-Хог хаяна гэдэг чинь нүгэл-
Монгол дээлээр гоёж, даавуун цүнх үүрч, гартаа аягаа барьсаар орж ирлээ. Түүнийг М.Бүжинлхам гэдэг. Сэтгүүлзүйн гал тогоонд ажиллаж, үлдээсэн мөртэй, хураасан туршлагатай нэгэн гэдгээр нь хүмүүс таних байх. Тэрээр дурласан мэргэжлээ хойш тавьж хоггүй орчныг бүтээхийн төлөө сэтгэл шулуудан ажиллах болсноор гурван жилийг ардаа үджээ. Одоо хийж буй ажилдаа тун сэтгэл хангалуун байх тэрээр “би сүнслэг чанарынхаа хийх ёстой ажлыг олчихсон” гэж бахдалтайгаар инээмсэглэн хэлнэ. Олон ч хүний амьдрал, дадал зуршилд нөлөөлж хог хаягдлыг ялгаж хаяхын ач холбогдлыг түгээхээр чармайж буй нь нийгмийн төлөө хэр их санаа зовниж явдгийг нь илтгэх шиг...
Ээж нь байнга л хаягдал бага гаргахыг зөвлөж, ялгасан хогоо дахивар бүтээгдэхүүн худалдаж авдаг газарт аваачиж өгдгийг мэддэг хүүхдүүд нь гудамжинд хийсэх хогийг гараараа барин хогийн саванд хийх хэмжээний хүмүүжлийг олж авчээ. Ингээд бид “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн”-ийг санаачлагч, “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхамтай хог хаягдлыг хэрхэн ангилах, байгаль дэлхийгээ зүрх сэтгэлээсээ хайрлах, ирээдүй хойчдоо үлдээх үнэт зүйлс зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцсаныг хүргэж байна.
БАЙГАЛЬД ЦЭЦЭГ НОГООНООС МИНЬ ИХ ӨНГӨ ӨНГИЙН ГЯЛГАР УУТНУУД ХЭВТЭЖ БАЙХЫГ ХАРААД ХАРУУСАЛ ТӨРСӨН
-“Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” өрнөөд гурван жил болжээ. Таны эхлүүлсэн ажил хэр үр дүнтэй байна гэж бодож байна вэ?
-Намайг сэтгүүлчийн ажлаа орхин гялгар уутны хэрэглээний эсрэг л ажиллах хүслийг маань хүмүүс эерэгээр хүлээж аваагүй. Найзууд маань хүртэл шоолж “Бүжээ минь юу яриад байна вэ” гээд ерөөсөө тоогоогүй. Гэтэл одоо тэдний хандлага өөрчлөгдсөн. “Найз нь хогоо ангилж хаяж байгаа, чиний хийж буй ажил маш зөв шүү” гэх зэргээр дэмжих болсон. Манай пэйж хогийг хэрхэн ангилах, байгальд ээлтэй байх талаар л мэдээлэл өгдөг. Нэг ч дагагчгүй эхэлсэн зөвхөн хогийн талаар ярьдаг пэйж маань одоо фэйсбүүкт хамгийн их идэвхтэй хуудаснуудын нэг болсон. Одоо 30 мянга гаруй дагагчтай байна. Үүнээс тодорхой хэмжээний үр дүнг харж болно.
-Та ер нь яагаад энэ сэдэвт их ач холбогдол өгөх болсон бэ. Сэтгэлийг тань өвтгөсөн шалтгаан бий юу?
-Миний өөрийн дотоод сүнслэг чанар нь хэрхэн байгальд ээлтэй амьдрах, бусдыг ч мөн ийм амьдралын хэмнэлд уриалахад оршдог гэж боддог. Би япон оюутнуудтай хамт сурч байхдаа тэднээс маш их юм сурсан. Тэд хог бага гаргахын тулд хэрэглэсэн угаалгын нунтаг, шампуниа хүртэл хаяхгүйгээр боогоод нэгэндээ захиа бичиж үлдээдэг байв. Багаас нь хог хаягдал байгальд ямар хор нөлөө үзүүлдгийг заасан учраас тэр юм. Намайг Монголд буцаж ирэхэд харамсмаар дүр зураг угтсан. Байгальд цэцэг ногооноос минь их өнгө өнгийн гялгар уутнууд хэвтэж байхыг хараад харуусал төрсөн. Гэтэл хүмүүс хог хаягдал, гялгар уут яг л ингээд байж байх ёстой юм шиг тоохгүй хаясаар л байсан. Тухайн үед надад сэтгүүлч мэргэжлээр ажиллах саналууд ирж байлаа. Гэхдээ би сэтгүүлзүйн салбарт ажиллаж байсан жаахан туршлагаа ашиглаад хог хаягдал, орчны бохирдлын эсрэг хүмүүсийг уриалан дуудъя гэж зориг шулуудсан. Ингээд хог хаягдлын үзүүлэх хор нөлөө гэх мэт холбогдох мэдээллээр тархиа цэнэглэж, зүрхээ хөглөх тусам миний үйлдэл аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Одоо бол энэ нь миний амьдралын нэг хэсэг, хэвшил болжээ.
