gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эрдэнэ Зуу” хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалах чиглэлээр АНУ-тай хамтран ажиллана

Э.Энхмаа
Соёл урлаг
2026-05-22
Twitter logo

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанганаар ахлуулсан Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны төлөөгчид өнөөдөр /2026.05.22/ Монголын Урлагийн зөвлөл, Дэлхийн хөшөө дурсгалын сан, Эрдэнэ Зуу хийдийн төлөөлөгчидтэй хамтран “Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалах” хоёр жилийн төслийн нээлтийг хийлээ. АНУ-ын Төрийн департаментын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас санхүүжүүлэх энэхүү санаачилга нь Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, энэ талаарх чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

2028 оны тавдугаар сард дуусгавар болохоор төлөвлөгдөж буй энэхүү төслөөр Эрдэнэ Зуу хийдийн амин сүнс болох Алтан суваргыг сэргээн засварлах юм. Тус буцалтгүй тусламжаар мөн мэргэжилтнүүдийн зөвлөх багийг бүрдүүлэх; иж бүрэн баримтжуулалт болон нөхцөл байдлын үнэлгээ хийх; хангамж, материал худалдан авах; Алтан суваргыг сэргээн засварлах талбарыг бэлтгэх; орон нутгийн мэргэжилтнүүдийн хадгалалт хамгаалалтын ур чадварыг дээшлүүлэх болон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалтууд зэрэг хадгалалт хамгаалалттай холбоотой олон төрлийн үйл ажиллагаануудыг дэмжин ажиллах болно.

АНУ-ын Элчин сайд Ричард Л. Буанган, Энэхүү дуганыг хамгаалах нь АНУ болон Монгол Улсын хооронд тогтсон бат бөх түншлэлийн гэрч мөн” гэж онцолжээ. “Хамтдаа бид энэхүү үнэт соёлын эрдэнийг хамгаалах бөгөөд энэ нь Монгол Улсын Буддын шашны уламжлалыг бэхжүүлэхэд ч хувь нэмэр оруулна. Энэхүү хамтын ажиллагаа нь олон улсын хамтын ажиллагааны хүч чадлыг харуулахын зэрэгцээ АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн тэмдэглэлтэй давхцаж байна” гэв.

Төслийн нээлтийн үеэр АНУ-ын Элчин сайд Ричард Л. Буанган хэлсэн үгэндээ: “Эрдэнэ Зуу хийдийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах нь Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад үзүүлж буй гүн хүндэтгэл, бишрэлийг гэрчилнэ” гэдгийг онцлоод, цааш нь: “Энэхүү соёлын үнэт эрдэнийг ирээдүйн үеийнхэндээ зориулан бид хамтдаа хамгаалах болно. Уг төсөл нь хоёр орны шашны эрх чөлөөнд өгч буй ач холбогдол болон Монгол Улсын түүх, соёл, мөн үндэсний онцлог талыг бүрдүүлэхэд гүйцэтгэсэн үүргийг бэлэгддэг билээ. Энэхүү хамтын ажиллагаагаар 1930-аад оны сүүл үеийн шашны хэлмэгдүүллийн үед устаж үгүй болох дөхсөн Монгол Улсын түүхэн хийд дуган болон шашны дурсгалт зүйлсийг хамгаалахын тулд олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн чадавхийг нь ашиглах болно гэв.

Уг газрын хадгалалт хамгаалалтыг дэмжих зорилгоор хийдийг 2025 оны Дэлхийн дурсгалт газруудын ажиглалтын жагсаалтад оруулсан байна. Эрдэнэ Зуу хийд нь 1586 онд Чингис хааны удмынханы Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорины туурин дээр байгуулсан Монгол Улсад буй эртний сүм хийдийн нэг юм. Эрдэнэ Зуу хийд дотор байрлах Алтан суварга нь Монгол, Хятад, Төвдийн архитектурын өвөрмөц хослолоор Монголын эзэнт гүрний өв, Монгол Улсын Буддын шашны өвийг илэрхийлсэн цогцолборын гол тулгуур нь юм.

Төслийг амжилттай хэрэгжүүлсэнээр Монгол Улсын соёлын өвийн дурсгалт чухал газруудын нэгийг урт хугацаанд хамгаалах нөхцөл бүрдэж, соёлын өвийг хамгаалах, удирдах үндэсний чадавхийг бэхжүүлнэ.

Энэхүү түншлэлээр Монгол Улсын баялаг түүх, соёлын болон утга зохиолын өвийг АНУ-ын талаас хүндэтгэн үзэж буйг онцолж байгаа бөгөөд дэлхийн өвийг хамгаалах үйлсэд технологи болон инновацийн чиглэлээрх Америкийн манлайллыг харуулж байна.

АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сан нь биет түүхэн дурсгалт газрууд, музейн цуглуулга, биет бус соёлын илэрхийлэл гэсэн ангилалд багтсан олон төрлийн төслүүдийг дэмждэг. Энэхүү сан 2001 онд байгуулагдсанаас хойш дэлхийн 133 орны 1,000 гаруй төслийг санхүүжүүлсэн. Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас дэлхий даяар жил бүр 30 орчим төслийг сонгож, дэлхий дахины түүхийг хамгаалахад чиглэсэн олон сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хуваарилдаг билээ. Монгол Улсад 2003 оноос хойш тус сангаар дамжуулан 2.1 сая долларын үнэ бүхий 24 төсөл хэрэгжсэн байна. Энэ онд тус хөтөлбөр байгуулагдсаны 25 жил, АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан