатай тэмцэх чин хүсэл байгаа бол яагаад намын гурван гишүүнээ авч үлдэв?
Эргэн сануулахад Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараахан мөн л авлигатай ул сууриар нь тэмцэх амлалт өгч, Авлига, хүнд суртлыг бууруулах ажлын хэсгийг ахлах болсноо мэдээлсэн. Тус ажлын хэсгийн тайланг лхагва гараг бүрд мэдээлдэг байснаа тэгсгээд намжив. АТГ хэмээх бүхэл бүтэн байгууллага ажиллаж байхад, Засгийн газар ижил чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан нь хачирхалтай. Зүй нь Засгийн газар үнэхээр л Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж, “авлигаар аваргалж” байгааг өөрчлөх хүсэл зоригтой бол АТГ-т ажлаа хийх боломжийг л олгох ёстой юм.