Хий дэмий хэрэгцээгүй мэдээллээр тархиа цэнэглээд байвал таны үйлдэл нэг зүйл дээр төвлөрөхгүй. Юуг хэрхэн өөрчлөхийг хүсэж байгаатайгаа уялдуулан мэдээлэл ав.
-Зарим хүмүүс хогоо ангилж хаяхыг дадал зуршил болгож чадахгүй долоо хоног эсвэл нэг сар л тууштай байгаад мартдаг. Үүнийг амьдралынхаа нэг хэвшил болгохын тулд юунд илүү их анхаарах ёстой юм бол?
-Хүний тархин дахь бодол, хандлага өөрчлөгдсөн тохиолдолд үйлдэл гарна. Хий дэмий хэрэгцээгүй мэдээллээр тархиа цэнэглээд байвал таны үйлдэл нэг зүйл дээр төвлөрөхгүй. Юуг хэрхэн өөрчлөхийг хүсэж байгаатайгаа уялдуулан мэдээлэл ав. Хог хаягдал ангилж хаях ач холбогдлыг өөрөө судалж, энэ талаар мэдээлэл түгээдэг хуудаснуудыг дагахаас эхэл. Ингээд хүний эргэн тойрноос авч байгаа мэдээлэл нь нэг зүйлд төвлөрөөд ирэхээр өөрчлөлтийг хурдацтай хийж чадна. Би ингэж л эхэлж байлаа. Бид хаясан хогоосоо хордоод хайртай хүмүүсээ хорт хавдраар алдаад байна. Харамсалтай биш гэж үү. Үүнийг л хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй.
Хог хаягдал ангилж хаях ач холбогдлыг өөрөө судалж, энэ талаар мэдээлэл түгээдэг хуудаснуудыг дагахаас эхэл.
-Улсаас хог хаягдлын зохицуулалтад хэрхэн анхаарч үр өгөөжтэй ажиллаж байна гэж та дүгнэдэг вэ?
-2017 оны хавар Хог хаягдлын тухай хууль гарсан. Мөн 2020 онд энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах журмыг баталсан. Аймгууд өөрийн онцлогт тохируулан журам баталж байна. Эдгээр нь давуу тал мөн. Мөн Монгол Улсад анх удаа хогоо ангилж хаях ёстой гэсэн зүйл, заалтыг ч тусгасан байсан. Гэсэн хэдий ч хэрэгжихгүй байна. Засгаас аливаа зүйлийн давлагааг дагаад шийдвэр гаргадаг юм шиг санагддаг. Энэ нь нийгмийн хүлээлт гэсэн утгаараа хэрэгжих магадлал байдаг. Нөгөөтээгүүр ямар ч тооцоо судалгаагүй, нөхцөл байдал нь тодорхойгүй гаргасан тогтоол шийдвэрүүд хэрэгжихгүй байх нь элбэг байх шиг.
-2019 оны гуравдугаар сард нийлэг уутны нимгэн зузаанаас шалтгаалаад хэрэглэх, худалдахыг хориглох шийдвэр гарсан шүү дээ?
-Тийм ээ. Харамсалтай нь манай улсын хилээр орж ирж байгаа бүх гялгар уутны нимгэн, зузааныг нь хэмжих багаж байхгүй. Иймээс энэ шийдвэр өдий болтол хэрэгжээгүй. Тухайн үед холбогдох яам болон засгийн газраас гялгар уутны хор хөнөөлийн талаарх мэдээллийг маш их тараасан. Энэ нь хөдөөний суманд амьдардаг эмээ, өвөөд хүртэл хүрсэн байх.
ГОРХИ УРСАЖ, УРГАМАЛ ЦЭЦЭГЛЭСЭН УУЛЫН ЭНГЭРИЙГ ХОГИЙН ЦЭГ ГЭЖ НЭРЛЭЭД ХИМИЙН АРГААР БҮТЭЭСЭН БАЙГАЛЬД ШИНГЭДЭГГҮЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ХАЯЖ, БУЛЖ БАЙНА
-Манай уншигчдад гялгар уутны хор хөнөөлийг энгийнээр тайлбарлаж хүргээсэй гэж хүсэж байна?
-Хорт хавдраар нас барж байгаа хүмүүсийн хамгийн том шалтгаан нь хог хаягдал, гялгар уутны муу нөлөө л гээд ойлгочих. Хүн бол байгалийн амьтан. Байгаль буюу эргэн тойрон хордохоор хүн ч бас хордоно. Горхи урсаж, ургамал цэцэглэсэн уулын энгэрийг хогийн цэг гэж нэрлээд химийн аргаар бүтээсэн байгальд шингэдэггүй бүх зүйлийг хаяж, булж байна. Ингээд хөрс, агаар, гүний ус бохирдож түүнээсээ хүмүүс өөрсдөө хордсоор л байдаг. Энэ л хог хаягдал хүний эрүүл мэндэл нөлөөлдөг шалтгаан юм.
Гялгар уутыг шатаахад маш олон төрлийн хүнд металл агаарт ялгардаг. Үүний нэг нь хар тугалга юм. Энэ нь хүний биед огт байх ёсгүй зүйл. 2008 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Улаанбаатар хотын хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээг судалсан. Хүүхдүүдийн цуснаас дунджаар 25 мкг/дл хар тугалга илэрсэн байсан. Гэтэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хар тугалга нь хүний биед огт байх ёсгүй хүнд металл гэж зарласан. Хүний биед 5 мкг/дл-ээс дээш хар тугалга байхыг аюултай гэж үзнэ. Гэтэл монгол хүүхдүүдийн цусанд хүлээн зөвшөөрөгдсөн хар тугалгын хэмжээнээс тав дахин их илэрсэн.
Хэдэн үеэ хордуулах хорыг бид аманд нь халбагадаж өгч байна
2018 онд олон улсын байгууллагаас монгол эмэгтэйчүүдийн цусан дахь хар тугалгыг хэмжсэн. Тэгэхэд гэр хороололд амьдарч байгаа эмэгтэйчүүдийн цусанд гурван бүхэл, орон сууцанд амьдардаг эмэгтэйчүүдийн цусанд хоёр бүхэл илэрсэн. Үүний гол шалтгаан нь агаар, хөрсний бохирдол юм. Хар тугалга сэтгэцэд нөлөөлдөг. Хүний биед хар тугалга хуримтлагдахаар ууртай, догшин, хүлээцгүй болдог гэдгийг олон улсын байгууллагууд нотолсон. АНУ-д гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн цусан дахь хар тугалгын хэмжээ хэт өндөр байгааг тогтоосон байдаг.
Хуванцар саванд А бисфенол гэх бодис агуулагддаг. Энэ нь үргүйдэл үүсгэдэг. Манай улсад үргүйдэл их болоод байгаагийн нэг шалтгаан нь хуванцар савны хэрэглээтэй холбоотой гэж тайлбарлаж болно. Хэн нэгэн энэ амьдралдаа нэг ширхэг гялгар уут хаяад нас барлаа гэж бодъё. Гэтэл тэр хаясан уут нь 400-1000 жил хөрс, усыг хордуулна. Энэ нь хүний амьдралын хэдэн үетэй тэнцэх вэ гэдгийг бодож үзээрэй. Хэдэн үеэ хордуулах хорыг бид аманд нь халбагадаж өгч байна. Бидний хаясан нэг ширхэг гялгар уут эргэн тойрныхоо 70 метр радиусыг хордуулан түлж, шүлтлэг орчин бүрдүүлдэг. Ингээд хөрсний хамгийн үржил шимтэй 10-20 см-ийг үхжүүлдэг. Энэ хөрс дахин төлжихөд зуун жил зарцуулна. Хөрс, усгүй бол хүн төрөлхтөн яах вэ. Амьтад гялгар уутыг идэж байна. Бас л түүнээс хордсоор байна.
-Анх эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл та болон “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн”-өөс хийж, хэрэгжүүлсэн бодит үр дүн, үйл ажиллагааныхаа талаар танилцуулбал?
-Бид хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн төлөө хамгийн их анхаарч ажилладаг. Тиймээс хог хаягдалтай холбоотой бүх төрлийн контентуудыг бүтээдэг. Энэ нь олон хүнд хүрч чадаж байна. Тиймээс хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна гэж үзэж байгаа. Мөн бид сургалт зохион байгуулдаг.
-Сургалтаа хэрхэн зохион байгуулдаг вэ. Ямар мэдээллийг түлхүү түгээдэг бол?
-Хог хаягдлын хор нөлөөг таниулах, хэрхэн ангилж болох талаар сургалт хийдэг. Нэгэнт насанд хүрсэн хүмүүс аливааг шууд хүлээж авахаас илүү үгүйсгэх хандлагатай байдаг. “Төр засаг юу ч хийхгүй байхад бид нар юу хийх вэ, уул уурхай газрын хөрсийг ухаад байхад би нэг ширхэг уут хаяхад яадаг юм” гэх зэрэг юм ярих нь бий. Тиймээс бид хүүхдүүддээ энэ сэдвийг сайн ойлгуулахын тулд “Хогон мангас” нэртэй номыг цувралаар гаргаж байна. Үлгэрийн номоор дамжуулж хог хаягдал гэж юу вэ, яаж хаях нь зүйтэй юм зэрэг анхны ойлголтуудыг өгч байгаа. Мөн ЕБС-ийн хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг. Бид “Creative bamboo” хүүхдийн театртай хамтран номоо жүжиг болгохоор ажиллаж байна. Үүнийгээ олон улсын байгууллагуудтай хамтран гадаад улсад түгээх зорилго ч бий.
Хогоо ангилдаг хүмүүсийн гэртээ хадгалж буй дахиваруудыг СӨХ-той нь холбогдож очоод тодорхой үнэ төлж худалдаж авдаг.
-Танайх дахивар авах явуулын станц ажиллуулж байгаа тухай мэдээлэл уншиж байсан. Энэ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-ТББ болохоор шийдвэр гаргах түвшинд оролцож, бүхнийг цэгцлэх боломжгүй байна. Гэхдээ өөрсдийнхөө хэмжээнд дахивар авах явуулын станцыг ажиллуулж эхэлсэн. Хогоо ангилдаг хүмүүсийн гэртээ хадгалж буй дахиваруудыг СӨХ-той нь холбогдож очоод тодорхой үнэ төлж худалдаж авдаг. Бид энэ үйл ажиллагааг гурван удаа амжилттай зохион байгуулсан. Хүмүүс хэдэн жил хуримтлуулж, цуглуулсан зүйлсээ тэвхийтэл нь хураагаад аваад ирсэн байдаг. Хог хаяна гэдэг чинь нүгэл.
-Хамгийн ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлаасаа дурдвал?
-Бид НҮБ-ын дэргэдэх “GEF” байгууллагатай хамтран нэг сургуулийг бүрэн өөрчлөх, “Хогон мангас” номыг жүжиг, хүүхэлдэйн кино болгох, хоёр аймгийн хог хаягдлын менежментийг хийх, хүмүүсийг нь сургах зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.
-Монгол Улсын хэмжээнд хог дахин боловсруулах үйлдвэр хэр олон байдаг вэ. Үйл ажиллагаагаа хангалттай сайн явуулж чаддаг болов уу?
-Манай үйлдвэрүүд хүнд нөхцөлд байдаг. Хүмүүс хогийг дахиж ашиглаж бүтээгдэхүүн хийчхээд үнэтэй зарах гээд байна гэсэн хандлагатай байдаг. Хогийг баялаг болгох гэсэн дэлхий нийтийн чиг хандлагыг үгүйсгэдэг. Барааг нь худалдаж авдаггүй. Гэсэн хэдий ч чанар муутай хэрнэ яг адилхан бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авч хэрэглэдэг. Манай улсын хэмжээнд дахин боловсруулдаг 32 үйлдвэр ажилладаг. Үйлдвэрүүд маань бор зүрхээрээ л хогийг дахин боловсруулан ажиллаж байна.
Улаанбаатар хотод 2018 онд нийт хог хаягдлынхаа 17 хувийг дахин боловсруулсан гэх судалгаа байсан. Харин хөдөө орон нутагт 0,6 хувийг дахин боловсруулсан гэх тооцоо бий
-Эдгээр үйлдвэрүүд нэг жилд хэчнээн тонн хог дахин боловсруулдаг бол?
-Улаанбаатар хотод 2018 онд нийт хог хаягдлынхаа 17 хувийг дахин боловсруулсан гэх судалгаа байсан. Харин хөдөө орон нутагт 0,6 хувийг дахин боловсруулсан гэх тооцоо бий. Тэгэхээр ургамал, амьтан байсан газарт маш их хогийг тэр чигээр нь булж байна гэсэн үг. Ийм газар нутгийг үр хүүхдэдээ үлдээнэ гэдэг нь нүгэл гэж бодож байна. Тиймээс хувь хүн бүр үйлдэлдээ анхаарах нь зүйтэй.
-Манай дахин боловсруулах үйлдвэрүүд ямар төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг бол. Та энэ талаар судалж байсан уу?
-“Сан Оргиу” үйлдвэр бүх төрлийн гялгар уутыг дахин боловсруулдаг ганц үйлдвэр юм. Арав гаруй бүтээгдэхүүнийг дахин боловсруулдаг. Нэг сандал хийхэд 80-120 кг, муу усны нүхний таг хийхэд 60-70 кг гялгар уут ордог. Тийм их хэмжээний гялгар уутыг хайлуулж хийсэн бүтээгдэхүүн маш бат бөх, удаан эдэлгээтэй байх нь тодорхой.
АЛЬ БОЛОХ ЦОМХОН АМЬДРАХ ТУСАМ ӨӨРТӨӨ ГАРГАХ ЦАГ ХУГАЦАА ИХЭСНЭ
-Манай уншигчдад гялгар уутны хэрэглээг танаж, хог хаягдлаа ангилж сурахад туслах зөвлөгөө өгөөсэй гэж хүсэж байна?
-Гялгар уутны хор нөлөөг судалсан мэдээллүүдийг олж унших хэрэгтэй. Дэлгүүр явахдаа өөрийнхөө уутыг аваад гар. Гэртээ хүнс ногоогоо хийдэг 4-5 тусгай уут бэлдэж тавиарай. Хуванцраас татгалзахын тулд өөрийн аягатай, усны савтай яв. Аяллаар явахдаа нэг удаагийн зүйл бүү хэрэглэ. Эрт дээр үеэсээ манай өвөг дээдэс өөрсдийн аягаа биедээ авч явдаг байсан шүү дээ. Элдэв төрлийн хэрэггүй, хог болох зүйл авахаас татгалзаарай.
Хог хаяхгүй байх дадал зуршлаараа бахархах хэрэгтэй
Хог хаяхгүй байх дадал зуршлаараа бахархах хэрэгтэй. Хүн хогоо ангилж хэвшсэнээр баахан дэмий юм авах шаардлагагүй болж шунал дарагдана. Цэгцтэй болно. Хэн нэгэнтэй өрсөлдөх ямар ч шаардлагагүй болно. Зөвхөн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхыг мэдэрнэ. Аль болох цомхон амьдрах тусам өөртөө гаргах цаг хугацаа ихэснэ. Хогтой холбогдсоноор миний амьдрал, хандлага өөрчлөгдсөн. Хог хүнд байгалийн жамаар зөв амьдрах ухааныг сургадаг.
-Монгол Улс хог хаягдлын менежментээ сайжруулахын тулд ямар арга хэмжээг авах нь зохилтой гэж та боддог вэ?
-Хогоо ангилж хаях сонирхолтой хүмүүс нэмэгдэж буй энэ цагт улсаас хог хаягдлын менежмент, тээвэрлэлтийг шийдээд өгөөсэй гэж хүсэж байна. Холбогдох газрууд хог хаягдлын хууль дүрмийг хэрэгжүүлээсэй. Иргэдэд энэ талын ойлголт мэдээлэл өгч, сургалтыг тогтмол зохион байгуулах нь нэн чухал юм.
-Ярилцсанд баярлалаа.