“GoGo-ийн асуултууд” булангийн Үндэсний их баяр наадамд зориулсан тусгай дугаарт дуучин, “Tara Vision” агентлагийн үүсгэн байгуулагч “Хөөрхөн Дэлхий” ТББ-ын тэргүүн Ч.Уранхолбоо оролцлоо.
Тэрээр хүүхэд байхдаа зуны амралтаа Говь-алтай аймгийн Бэгэр суманд өвөө, эмээгийндээ өнгөрөөдөг байжээ. Үндэсний баяр наадам дөхөөд ирэхээр нутгийнх нь хүмүүс өвөө, эмээгийнд нь ирж хурдан морины уяа сойлгыг тааруулах зөвлөгөө авдаг байсан нь тодхон дурсамж үлдээсэн гэв. Тэрээр баяр наадмын өглөө эртлэн босож сумын наадмын талбайг зорьж нээлт үздэг байснаа дурслаа.
Түүний аав баяр наадмын үеэр үүрэг гүйцэтгэн наадмын талбайд хамгаалалтад гардаг байжээ. Өглөө гэрээсээ цагдаагийн дүрэмт хувцсаа өмсөөд цэмцийж гараад орой ирэхдээ шороонд даруулчихсан орж ирдэг байсан нь Ч.Уранхолбоод наадмыг бас аавыгаа үгүйлэх дурсамжийг үлдээжээ.

Таван охины ээж тэрээр нөхрийнхөө дуу хоолойн өнгө, зөөлөн харц, үзэл бодолдоо үнэнч байдалд нь сэтгэл татагдаж байсан тухайгаа ярьсан юм. Анхны хүүхдээ өлгийдөн авахдаа хосгүй нандин мэдрэмжийг мэдэрч, дэндүү их аз жаргалтайгаар үрээ тэврэн уйлж байсан тухайгаа дурсан “Үр хүүхэд олон зүйлийг зааж сургадаг шүү” хэмээсэн юм.
Тэрээр төрснийхөө дараа хэрхэн гам барьдаг, гэрийн нөхцөлд арьс үсээ арчлах арга, хуримаа хийсэн нандин мөч, үр хүүхдээ хүмүүжүүлэх ухаан, амьдралыг үзэх үзэл, хэзээ хамгийн сүүлд баярлаж бас гуньсан талаараа сэтгэлээ уудлан хүүрнэсэн юм.
Зургаадугаар ангийн сурагч байхдаа эмийн үйлдвэрт ажиллаж ааваасаа ч өндөр цалин авч, мөнгөний үнэ цэнийг мэддэг болж байсан тухайгаа ч мөн дурсаад амжлаа.
Ингээд түүний оффист зочилж “GoGo-ийн асуултууд”-ад хариулт авсан видео контентыг хүргэж байна. Хүлээн авна уу.