Зээлдэгчдийн холбооноос Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар хэвлэлийн хурал хийж байна.
Тус холбоо 2015 онд байгуулагдсан бөгөөд тэтгэврийн зээлийн хүүг тэглэх асуудлаар өнгөрсөн аравдугаар сард таван банкинд энэ шаардлагаа хүргүүлсэн ч бие даан шийдвэр гаргах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Ингээд арваннэгдүгээр сард энэ асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьсан боловч өнөөдрийг хүртэл уулзаагүй байгааг хэллээ.
УИХ-аар хэлэлцэж байгаа “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслөөр зөвхөн зээлтэй иргэдийн зээлийг тэглэх бус зээл аваагүй, авсан зээлээ оноос өмнө төлж дуусгасан гээд бүх ахмадад тэгш хувиарлалт хийх ёстой гэсэн байр суурийг Зээлдэгчдийн холбооноос илэрхийллээ.
Мөн тэтгэврийн зээлийн хүүг тэглэх асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хоёр заалт бүхий шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.
Тэд тэтгэврийн зээлийг тэглэх нь тун зөв бөгөөд цаашид тэтгэврийн зээлийн хүүг тэглэж, доод хэмжээг нь өсгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.