Сайжруулсан шахмал түлшийг тойрсон оньсого мэт асуултууд иргэдийн ам дамжсаар зарим нь зүгээр л цахим дахь ярианы бай болоод намждаг. Сүүлийн нэг жишээ нь “Шахмал түлшийг чийгтэй үйлдвэрлэсний улмаас асахгүй, уугьж, муухай үнэр гаргаж байна” гэх иргэдийн гомдол байв.
Түүнчлэн утаа ихсэж, нийслэл хот ахиад л “Утаанбаатар” боллоо гэх хүмүүсийн бухимдал өрнөв. Өнгөрсөн жилийн өдийд утаа, үүнд агуулагдах бодисын хэмжээг энэ жилийнхтэй харьцуулсан хүснэгтийг хүргэж байна.

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч
- Хүхэрлэг хий /SO2/,
- Азотын давхар исэл /NO2/,
- Тоосонцор /PM10, PM2.5/-ын агууламжийн 2022 оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрийн мэдээллийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дандаа буурсан үзүүлэлттэй байгааг agaar.mn-д нийтэлсэн дээрх хүснэгтээс харж болно.
Энэ оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрийн агаарын чанарын хяналт, шинжилгээний дүнгээр Хайлааст орчим “Их бохирдолтой”, 1-р хороолол, Баруун 4-н зам орчим “Бохирдолтой”, бусад цэгт “Бага бохирдолтой” байжээ.
АНАЛИЗ ХИЙХ ДААЛГАВРЫГ АРД ТҮМЭНД ӨГСӨН ГЭЛТЭЙ...
Аль үйлдвэрийн түлш чийглэг, шатахгүй байгааг анализ хийх даалгаврыг ард түмэнд өгсөн гэлтэй. Иргэд аль үйлдвэрээс, ямар агуулахаас ирсэн шахмал түлшийг түлж байгаагаа үл мэднэ. Зүгээр л гэрийнхээ ойролцоох цэгээс худалдаж аваад түлнэ. Гэхдээ асуудал нь буух хаяггүй буюу “заримдаа чийгтэй асахгүй, уугьдаг” гэх гомдлыг хаяглах газар, үйлдвэр нь хаана гэдэг нь ойлгомжгүй. Учир нь түлшийг хоёр үйлдвэрт зэрэг үйлдвэрлэдэг.
Иргэд хэрэглэгч учраас хардах эрхтэй. Аль нэг үйлдвэрийн дамжлагад алдаа гараад чийгтэй шахмал түлш савласан байх гэж тэд бодож буйгаа ч илэрхийлнэ. Чухам хаана ийм алдаа гарсныг шууд олох боломжгүй. Учир нь тэд аль үйлдвэрээс гарсан түлшийг хэрэглэж байгаагаа мэдэхгүй.
Бид Баруун, Зүүн үйлдвэрийн аль алинд нь үйлдвэрлэсэн түлш борлуулдаг цэгүүдийг хайж Цайз, Товчоо, Хонхор хүрэв.
Борлуулагч нарын яриагаар тэд ямар ч асуудалгүй сайн чанарын шахмал түлш борлуулж, өдөрт 5-10 тонн татан авдаг гэнэ. “Иргэд гомдол хэлдэггүй. Тээвэрлэлтийн явцад түлш үйрэх нь бий. Гэхдээ энэ тийм ч том асуудал биш. Угаасаа нэг шуудайгаас 1-2 кг үйрмэг гарах нь хэвийн үзэгдэл” хэмээв.
Товчооны бүсэд сайжруулсан түлш борлуулагч иргэн “Манайх сайжруулсан түлшний үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлснээс хойш борлуулж эхэлсэн ууган цэгүүдийн нэг. Иргэдээс түлштэй холбоотой гомдол ирдэггүй. Манайх өдөрт 10 тонн шахмал түлш борлуулдаг. Байнгын худалдан авагчид ирдэг. Лацтай агуулахыг нээгээд л шахмал түлшийг түгээлтэд гаргадаг. Тээвэрлэлтийн явцад шахмал түлш үйрэх тохиолдол бий. Гэхдээ шуудайд 25+ кг байдаг учраас 1-2 кг-ыг үйрэх эрсдэлтэй гэж тооцдог” гэж ярив.
Харин бид сайжруулсан түлшний цэгээс худалдан авалт хийж буй иргэдээс түлшний чанар, хэрэглээний талаар асуухад ихэнх нь “Долоо хоногт зургаан шуудай шахмал түлшээ авч түлдэг. Үйрснийг эс тооцвол хэрэглэхэд асуудал гардаггүй. Асалт хэвийн байгаа” гэлцэнэ.
БЗД-ийн 11-р хорооны өндөр настан “Шахмал түлш заримдаа асахгүй уугьдаг. Мод нэмж сайн асааж байж түлдэг. Ихэнх тохиолдолд зүгээр байдаг ч энэ жилийнх заримдаа асахгүй, илч муутай байна. Бас үнэр нь улам өтгөрч, өмхий болсон” гэсэн юм.
Иргэдийн өөр, өөр үзэл бодол, хандлагад хариулт өгөх ёстой газар нь мэргэжлийн байгууллагууд юм. МХЕГ “Таван толгой түлш”-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих үүрэгтэй.
НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс шахмал түлшний үйлдвэрүүдэд 24 цагаар хяналт шалгалт хийж байна. Энэ явцад
- Технологийн дагуу үйлдвэрлэл өрнөж байна уу
- Барьцалдуулагч түүхий эдийг зохих хэмжээнд нь хэрэглэж байна уу
- Эцсийн бүтээгдэхүүн чанар, стандартад нийцэж байгаа юу гэдэгт лабораторийн шинжилгээ хийж, улсын байцаагчийн дүгнэлт гарган хүргүүлдэг. Үйлдвэрүүд хэвийн ажиллаж байгаа” гэсэн юм.
"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ӨӨРИЙН ТЕХНОЛОГИ, БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ КАПИТАЛЫГ БИЙ БОЛГОЖ ЧАДСАН"
“Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо “Таван толгой түлш өөрийн технологи, бүтээгдэхүүнтэй капиталыг бий болгож чадсан.
Үйлдвэрээс гарч буй түлшинд тохируулсан цаг агаарын эрс тэрс байдалд зохицсон технологи, орц, жортой болсон. Таван толгойн нүүрс чанараараа дэлхийд нэгт бичигдэх нүүрс” хэмээн ярьжээ.
Түүнчлэн тэрбээр үйлдвэр барьсан төсвийн талаар дараах мэдээллийг өгөв.
- Нэгдүгээрт, Баруун бүсэд 10 гаруй га-д 12 шугамтай, дөрвөн үйлдвэр бүхий найман цогцолбор бий. Үүнийг байгуулахад 70 орчим тэрбум төгрөг
- ТЭЦ 2-ын хашаанд байдаг хоёр шугамтай хуучин үйлдвэрийг засаж ашиглалтад оруулахад 10 гаруй тэрбум төгрөг
- Зүүн бүсийн үйлдвэрт 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Дэлхийд энэ хэмжээний үйлдвэр 500 орчим сая ам.доллароор байгуулагддаг” хэмээн тодотгов.
Утаа нэмэгдсэн гэх иргэдийн хардлагад М.Ганбаатар захирал “Түүхий нүүрс түлдэг байхад бид 50 метрийн наадхыг хардаггүй байсан. Өмнөх хүнээ ч тод харж чаддаггүй байв. Утаа 50 хувь буурсан. Цаашдаа бүр их ажиллаж, утааг бууруулах шаардлагатай. Өрх бүр нэг картаар долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш хэрэглэж байгаа. 2019 онд нийслэлд 175 720 карттай өрх байсан. Энэ жил энэ тоо 250 мянгад хүрсэн. Тэгэхээр Улаанбаатарт өвөлжиж байгаа айлын тоо нэмэгдсэн.” гэсэн юм.
Албаныхан, мэргэжлийн байгууллагууд алдаагүй, сайн ажиллаж байгаагаа алхам тутамдаа мэдээлсээр буй. Гэхдээ хэрэглэгчид аль үйлдвэрээс ямар дамжлагаар гарч, хаанахын агуулахад хадгалж, ямар компанийн ажилтнууд зөөвөрлөсөн түлшийг хэрэглэж байгаагаа мэдэх эрхтэй. "Таван толгой түлш" компани цаашид түлшнийхээ уутан дээр чухам аль үйлдвэрээс гарсныг ил тавьдаг болчихвол асуудалтай түлш алинаас нь гарч байгааг төвөггүй мэдэж болно.
Шахмал түлш хэт их үйрсэн бол, чийглэг ихтэй асахгүй бол асуудлаа хэлээд шийдвэрлүүлэх бүрэн боломжийг НЭЭЖ ӨГНӨ ҮҮ. Эрхийг нь эдлүүлж, иргэддээ үйлчлэх нь “Дэлхийн жишиг үйлдвэрлэл” гэдэг алсын хараатай “Таван толгой түлш” ХХК-ийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг тул мэдээллээ ил тод байлгаж, гомдол, хүсэлтэд хариутай байхыг ХҮСЬЕ!