“УИХ гишүүд, сайд нар ЖДҮ-гээс бидний боломжийг хулгайлж гэнэ ээ” гэх үгс нь яван явсаар “Жидүүчин” болон товчлогджээ. Жидүүчин гэдэг үгийн “жидүү” гэх үндсийг толь бичгээс хайн уншвал “зэвүүцэл, эгдүүцэл төрүүлсэн” гэх утгатай байх аж.
Юун түрүүнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой 4 баримтыг хүргэе:
- Засгийн газар 29 тусгай сантай. Түүний нэг бол ЖДҮ буюу Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/ 2009 онд ХХААХҮЯ-ны дэргэд байгуулагдсан.
- ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 50 саяас 2 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгодог.
ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тусламж хандив, гадны зээл, сангийн үйл ажиллагааны орлого, зээлийн төлөлт хамгийн гол нь ихэнх нь улсын төсвөөс санхүүжүүлдэг. Тэгэхээр УИХ-ын гишүүд, сайд нар маань бидний татварын мөнгөөр л бизнес эрхлээд байж шүү дээ. - Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл хүсэгчдийн хүсэлтийг хүлээн авч, шалгаруулдаг 7 хүний бүрэлдэхүүнтэй хороо байдаг. Хөдөө аж ахуйн яамны сайд энэ хороог байгуулах бөгөөд 1 гишүүн нь иргэний нийгмийн төлөөлөл байна. Үлдсэн 6 гишүүн нь хэн байхыг сайд шийднэ. Эдгээр гишүүдийн 4 нь байхад хорооны хуралдаан хүчин төгөлдөр байна. Тэгэхээр иргэний нийгмийн нэг төлөөлөл байх эсэх нь үнэндээ бол чухал биш.
- 2009 оноос хойш 7,536 зээлдэгчид 835 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Манай улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг 78 мянган аж ахуйн нэгж бий. Үүний 60,330 нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид. Эдгээрт 900 гаруй мянган хүн ажиллаж байгаа нь манай нийт ажиллах хүчний 43 хувь юм. ЖДҮ-ийн салбарын ДНБ-нд эзлэх хувь 17.6 хувь. Ингээд бодвол энэ бол одоогийн байдлаар чамлахааргүй амжилттай, цаашид төрөөс багахан дэмжлэг үзүүлчихвэл хөгжиж болмоор салбар билээ.
Даанч бизнес эрхлэгчид маань банкны өндөр хүүнд нуруугаа нухлуулсаар өдийг хүрчээ. Гэтэл тэдэнд хүрэх ёстой байсан зээлийг “мэдээлэлд ойр” эрхмүүд авчихсан нь харамсалтай.
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД
Дараах өндөр албан тушаалтнууд өөрсдийнх нь хамаарал бүхий этгээдүүд зээл авсан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгсөн билээ. Үүнд: