Монгол улсын иргэн М хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан зэрэг 24 нэр төрлийн түүх, соёлын үнэт дурсгал байж болох эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Тэрээр Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргээр зорчиж явсан байна.
Тэдгээр эд зүйлсийг гялгар уутанд боож, хүнсний зүйлсээр далдлан нуусан байв. Тухайн үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн сум дундын прокурорт харъяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар