1990 оны 10-р сарын энэ өдөр Монгол улсад 2 шатлалт банкны системийн эх үндэс тавигдаж арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсан билээ. Түүхт тэр өдрөөс хойш Монгол улсын банк санхүүгийн салбар соёолж, навч нахиагаа дэлгэж, өдгөө үр үндсээ бусдадаа түгээсээр 30-н жилийн ойтойгоо золгож байна.
Худалдаа, хөгжлийн банк түүхийн хуудасны хагас жаранд салбартаа ДЭВШИЛ БҮХНИЙ АНХДАГЧ, ҮЛГЭРЛЭГЧ нь байж Монгол Улсын эдийн засгийн тулгуур хүч болж ирсэн бахдам амжилтаар 30-н жилийг үджээ.
Худалдаа, хөгжлийн банк нь 2007 оноос хойш олон улсын зах зээлд нийт 1.14 тэрбум ам.доллартой тэнцэхүйц 5-н удаагийн бондыг амжилттай арилжаалж, харилцагчдадаа хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулах болон худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Бид олон улсын зах зээлд бонд арилжаалсан Монголын хамгийн анхны аж ахуйн нэгж төдийгүй, цорын ганц арилжааны банк байсаар байна.
Түүнчлэн банк, санхүүгийн салбарт анхны гэсэн тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчид болон бизнесийн түнш байгууллагуудынхаа санхүүгийн эрэлт хэрэгцээг ханган ажиллаж ирсэн.