Өмнөговь аймагт “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” уриан дор шилдэг арван айлыг шалгаруулж, тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулжээ.
Уг уралдааныг нэг сар гаруй хугацаанд зарлаж, нийт 240 гаруй айл материалаа өгсөн байна. “Шилдэг арван өрхийг хашаагаа илүү сайхан тохижуулахад нь дэмжлэг үзүүлэхээр Засаг даргын төсвөөс тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж буй юм” хэмээн тус аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ч.Эрдэнэдорж хэлсэн юм.
Бид шилдгээр шалгарсан хоёр айлын хашаагаар зочиллоо.
ГЭР БҮЛИЙНХНИЙХЭЭ АЗ ЖАРГАЛААС ЭРЧ ХҮЧИЙГ АВДАГ
Э.Эрдэнэбатынх ам бүл гурвуулаа. Орон нутагтаа ажиллаж амьдрахыг чухалчилдаг залуу гэр бүлийн төлөөлөл. Тэднийх хашаандаа хөл бөмбөг, сагсны талбай, хүүхдийн тоглоомын хэсэг, саравч, ногоо тарих талбай, ногоон байгууламжийг ч шийджээ.
Хашаагаа хэрхэн тохижуулж эхэлсэн талаараа Э.Эрдэнэбат “Хүн бүр завгүй амьдарч байгаа энэ цаг үед гэр бүлийнхнийхээ аз жаргалаас эрч хүчийг авдаг. Тиймээс хүүхэд маань гэртээ тухтай, эхнэр хашаандаа ногоо тарьж тааваараа тухтай амьдрах нь аз жаргалын үндэс гэж боддог.
Хүүхдээ заавал олон нийтийн байр, гадаа мөнгө төлж тоглуулах биш хашаандаа тухтай тоглох боломжийг бүрдүүлэх, эхнэртээ сонирхлоороо цэцэг, хүнсний ногоо тарих орчныг бий болгохыг л хүссэн.
Манай байшин цахилгаан халаалттай. Тиймээс утаа, бохирдол гаргахгүй. Цар тахлын үед хөл хорионд байхдаа ихэнх ажлаа амжуулсан. 100, 200 сая төгрөгийн байранд амьдарч буй зарим найз маань гэр бүлээрээ манайд зун ирэх дуртай. Үнэтэй сайхан байранд амьдарч байгаа хэдий ч манай хашаанд цагийг өнгөрөөх маш сайхан байдаг хэмээдэг.
ХАШААГАА ТООСГҮЙ ОРЧИН БОЛГОХООР АВТО ЗОГСООЛ ХИЙНЭ

-Уралдаанд шалгарснаар таван сая төгрөгийн урамшууллыг олгосон гэсэн. Энэ мөнгөөр юу хийхээ төлөвлөсөн үү?
-Хашаагаа тоосгүй орчин болгохоор авто зогсоол хийнэ. Мөн хашаандаа машинаа замбараагүй байрлуулснаар хүүхэд осолд өртөх эрсдэлийг нэмдэг. Тиймээс үүнд анхаарна. Мөн зүлэгжүүлэлт, явган хүний зам бий болгоно.
-Таныг гарын ур дүйтэй гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ.
-Би санхүүгийн мэргэжилтэй. Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Говьд зуны халуунд монгол гэр маш их халдаг. Тиймээс уг асуудлыг шийдэхээр агаар сэлгэх боломжтой, амьтан, шумуул орохгүй, борооны ус нэвтрүүлдэггүй зуны өрх гэх нэмэлт бүтээгдэхүүн хийдэг.
Уг өрхийг өвлийн улиралд салгаж аваад нэг цул хүрээтэй өрхийг тавьдаг. Тэр нь бороо, цасанд гажихгүй, онгойж хаагдах дэгээ түгжээтэй. Манайхаас өрх авсан айлуудад урсгал засваруудыг нь хийж үйлчилдэг.
АНХНААСАА ХӨРСӨӨ ЗӨВ БҮРДҮҮЛБЭЛ УРГУУЛАХАД ИХ ДӨХӨМТЭЙ
Хашаандаа ургамал, мод, цэцэгсээр дүүрэн айл бол М.Учралтбаярынх. Тэднийх ам бүл дөрвүүлээ.
Бид түүнээс хэзээнээс мод тарьж эхэлсэн талаар асуухад “Манайх 2015 оны намраас эхэлж мод тарьсан. Жил бүрийн хавар, намрын мод тарих цагаар 3-4 жижиг суулгац суулгаж эхэлсэн. Мод тарьж эхлээд долоон жил болсон байна. Одоогоор хашаандаа агч, хайлаас, улиас, шар хуайс, гот бор, гүйлс, бүйлс, долоогоно, үхрийн нүд, интоор, гацуур, хайтан, алимны мод, тэсхэй зэрэг 50 орчим суулгацыг тарьсан.

Мод, цэцэг тарихад эхний жилүүдэд арчилгаа шаарддаг ч нэг арчлаад эхэлбэл эвээ олчихдог. Анхнаасаа хөрсөө зөв бүрдүүлбэл ургуулахад их дөхөмтэй. Манай хүүхдүүд аав, ээждээ тусалж модоо усална. Багаасаа ургамал, модыг арчлахад суралцаж, байгалиа хайрлахын чухлыг ойлгож байгаа санагддаг” гэсэн юм.
Биднийг айлуудаар зочлох үед нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид Өмнөговь аймгийн гэр хорооллын 80 хувь нь цэвэр, бохирын шугамд холбогдсон гэдгийг онцолж байлаа. Тиймээс иргэд заавал орон сууцанд амьдрахыг зорихгүйгээр хашаандаа сайхан амьдрах боломжтой нөхцөлийг бүрдүүлж, дулааны шугамд холбох ажлыг ч төлөвлөж буйгаа хэлж байв.