ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германаас эх орондоо буцаж ирэхдээ ОХУ-ын төрийн тэргүүн Путинд гэнэтийн бэлэг барилаа. Навальный шинэ баримтат киногоо олон нийтэд цацсан бөгөөд тус кинонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тансаг ордон болон түүнийг тойрон хүрээлэгчдийн авлигын схемийн талаарх дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм.
Алексейг Навальныйг энэ сарын 17-нд Германаас эх орон буцаж ирээд байхад нь буюу Шереметьевогийн нисэх буудлаас баривчилсан. Өнгөрсөн оны наймдугаар сарын 20-нд тэрбээр Томксоос Москва руу нисэх үед онгоцонд бие нь муудаж, ухаан алдсан юм. Тиймээс нисэх багийнхан Омск хотноо яаралтай газардах шийдвэр гаргасан.
Түүнийг Герман руу эмчлүүлэхээр явуулсан бөгөөд тус улсын эмч нар Навальныйг цэргийн "Новичок" бодисоор хордуулсан гэж мэдэгдэж байлаа. Ийнхүү Герман улсад таван сар болоод эх орондоо буцаж ирсэн ч цагдаагийнхан түүнийг нисэх буудлын бүртгэлийн хэсэгт саатуулж, харин өмгөөлөгчийг нь оруулаагүй байна. Дараа нь цагдаагийн газраас мэдээлснээр Холбооны Шийтгэлийн албанаас түүнийг баривчилсан гэж мэдэгдсэн.
“Путины ордон” гэх баримтат киног Алексей Навальный Германд байхдаа хийсэн ч Шереметьевогийн нисэх буудалд болсон баривчилгааны дараа буюу энэ сарын 19-нд олон нийтэд цацсан. Улмаар Навальныйгийн Авлигын эсрэг сан Оросын өнцөг булан бүрд байгаа иргэдийг Путины дарангуйллын эсрэг жагсаалд хүчээ нэгтгэхийг уриалсан билээ.
УЛС ДОТОРХ УЛС БУЮУ ТАНСАГ ОРДОН ДОТОР ЮУ БАЙДАГ ВЭ
Путин нууц харш хар тэнгисийн эрэг дагуу байрлах Краснодар мужийн Геленжик гэх үзэсгэлэнт хотод байрладаг. Монакогийн вант улсын газар нутгийн хэмжээг 39 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний асар том ордон тэнд сүндэрлэж буй.
- Газар нутгийн хэмжээ: 7800 га газар нутаг
- Өртөг үнэлгээ: Хамгийн багадаа 1 тэрбум ам.доллар
Тус ордны бүтээн байгуулалт 2005 онд эхэлсэн ч барилгын хана тааз эхнээсээ хөгцөрч эхэлсэн тул барилгын засал чимэглэлийн ажлыг дахин эхлүүлсэн талаар баримтат кинонд харуулж буй юм.
Нууц харш руу явах замыг олоход маш бэрх бөгөөд ой мод, далай тэнгисээр хүрээлэгдсэн байдаг тул гадны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй. Түүнчлэн ордон маш сайн хамгаалалтын системтэй. Өндөр хашаагаар хүрээлүүлсэн бөгөөд гол ордны газар нутаг руу нэвтрэхийн тулд дөрвөн удаа хяналт шалгалтын хэсгийг давах ёстой. Ордон руу барилга, үйлчилгээ, харуул хамгаалалтын ажилчдаас бусад гадны хүмүүсийг нэвтрүүлдэггүй. Эдгээр хүмүүс ордон руу нэвтрэхдээ гар утас, зургийн аппарат, дуу хураагуур зэрэг зураг, дуу бичлэг хийж болох бүх зүйлээ хураалгадаг байна. Ордны зүг дрон нисгэх, завиар ойртохыг хатуу хориглодог.
ТЭГВЭЛ ийм өндөр хамгаалалттай газрын дүрс бичлэгийг Навальныйгийн баг хэрхэн авсан бэ. Түүний мэдээлж буйгаар баримтат кинонд гаруй буй бүх зургийг 2016 онд анх барилгын ажил эхлэхэд тэнд ажиллаж байсан барилгын ажилчдаас авсан гэв.