Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1881 оны тавдугаар сарын 21. Америкийн Улаан Загалмайн нийгэмлэг байгуулагдав
Хүмүүнлэгийн үзэлтэн Клара Бартон, Адольфус Соломонс нар 1881 оны энэ өдөр Вашингтон хотноо “Америкийн Үндэсний Улаан Загалмай”-г байгуулжээ. Бартоны санаачлалаар тус байгууллагыг Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран байгалийн гамшигт өртсөн, дайнд нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор байгуулсан юм. Бартон өмнө Америкийн иргэний дайны үеэр шархадсан хүмүүст тусалдаг байсан ба “Тулааны талбарын сахиусан тэнгэр” гэсэн нэртэй болж байсан аж.
1904 оны тавдугаар сарын 21. FIFA байгуулагдав
Fédération Internationale de Football Association (FIFA) буюу Дэлхийн хөлбөмбөгийн холбоог 1904 оны энэ өдөр Франц, Швейцар тэргүүтэй найман улс хамтран байгуулжээ. ФИФА нь Дэлхийн гадаа талбайн хөлбөмбөг (Football), заалны хөлбөмбөг (Futsal), элсний хөлбөмбөг (Beach Soccer) болон электрон хөлбөмбөгийн (eFootball) нэгдсэн холбоо юм. Швейцарын Цюрих хотод төв удирдлага нь байрладаг ба өдгөө 211 орон бүртгэлтэй. Дотроо Азийн, Африкийн, Европын, Өмнөд Америкийн, Төв, Хойд Америк ба Карибын, Далайн орнуудын гэсэн зургаан салбар холбоотой.
1908 оны тавдугаар сарын 21. Анхны “аймшгийн” кино гарав
“Доктор Жекилл ба ноён Хайд” нэрт богино хэмжээний кино 1908 оны энэ өдөр АНУ-д гарснаар Дэлхийн анхны “аймшгийн” кино болов. 16 минут дуугүй үргэлжлэх тус киног “Селиг Пилоскоп” компани бүтээжээ. Гол дүрд нь Хобарт Босуорт ба Бетти Харт нар тоглож, найруулагчаар нь Отис Тернер ажилласан байна. Кино зохиолыг Роберт Луи Стивенсоны “Доктор Жекилл ба ноён Хайдын хачирхалтай явдал” номоос сэдэвлэжээ.
Эх сурвалж: onthisday.com